I THESSALONIANS
Chapter 4
I Th | MonKJV | 4:1 | Тэгээд үүнээс гадна ахан дүүс ээ, та нар хэрхэн явах, хэрхэн Шүтээнд таашаагдах ёстойгоо биднээс хүлээн авсан ёсоороо үйлдэхийг би та нараас хичээнгүйлэн гуйж, Эзэн Есүс дотор уриалж байна. Тэгвэл та нар улам илүү бялхана. | |
I Th | MonKJV | 4:3 | Яагаад гэвэл та нарын ариун байхуй буюу Шүтээний хүсэл нь ийм юм. Энэ нь та нар садар самуунаас цээрлэх, | |
I Th | MonKJV | 4:5 | гэхдээ Шүтээнийг мэддэггүй Жүүд бусчууд шиг гутамшигт тачаалын хүсэл дотор бишээр эзэмшихийг мэдэх, | |
I Th | MonKJV | 4:6 | хэн ч даварч, ямар нэг зүйл дээр ах дүүгээ үл монжих байдал юм. Яагаад гэвэл Эзэн бол ийм бүх хүнээс өшөө авагч юм. Яг л бид та нарт анхааруулж бас гэрчилж байсан шиг. | |
I Th | MonKJV | 4:8 | Тиймээс үл ойшоож буй нь хүмүүнийг биш, харин Ариун Сүнсээ бидэнд бас өгсөн Шүтээнийг үл ойшоож буй хэрэг. | |
I Th | MonKJV | 4:9 | Харин ахан дүүсэг хайрын талаар би та нарт бичих шаардлагагүй. Яагаад гэвэл нэг нэгнээ хайрлахыг та нар өөрсдөө Шүтээнээр заалгасан. | |
I Th | MonKJV | 4:10 | Мөн үнэндээ Македони даяар буй бүх ахан дүүст та нар үүнийг үйлддэг. Харин улам илүү өсгөхийг | |
I Th | MonKJV | 4:11 | бас бид та нарт тушаасны дагуу тайван тогтуун байхад бас өөрсдийнхөө ажил хэргийг хийхэд мөн өөрсдийн гараар хөдөлмөрлөхөд суралцахыг ахан дүүс та нараас бид хичээнгүйлэн гуйя. | |
I Th | MonKJV | 4:12 | Тэгвэл та нар гадна байгаа хүмүүс рүү шударгаар алхах бөгөөд юугаар ч дутахгүй байх болно. | |
I Th | MonKJV | 4:13 | Харин нойрссон хүмүүсийн талаар ахан дүүс та нарыг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Энэ нь та нар бүр найдвар байдаггүй хүмүүс шиг гашуудахгүйн тулд юм. | |
I Th | MonKJV | 4:14 | Учир нь хэрэв бид Есүс үхэж улмаар дахин босгогдсон гэдэгт итгэдэг бол яг үүнчлэн Есүс дотор нойрсож буй хүмүүсийг Шүтээн түүнтэй хамт авчирна гэдэгт итгэдэг. | |
I Th | MonKJV | 4:15 | Яагаад гэвэл бид Эзэний үгээр та нарт энэ зүйлийг хэлье. Амьд байгаа бас Эзэний ирэлт хүртэл үлдэж буй бид нойрссон хүмүүсээс урьтахгүй. | |
I Th | MonKJV | 4:16 | Учир нь хашгираанаар, тэргүүн элчийн дуунаар мөн Шүтээний бүрээнээр Эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд босгогдоно. | |
I Th | MonKJV | 4:17 | Дараа нь амьд бөгөөд үлдсэн бид агаарт Эзэнтэй уулзахаар үүлсийн дунд тэдэнтэй хамт дээш аваачигдана. Тэгээд тийнхүү бид Эзэнтэй хамт үүрд байх болно. | |