I JOHN
Chapter 1
I Jo | MonKJV | 1:1 | Эхнээс байсан энэхүү, бидний сонссон энэхүү, бидний нүдээрээ харсан энэхүү, бидний хараагаа тусгасан энэхүү, бид гараараа хүрч байсан энэхүү амьдралын Үгний тухай. | |
I Jo | MonKJV | 1:2 | (Учир нь энэхүү амьдрал ил болгогдсон. Тэгээд Эцэгтэйгээ хамт байдаг бас бидэнд ил болгогдсон энэхүү мөнхийн амьдралыг бид харсан бөгөөд та нарт гэрчилж бас харуулж байна). | |
I Jo | MonKJV | 1:3 | Бид өөрсдийн үзсэн бас сонссон зүйлээ л та нарт тунхаглаж байна. Энэ нь та нар ч бас бидэнтэй дотно байдалтай байж болохын тулд бөгөөд үнэндээ бидний дотно байдал бол Эцэгтэй бас түүний Хүү Есүс Христтэй байдаг. | |
I Jo | MonKJV | 1:4 | Мөн бид эдгээр зүйлийг та нарт бичиж байгаа нь та нарын баяр хөөр дүүрэн байж болохын тулд юм. | |
I Jo | MonKJV | 1:5 | Түүнчлэн Шүтээн бол гэрэл бөгөөд түүний дотор ямар ч харанхуй байхгүй гэдэг энэ нь түүнээс бидний сонссон бас та нарт тунхаглаж байгаа мэдээ юм. | |
I Jo | MonKJV | 1:6 | Хэрэв бид түүнтэй дотно байдалтай гэчихээд, харанхуй дотор алхаж байгаа бол бид худал хэлж байгаа бөгөөд үнэнийг үйлдэхгүй байна. | |
I Jo | MonKJV | 1:7 | Харин тэрбээр гэрэл дотор байдаг шиг бид гэрэл дотор алхвал бид нэг нэгэнтэйгээ дотно байдалтай байдаг бөгөөд түүний Хүү Есүс Христийн цус биднийг бүх гэмээс цэвэрлэдэг. | |
I Jo | MonKJV | 1:8 | Хэрэв бидэнд гэм байхгүй гэж бид хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн байхгүй байна. | |
I Jo | MonKJV | 1:9 | Хэрэв бид өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрвөл тэрбээр бидний гэмүүдийг уучлахдаа бас биднийг бүх зөв бус байдлаас цэвэрлэхдээ итгэмжтэй бас зөв шударга байдаг. | |