I PETER
Chapter 5
I Pe | MonKJV | 5:1 | Ахлагч бас Христийн зовлон шаналлуудын гэрч мөн илчлэгдэх ёстой яруу алдрыг хүртэлцэгч би та нарын дунд буй ахлагч нарыг уриалъя. | |
I Pe | MonKJV | 5:2 | Та нарын дунд буй Шүтээний сүргийг хоолло. Үүнийг албадлагаар бус, харин сайн дураараа, бохир олзны төлөө бус, харин хүслээрээ | |
I Pe | MonKJV | 5:4 | Тэгээд тэргүүн Хоньчинг үзэгдэх үед та нар үл гандах яруу алдрын титмийг хүлээн авах болно. | |
I Pe | MonKJV | 5:5 | Үүнчлэн залуувтар та нар өөрсдийгөө ахлагчдаа захируул. Тийм ээ, та нар бүгд нэг нэгэндээ захирагд бас даруу байдлыг өмс. Учир нь Шүтээн бардам хүний эсрэг зогсдог бөгөөд даруу хүнд энэрэл өгдөг. | |
I Pe | MonKJV | 5:6 | Тиймээс өөрсдийгөө Шүтээний аугаа мутар дор даруу байлга. Тэгвэл тэрбээр зохистой цагт та нарыг өргөмжилнө. | |
I Pe | MonKJV | 5:8 | Эрүүл саруул ухаантай, сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл та нарын эсрэг этгээд элээ нь архирах арслан мэт залгих нэгнээ эрж хайн алхаж байдаг. | |
I Pe | MonKJV | 5:9 | Түүнийг энэхүү итгэл дотор баттай сөрөн зогс. Учир нь дэлхий дээрх ахан дүүст чинь адилхан зовлон шаналлууд тулгардаг гэдгийг та нар мэддэг. | |
I Pe | MonKJV | 5:10 | Харин биднийг өөрийнхөө мөнхийн сүр жавхаа руу Есүс Христээр дамжуулан дуудсан, бүх энэрлийн Шүтээн та нарыг хэсэг зуур зовсны чинь дараа төгс болгож, батжуулж, хүчирхэгжүүлж, бат болгоно. | |
I Pe | MonKJV | 5:12 | Та нар дотор нь зогсож байгаа нь Шүтээний жинхэнэ энэрэл мөн гэдгийг та нарын итгэмжит дүү гэж миний үзэж байгаачлан Силуаноосоор дамжуулан би гэрчилж бас уриалж, товчхон бичлээ. | |
I Pe | MonKJV | 5:13 | Вавилоон дахь, та нарын хамт сонгогдсон чуулган та нарт мэндчилж байна. Мөн миний хүү Мааркос ч бас. | |