Site uses cookies to provide basic functionality.

OK
II JOHN
Up
1
Toggle notes
Chapter 1
II J MonKJV 1:1  Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба түүний хүүхдүүдэд. Тэднийг би, зөвхөн би ч биш, харин үнэнийг мэддэг болсон бүх хүн үнэн дотор бас хайрладаг нь
II J MonKJV 1:2  бидний дотор оршдог бас бидэнтэй үүрд байх үнэнээс болоод юм.
II J MonKJV 1:3  Шүтээн Эцэгээс бас Эцэгийн Хүү Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван нь үнэн ба хайр дотор та нартай хамт байг.
II J MonKJV 1:4  Эцэгээс бидний хүлээн авсан тушаалын дагуу таны хүүхдүүдийн зарим нь үнэн дотор алхаж байгааг би олж мэдсэндээ маш их баясан хөөрсөн.
II J MonKJV 1:5  Тэгээд эдүгээ би танд ямар нэг шинэ тушаал бичиж байгаа адил биш, харин бидэнд эхнээсээ байсан зүйл буюу нэг нэгнээ хайрлахыг эзэгтэй танаас хичээнгүйлэн гуйж байна.
II J MonKJV 1:6  Мөн бид түүний тушаалуудын дагуу алхах гэдэг энэ нь хайр юм. Энэ бол та нарын эхнээсээ сонссоны дагуу та нар дотор нь алхах тэрхүү тушаал юм.
II J MonKJV 1:7  Учир нь олон мэхлэгч дэлхий рүү орж ирээд байна. Тэд Есүс Христ махбод дотор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ийм нь мэхлэгч ба антихрист юм.
II J MonKJV 1:8  Өөрсдөдөө анхаар. Энэ нь бид өөрсдийн хөдөлмөрлөсөн зүйлсээ алдалгүй харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд юм.
II J MonKJV 1:9  Хууль зөрчдөг бас Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч бай Шүтээн байдаггүй. Христийн сургаал дотор байдаг хүнд Эцэг, Хүү хоёр хоёулаа байдаг.
II J MonKJV 1:10  Хэрэв хэн нэгэн та нар луу ирэх бөгөөд энэ сургаалыг үл авчирвал түүнийг гэртээ бүү хүлээж ав бас түүнтэй бүү мэндлэн ярилц.
II J MonKJV 1:11  Учир нь түүнтэй мэндлэн ярилцдаг нь түүний ёрын муу үйл хэргүүдийн хуваалцагч болдог.
II J MonKJV 1:12  Та нарт бичих олон зүйл надад байгаа ч цаас болон бэхээр дамжуулан бичихийг хүсэхгүй байна. Харин бидний баяр хөөр дүүрэн болохын тулд би та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцана хэмээн бат найдаж байна.
II J MonKJV 1:13  Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүд, танд мэнд хүргэж байна. Аминь.