I PETER
Chapter 3
I Pe | MonKJV | 3:1 | Үүнчлэн эхнэрүүд ээ, өөр өөрсдийн нөхөрт захирагд. Тэгвэл хэн нэг нь энэхүү үгийг дагадаггүй ч, эхнэрийнхээ хэв маягаар дамжуулан, | |
I Pe | MonKJV | 3:2 | та нарын эмээлттэй хосолсон ариун хэв маягийг ажиглахдаа тэд бас үггүйгээр талд нь оруулагдаж болох юм. | |
I Pe | MonKJV | 3:3 | Та нарын нарийн сүлжсэн үс бас зүүсэн алт эсвэл өмссөн хувцас зэрэг гаднах гоёл чинь та нарын гоёл бүү байг. | |
I Pe | MonKJV | 3:4 | Харин энэ нь ялзрашгүй нь дотор нь байдаг зүрх сэтгэлийн буюу Шүтээний мэлмийд асар үнэтэй байдаг номхон ба тайван тогтуун сүнсний далд хүмүүн байг. | |
I Pe | MonKJV | 3:5 | Учир нь хуучин цагт Шүтээнд бат найдсан ариун эмэгтэйчүүд ч бас үүнчлэн өөр өөрсдийн нөхөрт захирагдсанаараа өөрсдийгөө гоёсон. | |
I Pe | MonKJV | 3:6 | Яг л Сараа Аврахаамыг эзэн гэж дуудан, түүнд дуулгавартай байсан шиг та нар ч бас сайныг үйлддэг бөгөөд ямар ч түгшүүртэйгээр айдаг биш л бол түүний охид мөн. | |
I Pe | MonKJV | 3:7 | Үүнчлэн нөхрүүд ээ, та нар мэдлэгийнхээ дагуу эхнэртээ эмзэг хэврэг вааранд мэтээр мөн амьдралын энэрлийг хамтран өвлөгчид ёсоор нь хүндэтгэл үзүүлж, тэдэнтэй хамтдаа орш. Тэгвэл та нарын гуйлтууд саатуулагдахгүй. | |
I Pe | MonKJV | 3:8 | Эцэст нь, та нар бүгд нэг санаа бодолтой, нэг нэгэнтэйгээ сэтгэл нэгтэй, ахан дүүсийн ёсоор хайрладаг, өрөвч, эелдэг бай. | |
I Pe | MonKJV | 3:9 | Хорон муугийн эсрэг хорон муугаар эсвэл доромжлолын эсрэг доромжлолоор бүү хариу барь. Харин ч эсрэгээр нь ерөө. Яагаад гэвэл та нар ерөөлийг өвлөж болохын тулд үүн рүү дуудагдсан гэдгээ мэддэг. | |
I Pe | MonKJV | 3:10 | Учир нь амьдралыг хайрлаж мөн сайн өдрүүдийг харахыг хүсдэг хүн хэлээ хорон муугаас хориглог. Мөн уруул нь заль мэх бүү яриг. | |
I Pe | MonKJV | 3:11 | Тэрбээр хорон муугаас зайлсхийж улмаар сайныг үйлдэг. Амар тайвныг эрэлхийлэг. Тэгээд үүнийг мөшгөг. | |
I Pe | MonKJV | 3:12 | Учир нь Эзэний мэлмий зөв хүмүүс дээр мөн түүний сонор тэдний гуйлтуудад нээлттэй байдаг. Харин Эзэний нүүр хорон мууг үйлдэгчдийн эсрэг байдаг. | |
I Pe | MonKJV | 3:14 | Үнэндээ бас та нар зөв байдлын төлөө зовлон эдэлдэг бол та нар жаргалтай бөгөөд тэдний айлгалтаас бүү ай бас бүү түгшээгд. | |
I Pe | MonKJV | 3:15 | Харин та нар Эзэн Шүтээнийг зүрх сэтгэлдээ ариун нь байлга. Тэгээд та нарын доторх найдварын учир шалтгааны талаар та нараас асуух хүн бүрт номхон байдал болон эмээлттэйгээр хариулт өгөхөд үргэлж бэлэн бай. | |
I Pe | MonKJV | 3:16 | Сайн ухамсартай бай. Тэгвэл та нарыг хорон мууг үйлдэгчид мэтээр муулчлагч, та нарын Христ доторх сайн хэв маягийг буруушаадаг хүмүүс үүндээ ичээгдэх болно. | |
I Pe | MonKJV | 3:17 | Учир нь хэрэв Шүтээний хүсэл нь та нар сайныг үйлдээд зовох гэдэг нь юм бол хорон мууг үйлдээд зовохоос энэ нь илүү дээр. | |
I Pe | MonKJV | 3:18 | Яагаад гэвэл Христ ч бас биднийг Шүтээн рүү авчрахын тулд гэмүүдийн төлөө, зөв шударга тэрбээр зөв шударга бусчуудын төлөө нэг удаа зовж, махбод дотор үхэлд хүргэгдсэн ч Сүнсээр амилуулагдсан. | |
I Pe | MonKJV | 3:20 | Тэд Ноахын өдрүүдэд Шүтээний тэвчээр нэгэн цагт хүлээж байсан тэр үед дуулгаваргүй байсан. Тэр үед мөнөөх авдар бэлтгэгдэж байсан. Үүн дотор цөөхүүлээ буюу найман сэтгэл усаар дамжин аврагдсан. | |
I Pe | MonKJV | 3:21 | Яг үүнтэй ижил хэлбэр буюу баптизм нь бас (махбодын бузар байдлыг зайлуулах биш, харин Шүтээн рүү хандсан сайн ухамсрын хариу болж) эдүгээ биднийг Есүс Христийн босгогдолтоор дамжуулан авардаг. | |