Site uses cookies to provide basic functionality.

OK
I JOHN
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 4
I Jo MonKJV 4:1  Хайрлагдагсад аа, сүнс бүрт бүү итгэ. Харин тэр сүнснүүдийг Шүтээнээс эсэхийг нь шалга. Яагаад гэвэл олон хуурамч эш үзүүлэгч дэлхийгээр явж байна.
I Jo MonKJV 4:2  Есүс Христ махбод дотор ирсэн гэж хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Шүтээнээс байдаг. Үүгээр та нар Шүтээний Сүнсийг мэддэг.
I Jo MonKJV 4:3  Мөн Есүс Христ бол махбод дотор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Шүтээнээс биш бөгөөд энэ бол ирнэ гэдгийг нь та нар сонссон мөн одоо аль хэдийн энэ дэлхий дээр байгаа тэрхүү антихристийнх юм.
I Jo MonKJV 4:4  Бяцхан хүүхдүүд ээ, та нар бол Шүтээнийх бөгөөд тэднийг ялчихсан. Яагаад гэвэл та нарын дотор байгаа нь энэ дэлхий дээр байгаа түүнээс илүү агуу юм.
I Jo MonKJV 4:5  Тэд бол энэ дэлхийнх. Тийм учраас тэд энэ дэлхийнхийг ярьдаг бөгөөд дэлхий тэднийг сонсдог.
I Jo MonKJV 4:6  Бид бол Шүтээнийх. Шүтээнийг мэддэг хүн биднийг сонсдог. Шүтээнийх биш нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнсийг бас гажуудалтын сүнсийг мэддэг.
I Jo MonKJV 4:7  Хайрлагдагсад аа, нэг нэгнээ хайрлацгаая. Учир нь хайр бол Шүтээнээс байдаг. Мөн хайрладаг хүн бүр Шүтээнээс төрсөн бөгөөд Шүтээнийг мэддэг.
I Jo MonKJV 4:8  Хайрладаггүй хүн Шүтээнийг мэддэггүй. Учир нь Шүтээн бол хайр юм.
I Jo MonKJV 4:9  Шүтээн цорын ганц төрсөн Хүүгээ биднийг түүгээр дамжуулан амьдраг гэсэндээ дэлхий рүү илгээсэн учраас үүгээр Шүтээний хайр бидэнд ил болгогдсон.
I Jo MonKJV 4:10  Бид Шүтээнийг хайрласан учраас биш, харин тэр биднийг хайрласан бөгөөд өөрийн Хүүгээ бидний гэмүүдийн төлөөх эвлэрүүлэл болгон илгээсэн учраас үүнд л хайр байгаа юм.
I Jo MonKJV 4:11  Хайрлагдагсад аа, хэрэв Шүтээн биднийг ийн хайрласан юм бол бид ч бас нэг нэгнээ хайрлах ёстой.
I Jo MonKJV 4:12  Шүтээнийг нэг ч хүн, хэзээ ч хараагүй. Хэрэв бид нэг нэгнээ хайрлавал Шүтээн бидний дотор орших бөгөөд түүний хайр бидний дотор төгс болгогддог.
I Jo MonKJV 4:13  Тэр бидэнд өөрийнхөө Сүнсийг өгсөн учраас үүгээр бид түүний дотор бас тэр бидний дотор оршдогийг бид мэддэг.
I Jo MonKJV 4:14  Мөн Эцэг Хүүг дэлхийн Аврагч болгон илгээснийг бид харсан бөгөөд гэрчилдэг.
I Jo MonKJV 4:15  Есүс бол Шүтээний Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэн ч бай түүний дотор Шүтээн мөн Шүтээний дотор тэр оршдог.
I Jo MonKJV 4:16  Мөн Шүтээний бидэнд соёрхсон тэрхүү хайрыг бид мэдсэн бөгөөд итгэсэн. Шүтээн бол хайр юм. Тэгээд хайран дотор оршдог хүн Шүтээний дотор бас Шүтээн түүний дотор оршдог.
I Jo MonKJV 4:17  Үүгээр бидний хайр төгс болгогдсон нь бид шүүлтийн өдөрт эр зоригтой байж болохын тулд юм. Яагаад гэвэл тэр байгаа шиг бид ч бас энэ дэлхийд байна.
I Jo MonKJV 4:18  Хайр дотор айдас байдаггүй. Харин төгс хайр айдсыг зайлуулдаг. Яагаад гэвэл айдаст тарчилгал байдаг. Харин айдаг хүн хайр дотор төгс болгогдоогүй байдаг.
I Jo MonKJV 4:19  Тэр эхлээд биднийг хайрласан учраас бид түүнийг хайрладаг.
I Jo MonKJV 4:20  Хэрэв хэн нэг хүн, Би Шүтээнд хайртай гэж хэлдэг бөгөөд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч хүн мөн. Учир нь харж буй ах дүүгээ хайрладаггүй хүн яаж харж байгаагүй Шүтээнийг хайрлаж чадах вэ?
I Jo MonKJV 4:21  Мөн, Шүтээнийг хайрладаг нь ах дүүгээ ч бас хайрла гэдэг энэ тушаалыг бид түүнээс авсан.