I JOHN
Chapter 3
I Jo | MonKJV | 3:1 | Ажигтун, бид Шүтээний хүүхдүүд гэж дуудагдахаар ямар агуу хайрыг Эцэг бидэнд соёрхоо вэ. Тийм ч учраас дэлхий биднийг мэддэггүй. Яагаад гэвэл дэлхий түүнийг мэдээгүй юм. | |
I Jo | MonKJV | 3:2 | Хайрлагдагсад аа, эдүгээ бид бол Шүтээний хүүхдүүд бөгөөд бид ямар болох нь хараахан илчлэгдээгүй байна. Харин түүнийг үзэгдэх үед бид түүнтэй адил болно гэдгээ мэддэг. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно. | |
I Jo | MonKJV | 3:3 | Мөн түүний дотор ийм найдвартай байдаг хүн бүр, тэрбээр цэвэр байдаг шиг өөрийгөө цэвэрлэдэг. | |
I Jo | MonKJV | 3:4 | Гэм үйлдэж буй хэн ч бай хуулийг ч бас зөрчдөг. Учир нь гэм бол хуулийг зөрчихүй юм. | |
I Jo | MonKJV | 3:5 | Тэгээд бидний гэмүүдийг зайлуулахын тулд тэрбээр ил болгогдсоныг та нар мэддэг. Улмаар түүний дотор гэм байдаггүй. | |
I Jo | MonKJV | 3:6 | Түүний дотор оршдог хэн ч бай гэм үйлддэггүй. Гэм үйлддэг хэн ч бай түүнийг хараагүй бас түүнийг мэдээгүй хэрэг. | |
I Jo | MonKJV | 3:7 | Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөв байдлыг үйлддэг нь тэрбээр зөв байдаг шиг зөв хүн юм. | |
I Jo | MonKJV | 3:8 | Гэм үйлддэг хүн бол элээнийх. Учир нь элээ эхлэлээс гэм үйлдэж байна. Элээний ажлуудыг устгахын тулд энэ зорилгын төлөө Шүтээний Хүү ил болгогдсон. | |
I Jo | MonKJV | 3:9 | Шүтээнээс төрсөн хэн ч бай гэм үйлддэггүй. Учир нь энэ хүний дотор түүний үр оршдог бөгөөд тэрбээр Шүтээнээс төрсөн учраас гэм үйлдэж чаддаггүй. | |
I Jo | MonKJV | 3:10 | Үүгээр Шүтээний хүүхдүүд бас элээний хүүхдүүд нь ил болгогддог. Зөв байдлыг үйлддэггүй мөн ах дүүгээ хайрладаггүй хэн ч бай тэр хүн Шүтээнээс биш юм. | |
I Jo | MonKJV | 3:11 | Учир нь бид нэг нэгнээ хайрлах ёстой гэдэг энэ нь та нарын эхнээсээ сонссон мэдээ юм. | |
I Jo | MonKJV | 3:12 | Хорон муу нэгнийх байсан бас дүүгээ алсан Каин шиг бүү бай. Тэгээд яагаад тэр түүнийг алсан бэ? Яагаад гэвэл түүний үйл хэргүүд ёрын муу харин дүүгийнх нь зөв байдалтай байсан. | |
I Jo | MonKJV | 3:14 | Бид ахан дүүсээ хайрладаг учраас үхлээс амьдрал руу шилжсэнээ мэддэг. Ах дүүгээ хайрладаггүй хүн үхэл дотор оршдог. | |
I Jo | MonKJV | 3:15 | Ах дүүгээ үзэн яддаг хэн ч бай алуурчин бөгөөд ямар ч алуурчинд дотор нь оршдог мөнхийн амьдрал байдаггүй гэдгийг та нар мэддэг. | |
I Jo | MonKJV | 3:16 | Тэр бидний төлөө амиа тавьж өгсөн тул үүгээр бид Шүтээний хайрыг мэддэг. Мөн бид ахан дүүсийнхээ төлөө амиа тавьж өгөх ёстой. | |
I Jo | MonKJV | 3:17 | Харин энэ дэлхийн эд баялагтай бөгөөд ах дүүд нь хэрэгцээ байгааг харчихаад, түүнээс өрөвч сэтгэлээ хааж байгаа хэн ч бай түүний дотор Шүтээний хайр хэрхэн оршдог байх вэ? | |
I Jo | MonKJV | 3:18 | Бяцхан хүүхдүүд минь, үгээр эсвэл хэлээр биш, харин үйл хэрэг ба үнэнээр хайрлацгаая. | |
I Jo | MonKJV | 3:19 | Мөн үүгээр бид үнэнийх гэдгээ мэддэг бөгөөд түүний өмнө зүрх сэтгэлээ баттай байлгана. | |
I Jo | MonKJV | 3:20 | Учир нь хэрэв зүрх сэтгэл маань биднийг буруутгавал Шүтээн бидний зүрх сэтгэлээс илүү агуу байдаг бөгөөд бүх зүйлийг мэддэг юм. | |
I Jo | MonKJV | 3:21 | Хайрлагдагсад аа, хэрэв зүрх сэтгэл маань биднийг буруутгахгүй байгаа бол Шүтээн рүү хандсан итгэлтэй байдал бидэнд байгаа хэрэг. | |
I Jo | MonKJV | 3:22 | Тэгээд бид гуйдаг юугаа ч бай түүнээс хүлээн авдаг. Яагаад гэвэл бид түүний тушаалуудыг сахидаг бөгөөд түүний мэлмийд таатай зүйлсийг үйлддэг. | |
I Jo | MonKJV | 3:23 | Улмаар түүний тушаал бол, Бид түүний Хүү Есүс Христийн нэрэнд итгэж бас түүний бидэнд өгсөн тушаалын дагуу нэг нэгнээ хайрлах ёстой гэдэг энэ нь юм. | |