II THESSALONIANS
Chapter 2
II T | MonKJV | 2:1 | Эдүгээ ахан дүүс ээ, бидний Эзэн Есүс Христийн ирэлтээр бас бидний түүн рүү цугларалтаар дамжуулан бид та нараас | |
II T | MonKJV | 2:2 | Христийн өдөр хаяанд байгаа учраас та нар сүнсээр ч, үгээр ч, биднээс мэт захиагаар ч оюун бодол дотроо тэр даруй ганхуулагдахгүй эсвэл түгшээгдэхгүй байхыг хичээнгүйлэн гуйя. | |
II T | MonKJV | 2:3 | Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс урвалт ирэх бөгөөд мөхлийн хүү буюу гэмийн хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. | |
II T | MonKJV | 2:4 | Тэрбээр Шүтээн гэж дуудагдсан эсвэл шүтэгдсэн бүхнийг эсэргүүцэж бас өөрийгөө тэднээс дээгүүр өргөмжилнө. Тийнхүү тэр өөрийгөө Шүтээн гэж харуулан, Шүтээний сүмд Шүтээн мэт сууна. | |
II T | MonKJV | 2:6 | Мөн түүнийг цагт нь ил болгохын тулд юу саатуулаад байгааг та нар эдүгээ мэдэж байгаа. | |
II T | MonKJV | 2:7 | Учир нь хууль бус байдлын нууц нь аль хэдийн ажиллаж байна. Зөвхөн саатуулагч нь замаас авагдах хүртлээ саатуулсаар байх болно. | |
II T | MonKJV | 2:8 | Тэгээд дараа нь мөнөөх Хорон муу нэгэн илчлэгдэнэ. Түүнийг Эзэн амныхаа сүнсээр идэж барах бөгөөд өөрийнхөө ирэлтийн хурц гэрэлтсэн байдлаар устгана. | |
II T | MonKJV | 2:9 | Тэрхүү Хорон муу нэгний ирэлт нь Сатааны ажиллагааны дагуу бүх хүч чадал бас шинж тэмдэг бас худал гайхамшигтай | |
II T | MonKJV | 2:10 | бас мөхөж буй тэдэн доторх зөв бус байдлын бүх хуурмаг байдалтай байна. Яагаад гэвэл тэд аврагдаж болох үнэний хайрыг хүлээн аваагүй. | |
II T | MonKJV | 2:11 | Тэгээд энэ шалтгааны улмаас Шүтээн хүчтэй төөрөгдлийг тэдэнд илгээнэ. Ингэснээр тэд худалд итгэнэ. | |
II T | MonKJV | 2:12 | Энэ нь үнэнд итгээгүй харин зөв бус байдалд таашаалтай байсан тэд бүгд яллагдахын тулд юм. | |
II T | MonKJV | 2:13 | Харин Эзэнээр хайрлагдсан ахан дүүс та нарын төлөө бид үргэлж Шүтээнд талархлууд өргөх өртэй. Яагаад гэвэл Шүтээн анхнаасаа та нарыг Сүнсний ариусгал ба үнэний итгэлээр байдаг авралд сонгосон. | |
II T | MonKJV | 2:14 | Үүн рүү тэрбээр та нарыг бидний сайн мэдээгээр дамжуулан бидний Эзэн Есүс Христийн яруу алдрын хүртэхүйн төлөө дуудсан. | |
II T | MonKJV | 2:15 | Тиймээс ахан дүүс ээ, бат зогс. Бас үгээр ч бай эсвэл бидний захиагаар ч бай заалгасан тэрхүү уламжлалуудыг сахь. | |
II T | MonKJV | 2:16 | Эдүгээ биднийг хайрлаж бас энэрлээр дамжуулан үүрдийн тайтгарал ба сайн найдварыг өгсөн Шүтээн буюу бидний Эцэг болон бидний Эзэн Есүс Христ өөрөө | |