Site uses cookies to provide basic functionality.

OK
I JOHN
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 5
I Jo MonKJV 5:1  Есүс бол Христ гэдэгт итгэдэг хэн ч бай Шүтээнээс төрсөн. Мөн төрүүлсэн түүнийг хайрладаг хүн бүр түүнээс төрснийг ч бас хайрладаг.
I Jo MonKJV 5:2  Бид Шүтээнийг хайрлаж бас түүний тушаалуудыг сахихдаа үүгээр бид Шүтээний хүүхдүүдийг хайрладаг гэдгээ мэддэг.
I Jo MonKJV 5:3  Учир нь бид түүний тушаалуудыг сахих гэдэг энэ нь Шүтээнийг хайрлахуй юм. Мөн түүний тушаалууд бол дарамттай биш.
I Jo MonKJV 5:4  Учир нь Шүтээнээс төрсөн бүхэн дэлхийг ялдаг бөгөөд дэлхийг ялдаг ялалт бол энэ буюу бидний итгэл юм.
I Jo MonKJV 5:5  Есүс бол Шүтээний Хүү гэдэгт итгэдэг хүнээс өөр хэн дэлхийг ялагч байх вэ?
I Jo MonKJV 5:6  Ус ба цусаар ирсэн нэгэн бол энэ буюу Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Улмаар гэрчилдэг нь Сүнс юм. Яагаад гэвэл Сүнс бол үнэн билээ.
I Jo MonKJV 5:7  Учир нь тэнгэрт гэрчилдэг нь Эцэг, Үг, Ариун Сүнс гурав байдаг бөгөөд энэ гурав нэг юм.
I Jo MonKJV 5:8  Мөн газарт гэрчилдэг нь Сүнс, ус, цус гурав байдаг бөгөөд энэ гурав нэг зүйл рүү санаа нэгтэй байдаг.
I Jo MonKJV 5:9  Хэрэв бид хүмүүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Шүтээний гэрчлэл илүү агуу байдаг. Учир нь энэ бол Хүүгийнхээ талаар гэрчилсэн Шүтээний гэрчлэл нь юм.
I Jo MonKJV 5:10  Шүтээний Хүүд итгэдэг хүнд өөрт нь гэрчлэл байдаг. Шүтээнд итгэдэггүй хүн түүнийг худалч болгодог. Учир нь тэр хүн Шүтээний Хүүгийнхээ талаар өгсөн гэрчлэлд нь итгэдэггүй юм.
I Jo MonKJV 5:11  Улмаар Шүтээн бидэнд мөнхийн амьдралыг өгсөн бөгөөд энэ амьдрал нь түүний Хүүгийн дотор байдаг гэдэг энэ бол уг гэрчлэл юм.
I Jo MonKJV 5:12  Хүү байдагт нь амьдрал байдаг. Шүтээний Хүү байдаггүйд нь амьдрал байдаггүй.
I Jo MonKJV 5:13  Шүтээний Хүүгийн нэрэнд итгэдэг та нарт би эдгээр зүйлийг бичлээ. Энэ нь та нар мөнхийн амьдралтай гэдгээ мэдэж болохын тулд бас та нар Шүтээний Хүүгийн нэрэнд итгэж болохын тулд юм.
I Jo MonKJV 5:14  Мөн хэрэв бид түүний хүслийн дагуу ямар нэг зүйлийг гуйвал тэр сонсдог гэдэг энэ нь түүний дотор бидэнд байдаг итгэлтэй байдал юм.
I Jo MonKJV 5:15  Мөн түүнээс юу ч гуйсан тэр биднийг сонсож байгаа гэдгийг бид мэдэж байгаа бол түүнээс гуйсан тэрхүү хүсэлтүүд маань биднийх гэдгийг бид мэддэг.
I Jo MonKJV 5:16  Хэрэв ах дүү нь үхэл рүү биш байдаг гэмийг үйлдэхийг хэн нэг хүн харвал тэрбээр гуйлт хийж болно. Тэгээд үхэл рүү биш гэм үйлддэг тэдний төлөө тэр түүнд амьдралыг өгнө. Үхэлд хүргэдэг гэм байдаг. Үүний төлөө гуй гэж би хэлэхгүй.
I Jo MonKJV 5:17  Бүх зөв бус байдал бол гэм мөн. Бас үхэл рүү биш гэм байдаг.
I Jo MonKJV 5:18  Шүтээнээс төрсөн хэн ч бай гэм үйлддэггүй гэдгийг бид мэддэг. Харин Шүтээнээс төрсөн хүн өөрийгөө хамгаалдаг бөгөөд хорон муу нэгэн түүнд хүрдэггүй.
I Jo MonKJV 5:19  Бид бол Шүтээнийх бөгөөд дэлхий бүхэлдээ хорон муу байдал дотор хэвтдэг гэдгийг бид мэддэг.
I Jo MonKJV 5:20  Мөн Шүтээний Хүү ирж улмаар бидэнд нэгэн ойлголт өгснийг бид мэддэг. Энэ нь үнэн түүнийг бас бид үнэн түүний дотор буюу түүний Хүү Есүс Христийн дотор байдаг гэдгээ мэдэж болохын тулд юм. Энэ бол үнэн Шүтээн ба мөнхийн амьдрал мөн.
I Jo MonKJV 5:21  Бяцхан хүүхдүүд ээ, хиймэл дүрснүүдээс өөрсдийгөө хамгаал. Аминь.