II PETER
Chapter 2
II P | MonKJV | 2:1 | Гэхдээ ард түмний дунд ч бас хуурамч эш үзүүлэгч нар байсан шиг та нарын дунд хуурамч багш нар байх болно. Тэд хараагдууштай тэрс үзлүүдийг нууцаар авчирч, бүр өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг үгүйсгэн, өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна. | |
II P | MonKJV | 2:2 | Тэгээд тэдний сүйрлийн замуудыг олон хүн дагах болно. Тэднээс болоод үнэний зам муугаар хэлэгдэнэ. | |
II P | MonKJV | 2:3 | Тэгээд шуналаасаа болоод тэд та нарыг зохиомол үгсээр арилжина. Тэдний шүүгдэлт удаан саатдаггүй бөгөөд тэдний сүйрэл нойрмоглодоггүй. | |
II P | MonKJV | 2:4 | Учир нь хэрэв Шүтээн гэм үйлдсэн элч нарыг хэлтрүүлэлгүй там руу хаяж, шүүлт рүү хадгалахын тулд харанхуйн гинжнүүдэд тушаасан юм бол | |
II P | MonKJV | 2:5 | мөн сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер авчран, хуучин дэлхийг хэлтрүүлэлгүй харин зөв байдлын номлогч Ноах зэрэг найман хүнийг аварсан юм бол | |
II P | MonKJV | 2:6 | мөн хожмын сүсэг бишрэлгүй амьдрагчдад жишээ болгон, Соодома болон Гооморраг үнс болгон устган шийтгэсэн юм бол | |
II P | MonKJV | 2:7 | улмаар ёс бусын бузар хэв маягаар дарамтлагдсан байсан зөв шударга Лоотыг аварсан юм бол | |
II P | MonKJV | 2:8 | (Учир нь энэ зөв хүн тэдний дунд оршсоноор тэдний хууль бус үйл хэргүүдийг өдрөөс өдөрт харж бас сонсон, зөв сэтгэлээ дарамтлуулж байлаа.) | |
II P | MonKJV | 2:9 | Эзэн сүсэг бишрэлтэйг уруу татлагуудаас хэрхэн чөлөөлөхөө мөн шийтгүүлэх шүүлтийн өдрийг нь хүртэл зөв бусчуудыг | |
II P | MonKJV | 2:10 | гэхдээ ялангуяа бузар байдлын хүсэл тачаал дотор махбодын дагуу алхагчдыг мөн засаг төрийг эсэргүүцэгчдийг хэрхэн хадгалахаа мэддэг. Зоргоороо, хүслээрээ байдаг тэд ихэс дээдсийн талаар муулчлахаасаа айдаггүй. | |
II P | MonKJV | 2:11 | Бүр эрх мэдэл ба хүч чадлын хувьд илүү агуу элч нар ч хүртэл тэдний эсрэг доромж буруутгалыг Эзэний өмнө авчирдаггүй. | |
II P | MonKJV | 2:12 | Харин олзлогдож бас устгагдахаар бүтээгдсэн төрөлхийн хэрцгий араатнууд мэт тэд өөрсдийнхөө мэддэггүй зүйлсийн талаар муулчилдаг. Мөн тэд өөрсдийнхөө ялзрал дотор бүрмөсөн мөхөөгдөх | |
II P | MonKJV | 2:13 | бөгөөд өдрийн цагаар бослого үймээн дэгдээхийг таашаал мэт тооцдог хүмүүсийн ёсоор тэд зөв бус байдлын шанг хүлээн авна. Та нартай хамт найрлахдаа заль мэхээрээ өөрсдийгөө баясгадаг тэд бол толбонууд бас өө сэвнүүд юм. | |
II P | MonKJV | 2:14 | Тэд завхайрлаар дүүрэн нүдтэй бөгөөд гэмээс больж чаддаггүй, мэхэлдэг тогтворгүй сэтгэлүүд. Тэд зүрх сэтгэлээ шуналд дадлагажуулсан, хараагдсан хүүхдүүд. | |
II P | MonKJV | 2:15 | Тэд зөв замыг хаясан бөгөөд Босоорын хүү Билаамын замыг дагаж гажсан. Тэрбээр зөв бус байдлын шан хөлснүүдэд дурласан. | |
II P | MonKJV | 2:16 | Гэвч тэрбээр хууль бусынхаа төлөө зэмлэгдсэн. Ярих чадваргүй илжиг хүмүүний дуу хоолойгоор ярьж, энэ эш үзүүлэгчийн солиорлыг хорьсон. | |
II P | MonKJV | 2:17 | Энэ хүмүүс бол усгүй худагнууд, шуурганд туугдсан үүлс юм. Харанхуйн тас хар нь тэдний төлөө үүрд хадгалагдчихсан. | |
II P | MonKJV | 2:18 | Учир нь тэд хоосон байдлын агуу хийрхсэн үгсээр ярихдаа гажуудал дотор амьдрагсдаас бүрэн зайлсан хүмүүсийг махбодын хүсэл тачаалуудаар, хазааргүй тачаалаар дамжуулан урхиддаг. | |
II P | MonKJV | 2:19 | Тэд тэдэнд эрх чөлөөг амладаг ч өөрсдөө ялзралын боолууд байдаг. Учир нь хүн хэнээр дийлдэнэ, тэрбээр түүнийхээ боолчлолд ордог. | |
II P | MonKJV | 2:20 | Учир нь тэд Эзэн ба Аврагч Есүс Христийн тухай мэдлэгээр дамжуулан дэлхийн бохирдолтуудаас зайлсныхаа дараа дахин үүнтэй хутгалдаж бас дийлдвэл тэдний удаах төгсгөл нь эхнийхээсээ бүр дор болдог. | |
II P | MonKJV | 2:21 | Яагаад гэвэл тэдний хувьд зөв байдлын замыг мэдсэний дараа өөрсдөд нь хүргэгдсэн ариун тушаалаас эргэснээс үүнийг мэдээгүй байсан нь дээр байсан. | |