I PETER
Chapter 2
I Pe | MonKJV | 2:1 | Тиймээс бүх хорон санаа, бүх заль мэх, хоёр нүүр гаргалтууд болон атаархлууд, бүх муулчлалтыг хаяж, | |
I Pe | MonKJV | 2:4 | Үнэндээ хүмүүст гологдсон боловч Шүтээнд сонгогдсон амьд, үнэт чулуу мэт түүн рүү очихдоо | |
I Pe | MonKJV | 2:5 | амьд чулуунууд мэт та нар ч бас Есүс Христээр дамжуулан Шүтээнд тааламжит сүнслэг тахилуудыг өргөх сүнслэг өргөө, ариун тахилч байхуй болж барьж босгогдож байна. | |
I Pe | MonKJV | 2:6 | Тиймээс бичвэрт, Ажигтун, cонгогдсон, үнэт булангийн гол чулууг би Сионд тавина. Тэгээд түүнд итгэдэг нь ичээгдэхгүй гэдэг энэ нь агуулагдсан байдаг. | |
I Pe | MonKJV | 2:7 | Тийм учраас итгэдэг та нарт тэр бол эрхэм нандин. Харин дуулгаваргүй тэдэнд, барилгачдын голсон тэрхүү чулуу нь булангийн анхдагч | |
I Pe | MonKJV | 2:8 | бас бүдрүүлэлтийн чулуу мөн бүдрүүлэлтийн хад болгогдсон. Бүр дуулгаваргүй байснаараа үгэнд бүдэрдэг тэдний хувьд юм. Үүн рүү тэд бас оноогдсон. | |
I Pe | MonKJV | 2:9 | Харин та нар бол сонгогдсон үеийнхэн, хаан тахилч байхуй, ариун үндэстэн, онцгой ард түмэн мөн. Энэ нь та нарыг харанхуйгаас өөрийнхөө гайхамшигт гэрэл рүү дуудаж гаргасан түүний тухай магтаалуудыг та нар харуулах ёстойн тулд юм. | |
I Pe | MonKJV | 2:10 | Та нар өнгөрсөн үед ард түмэн биш байсан харин эдүгээ Шүтээний ард түмэн мөн. Та нар өршөөл хүртээгүй байсан харин эдүгээ өршөөл хүртсэн. | |
I Pe | MonKJV | 2:11 | Эрхэмлэгдэн хайрлагдагсад аа, сэтгэлийн эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудаас цээрлэхийг харийнхан болон цагаачид мэт та нараас би гуйж байна. | |
I Pe | MonKJV | 2:12 | Жүүд бусчуудын дунд хэв маягаа шударга байлга. Тэгвэл та нарыг ёрын мууг үйлдэгчид мэтээр муулчилдаг хүмүүс өөрсдийнхөө харах та нарын сайн үйлсүүдээс болоод, шалгуулалтын өдөрт Шүтээнийг алдаршуулж болох юм. | |
I Pe | MonKJV | 2:13 | Эзэнээс болоод өөрсдийгөө хүмүүний бүх захирамжинд захируул. Дээд эрх мэдлийнх нь хувьд хаанд | |
I Pe | MonKJV | 2:14 | бас ёрын мууг үйлдэгчдийн шийтгэлийн төлөө мөн сайныг үйлдэгчдийн сайшаалын төлөө түүгээр илгээгдэгсдийнх нь хувьд захирагчдад. | |
I Pe | MonKJV | 2:15 | Учир нь Шүтээний хүсэл бол ийм юм. Энэ нь та нар сайныг үйлдэхүйгээрээ мунхаг хүмүүсийн үл мэдэхүйг дуугүй болгох явдал юм. | |
I Pe | MonKJV | 2:16 | Эрх чөлөөт хүнийхээ хувьд та нар эрх чөлөөгөө хорон муу байдлын нөмрөг болгож биш, харин Шүтээний боолуудын ёсоор ашигла. | |
I Pe | MonKJV | 2:18 | Зарц нар аа, эздэдээ бүхий л эмээлттэйгээр захирагд. Зөвхөн сайн ба элэгсэгт нь ч төдийгүй хатуу ширүүнд нь ч бас. | |
I Pe | MonKJV | 2:19 | Учир нь хэрэв хүн шударга бусаар зовж, шаналлыг Шүтээн рүү хандсан ухамсрынхаа төлөө тэвчин туулбал энэ нь тааламжтай. | |
I Pe | MonKJV | 2:20 | Яагаад гэвэл хэрэв та нар алдаануудынхаа төлөө нударгалуулаад тэвчих юм бол энэ нь ямар магтаалтай юм бэ? Харин хэрэв сайныг үйлдээд улмаар үүнийхээ төлөө зовж, үүнийгээ тэвчээртэйгээр хүлээн авбал энэ нь Шүтээнд тааламжтай. | |
I Pe | MonKJV | 2:21 | Учир нь та нар үүн рүү дуудагдсан. Яагаад гэвэл Христ ч бас бидэнд жишээ үлдээн, бидний төлөө зовлон эдэлсэн. Энэ нь бид түүний мөрөөр дагахын тулд юм. | |
I Pe | MonKJV | 2:23 | Тэр гутаан доромжлогдож байхдаа хариу гутаан доромжлоогүй. Зовон шаналж байхдаа заналхийлээгүй. Харин зөвөөр шүүдэг түүнд өөрийгөө даатгасан. | |
I Pe | MonKJV | 2:24 | Тэр өөрөө бидний гэмүүдийг модон дээр өөрийн биедээ тээсэн. Энэ нь гэмүүдийн хувьд үхсэн бид зөв байдал руу амьдрахын тулд юм. Түүний ташуурдуулалтын шархуудаар та нар эдгээгдсэн. | |