I PETER
Chapter 1
I Pe | MonKJV | 1:1 | Есүс Христийн төлөөлөгч Пээтросоос Поонтос, Галатиа, Каппадокиа, Ази болон Витюниа даяар тархсан харийнханд буюу | |
I Pe | MonKJV | 1:2 | Шүтээн Эцэгийн урьдаас мэддэг мэдлэгийн дагуу Сүнсний ариусгалтаар дамжуулан дуулгавартай байдал руу бас Есүс Христийн цусыг цацалт руу сонгогдогсдод. Та нарт энэрэл байг бас амар тайван үржин олшрог. | |
I Pe | MonKJV | 1:3 | Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэг ивээгдэг. Тэрбээр Есүс Христийн үхэгсдээс босгогдолтоор дамжуулан бялхсан өршөөлийнхөө дагуу биднийг амьд найдвар луу, | |
I Pe | MonKJV | 1:4 | та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан, үл ялзрах, үл бузартах бас үгүй болшгүй өв рүү дахин төрүүлсэн. | |
I Pe | MonKJV | 1:5 | Эцсийн цаг үед ил болгогдоход бэлэн аврал руу та нар итгэлээр дамжин Шүтээний хүч чадлаар хамгаалагдсан. | |
I Pe | MonKJV | 1:6 | Үүндээ та нар ихэд бахдан баясдаг. Хэдийгээр одоохондоо шаардлагатай бол хэсэг зуур янз бүрийн сорилтуудаар зовж байгаа ч гэсэн. | |
I Pe | MonKJV | 1:7 | Энэ нь галаар шалгагдлаа ч устдаг алтнаас илүү үнэтэй та нарын итгэлийн шалгагдалт нь Есүс Христийн үзэгдэлтээр магтаал, өргөмжлөл ба яруу алдар луу олдож болохын тулд юм. | |
I Pe | MonKJV | 1:8 | Түүнийг та нар хараагүй ч хайрладаг. Түүнийг та нар одоогоор харахгүй байгаа ч түүнд итгэн, өгүүлшгүй бас алдаршуулагдсан баяр хөөрөөр бахдан баясаж, | |
I Pe | MonKJV | 1:10 | Та нар луу ирэх энэрлийн талаар эш үзүүлсэн эш үзүүлэгч нар энэхүү авралын талаар судалж, хичээнгүйлэн шинжилж байсан. | |
I Pe | MonKJV | 1:11 | Христийн зовлон шаналлууд ба дараа нь ирэх яруу алдрын талаар Христийн Сүнсний өөрсдөд нь урьдаас гэрчлэхдээ илэрхийлсэн цаг хугацаа ямар эсвэл ямаршуухан болохыг тэд шинжсэн. | |
I Pe | MonKJV | 1:12 | Эдүгээ та нарт тэнгэрээс илгээгдсэн тэрхүү Ариун Сүнсээр сайн мэдээг тунхаглагчдаар дамжуулан та нарт гэрчлэгдсэн, элч нарын харж судлахыг хүссэн энэ зүйлсээр тэд өөрсдөдөө бус, харин бидэнд үйлчилсэн гэдэг нь тэдэнд илчлэгдсэн. | |
I Pe | MonKJV | 1:13 | Тиймээс та нар оюун бодлынхоо ташааг бүсэл. Эрүүл саруул ухаантай бай. Есүс Христийн илчлэлтээр та нар луу авчрагдах энэрлийн төлөө бүрэн найд. | |
I Pe | MonKJV | 1:14 | Та нар дуулгавартай хүүхдүүдийн ёсоор, өөрсдийнхөө үл мэдэхүй доторх урьдын хүсэл тачаалуудад өөрсдийгөө нийцүүлэлгүй | |
I Pe | MonKJV | 1:15 | харин та нарыг дуудсан нэгэн ариун байдагчлан та нар ч бас бүхий л хэв маягаараа ариун бай. | |
I Pe | MonKJV | 1:17 | Мөн хүн бүрийг ялгаварлалгүйгээр үйлсийнх нь дагуу шүүдэг Эцэгт хандан та нар дууддаг бол эндэх түр суурьшлынхаа хугацааг эмээхүй дотор өнгөрөө. | |
I Pe | MonKJV | 1:18 | Та нарын мэдэж байгаачлан та нар эцэг өвгөдөөсөө уламжлан хүлээн авсан хоосон хэв маягаасаа мөнгө эсвэл алт гэх мэт ялзрах зүйлсээр бус | |
I Pe | MonKJV | 1:20 | Тэр үнэхээр дэлхийн сууриас өмнө урьдаас томилогдсон байсан боловч энэхүү эцсийн цаг үеүдэд та нарын төлөө ил болгогдсон. | |
I Pe | MonKJV | 1:21 | Түүнийг үхэгсдээс босгож улмаар түүнд яруу алдрыг өгсөн Шүтээнд та нар түүгээр дамжуулан итгэдэг. Тийм ч учраас та нарын итгэл, найдвар Шүтээн рүү байх юм. | |
I Pe | MonKJV | 1:22 | Сүнсээр дамжуулан ахан дүүсийн чинхүү хайр луу үнэнд дуулгавартай байснаар өөрсдийнхөө сэтгэлийг ариутгасан тул цэвэр зүрх сэтгэлээр нэг нэгнээ халуунаар хайрла. | |
I Pe | MonKJV | 1:23 | Та нар ялзрах бус, харин үл ялзрах үрээс, Шүтээний мөнхөд амьдарч бас оршдог үгээр дамжуулан дахин төрүүлэгддэг. | |
I Pe | MonKJV | 1:24 | Учир нь бүх махбод өвс мэт бөгөөд хүмүүний бүх яруу алдар өвсний цэцэг мэт. Өвс гандаж бас цэцэг нь үүнээс унадаг. | |