Toggle notes
Chapter 1
III | MonKJV | 1:2 | Хайрлагдагч аа, сэтгэл чинь амжилттай байгаачлан чамайг амжилттай бас эрүүл байхыг би бүх зүйлээс илүүтэй хүсэж байна. | |
III | MonKJV | 1:3 | Учир нь ахан дүүс над дээр ирээд, үнэн дотор алхаж байгаагаар чинь чиний дотор байгаа тэрхүү үнэнийг гэрчлэхэд би маш их хөөрөн баярласан. | |
III | MonKJV | 1:4 | Миний хүүхдүүд үнэн дотор алхаж байна гэдгийг сонсохоос илүү их баяр хөөр надад байхгүй. | |
III | MonKJV | 1:5 | Хайрлагдагч аа, чи ахан дүүст болон харь хүмүүст юу ч хийж өгөхдөө итгэмжтэйгээр хийдэг ажээ. | |
III | MonKJV | 1:6 | Тэд чиний хайрлахуйн талаар чуулганы өмнө гэрчилсэн. Хэрэв чи тэднийг аян замд нь Шүтээнд зохистойгоор гаргаж өгвөл чи сайныг үйлдэнэ. | |
III | MonKJV | 1:8 | Тиймээс бид ийм хүмүүсийг хүлээн авах ёстой нь үнэнд хамтран зүтгэгчид болохын тулд юм. | |
III | MonKJV | 1:9 | Би чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотрефийс биднийг хүлээн авдаггүй. | |
III | MonKJV | 1:10 | Тийм учраас хэрэв би очвол түүний хийдэг үйл хэргүүдийг буюу балмад үгсээр биднийг гүтгэснийг тэгээд үүндээ ч ханалгүй бас ахан дүүсийг өөрөө хүлээн авдаггүйг бас хүлээн авах гэснийг нь хориглож улмаар чуулганаас хөөдгийг нь санах болно. | |
III | MonKJV | 1:11 | Хайрлагдагч аа, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлддэг нь Шүтээнийх харин мууг үйлддэг нь Шүтээнийг хараагүй хэрэг. | |
III | MonKJV | 1:12 | Димийтриос бүх хүнээр бас үнэнээр өөрөөр нь сайнаар гэрчлүүлдэг. Тийм ээ, бид ч бас гэрчилдэг бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг та нар мэддэг. | |