Site uses cookies to provide basic functionality.

OK
I THESSALONIANS
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 3
I Th MonKJV 3:1  Тиймээс бид цаашид тэвчиж чадахгүй болох үедээ дангаараа Афинд үлдэх нь дээр гэж үзсэн.
I Th MonKJV 3:2  Тэгээд итгэлийн чинь хувьд та нарыг батжуулж мөн тайтгаруулахаар бидний дүү бөгөөд Шүтээний үйлчлэгч бас Христийн сайн мэдээнд хамтран зүтгэгч Тимоотеосыг илгээсэн.
I Th MonKJV 3:3  Энэ нь хэн ч эдгээр зовлонгоор ганхуулагдахгүйн тулд юм. Яагаад гэвэл бид эдгээр лүү томилогдсон гэдгийг та нар өөрсдөө мэддэг.
I Th MonKJV 3:4  Учир нь үнэндээ бид зовлон эдэлнэ гэдгийг та нартай хамт байхдаа бид та нарт өмнө нь хэлж байсан. Яг ийнхүү болсон бөгөөд та нар ч мэдэж байгаа.
I Th MonKJV 3:5  Энэ шалтгааны улмаас би хойшид тэвчиж чадахгүй болохдоо мөнөөх соригч та нарыг сорьж улмаар бидний хөдөлмөр дэмий болчихвий гэсэндээ та нарын итгэлийг мэдэхээр илгээсэн.
I Th MonKJV 3:6  Харин эдүгээ Тимоотеос та нараас бидэн рүү ирэхдээ та нарын итгэл ба хайрлахуйн талаар мөн бид бас та нарыг харахыг хүсдэг шиг та нар биднийг харахыг ихээр хүсч, биднийг үргэлж сайнаар дурсан санадаг тухай сайн мэдээг авчирсан.
I Th MonKJV 3:7  Тиймээс ахан дүүс ээ, та нарын итгэлээр дамжуулан бид бүх зовлон, шаналлаасаа та нараас болж тайтгаруулагдсан.
I Th MonKJV 3:8  Яагаад гэвэл та нар Эзэн дотор баттай зогсох аваас эдүгээ бид амьд байна.
I Th MonKJV 3:9  Учир нь бид та нарын төлөө, Шүтээнийхээ өмнө та нараас болоод баярлан хөөрдөг тэрхүү бүх баяр хөөрийнхөө төлөө,
I Th MonKJV 3:10  та нарын царайг харж бас та нарын итгэлд дутуу байгааг төгс болгож болохын тулд шөнө ч, өдөр ч асар ихээр гуйлт хийн, Шүтээндээ дахин ямар талархлуудыг өргөж чадах вэ?
I Th MonKJV 3:11  Эдүгээ Шүтээн буюу бидний Эцэг өөрөө болон бидний Эзэн Есүс Христ бидний замыг та нар луу чиглүүлдэг.
I Th MonKJV 3:12  Тэгээд Эзэн та нарыг нэг нэгнээ болон бүх хүнийг хайрлах хайран дотор өсгөн нэмэгдүүлж бас бялхаадаг. Яг л бид та нарт ханддаг шиг.
I Th MonKJV 3:13  Эцэст нь тэрбээр та нарын зүрх сэтгэлийг бидний Эзэн Есүс Христийн бүх ариун хүмүүстэйгээ ирэх ирэлтээр Шүтээн буюу бидний Эцэгийн өмнө гэм зэмгүй, ариун байдал дотор бат болгох юм.