I PETER
Chapter 4
I Pe | MonKJV | 4:1 | Тиймээс Христ бидний төлөө махбод дотор зовлон эдэлсэн тул үүнчлэн өөрсдийгөө ижил оюун бодлоор зэвсэглэ. Учир нь махбод дотор зовсон хүн гэмээс больсон хэрэг. | |
I Pe | MonKJV | 4:2 | Тиймээс тэрбээр махбод доторх үлдсэн хугацаандаа цаашид хүмүүний хүсэл тачаалууд руу бус, харин Шүтээний хүсэл рүү амьдрах хэрэгтэй. | |
I Pe | MonKJV | 4:3 | Учир нь хазааргүй байдал, хүсэл тачаалууд, дарсанд автах, наргиан цэнгээнүүд, архидалтууд, жигшүүрт хиймэл дүрс шүтэхүй дотор алхаж байсан бидний амьдралын өнгөрсөн цаг хугацаа нь бидний хувьд Жүүд бусчуудын хүслийг гүйцэлдүүлэхэд хангалттай байсан. | |
I Pe | MonKJV | 4:4 | Ийм хэтэрсэн замбараагүй байдалд өөрсөдтэй нь хамт гүйгээгүйд эдгээрийн дотор тэд та нарыг гажиг гэж бодон, та нарыг муулчилдаг. | |
I Pe | MonKJV | 4:6 | Учир нь энэ шалтгааны улмаас үхэгсдэд бас сайн мэдээ тунхаглагдсан. Энэ нь тэд махбод доторх хүмүүний хувиар шүүгдэж харин сүнс дотор Шүтээний дагуу амьдрахын тулд юм. | |
I Pe | MonKJV | 4:7 | Гэвч бүх зүйлийн төгсгөл хаяанд байна. Тиймээс эрүүл саруул ухаантай байж бас гуйлтанд сонор сэргэг бай. | |
I Pe | MonKJV | 4:8 | Тэгээд бүх зүйлээс илүүтэйгээр өөрсдийнхөө дунд халуунаар хайрлахуйг байлга. Яагаад гэвэл хайрлахуй нь үй олон гэмийг далдална. | |
I Pe | MonKJV | 4:10 | Хүн бүр хүлээн авсан бэлгийнхээ дагуу Шүтээний янз бүрийн энэрлийн сайн даамлуудын ёсоор нэг нэгэндээ үүгээрээ үйлчил. | |
I Pe | MonKJV | 4:11 | Хэрэв хэн нэгэн нь ярьж байгаа бол Шүтээнээс ярихуй адил яриг. Хэрэв хэн нэгэн нь үйлчилж байгаа бол Шүтээний өгдөг тэрхүү чадварынх нь дагуу үүнийгээ хийг. Тэгвэл Есүс Христээр дамжуулан Шүтээн бүх зүйл дотор алдаршуулагдах болно. Түүн рүү магтаал болон ноёрхол мөнхийн мөнхөд байна. Аминь. | |
I Pe | MonKJV | 4:12 | Хайрлагдагсад аа, та нарыг сорихын тулд байдаг галт сорилтын тухайд хачирхалтай зүйлс та нарт тохиолдсон мэтээр бүү гайхшир. | |
I Pe | MonKJV | 4:13 | Харин Христийн зовлон шаналлуудыг хүртэлцэгчид гэдгээрээ бахдан баяс. Энэ нь түүний яруу алдар илчлэгдэхэд та нар бас асар их баяр хөөрөөр баярлахын тулд юм. | |
I Pe | MonKJV | 4:14 | Хэрэв та нар Христийн нэрнээс болоод доромжлогдвол жаргалтай. Учир нь яруу алдрын болон Шүтээний сүнс та нарын дээр тогтнодог. Тэр тэднээр муулчлагдлаа ч та нараар алдаршуулагдана. | |
I Pe | MonKJV | 4:15 | Харин та нарын хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл хорон мууг үйлдэгчийн хувиар эсвэл бусдын хэрэгт оролцогчийн хувиар бүү зовж шаналаг. | |
I Pe | MonKJV | 4:16 | Мөн хэрэв хэн нэгэн нь Христэд итгэгчийн хувиар зовон шаналж байгаа бол бүү ичиг. Харин ч энэ хэсгээрээ Шүтээнийг алдаршуулаг. | |
I Pe | MonKJV | 4:17 | Учир нь Шүтээний өргөөнд шүүлт эхлэх ёстой тэр цаг ирчихлээ. Тэгээд энэ нь эхлээд биднээс эхэлж байгаа юм бол Шүтээний сайн мэдээнд дуулгаваргүй хүмүүсийн төгсгөл нь ямар байх вэ? | |
I Pe | MonKJV | 4:18 | Мөн хэрэв зөв хүн арайхийн аврагддаг юм бол сүсэг бишрэлгүй нь бас гэмтэн нь хаана үзэгдэх вэ? | |