Site uses cookies to provide basic functionality.

OK
III JOHN
1
Chapter 1
III MonKJV 1:1  Ихэд хайрлагдсан, үнэн дотор ахлагч миний хайрладаг нэгэн болох Гаиост.
III MonKJV 1:2  Хайрлагдагч аа, сэтгэл чинь амжилттай байгаачлан чамайг амжилттай бас эрүүл байхыг би бүх зүйлээс илүүтэй хүсэж байна.
III MonKJV 1:3  Учир нь ахан дүүс над дээр ирээд, үнэн дотор алхаж байгаагаар чинь чиний дотор байгаа тэрхүү үнэнийг гэрчлэхэд би маш их хөөрөн баярласан.
III MonKJV 1:4  Миний хүүхдүүд үнэн дотор алхаж байна гэдгийг сонсохоос илүү их баяр хөөр надад байхгүй.
III MonKJV 1:5  Хайрлагдагч аа, чи ахан дүүст болон харь хүмүүст юу ч хийж өгөхдөө итгэмжтэйгээр хийдэг ажээ.
III MonKJV 1:6  Тэд чиний хайрлахуйн талаар чуулганы өмнө гэрчилсэн. Хэрэв чи тэднийг аян замд нь Шүтээнд зохистойгоор гаргаж өгвөл чи сайныг үйлдэнэ.
III MonKJV 1:7  Яагаад гэвэл тэд Жүүд бусчуудаас юу ч авалгүйгээр түүний нэрийн өмнөөс явдаг.
III MonKJV 1:8  Тиймээс бид ийм хүмүүсийг хүлээн авах ёстой нь үнэнд хамтран зүтгэгчид болохын тулд юм.
III MonKJV 1:9  Би чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотрефийс биднийг хүлээн авдаггүй.
III MonKJV 1:10  Тийм учраас хэрэв би очвол түүний хийдэг үйл хэргүүдийг буюу балмад үгсээр биднийг гүтгэснийг тэгээд үүндээ ч ханалгүй бас ахан дүүсийг өөрөө хүлээн авдаггүйг бас хүлээн авах гэснийг нь хориглож улмаар чуулганаас хөөдгийг нь санах болно.
III MonKJV 1:11  Хайрлагдагч аа, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлддэг нь Шүтээнийх харин мууг үйлддэг нь Шүтээнийг хараагүй хэрэг.
III MonKJV 1:12  Димийтриос бүх хүнээр бас үнэнээр өөрөөр нь сайнаар гэрчлүүлдэг. Тийм ээ, бид ч бас гэрчилдэг бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг та нар мэддэг.
III MonKJV 1:13  Надад бичих зүйл олон байсан боловч би чамд бэх ба бийрээр бичихийг хүсэхгүй байна.
III MonKJV 1:14  Харин би удахгүй чамайг харах бөгөөд нүүр нүүрээрээ ярилцана гэж найдаж байна. Амар тайван чамд байг. Нөхөд маань чамд мэнд хүргэж байна. Нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.