II THESSALONIANS
Chapter 3
II T | MonKJV | 3:1 | Эцэст нь ахан дүүс ээ, та нарт байсан шигээ Эзэний үг саадгүй байж мөн алдаршуулагдахын тулд | |
II T | MonKJV | 3:2 | бас итгэл бүх хүнд байдаг биш учраас зүй бус бөгөөд ёрын муу хүмүүсээс бид чөлөөлөгдөхийн тулд бидний төлөө гуйгаарай. | |
II T | MonKJV | 3:4 | Түүнчлэн бидний та нарт тушаадаг зүйлсийг та нар хийдэг бас хийх ч болно гэж бид та нарын талаар Эзэн дотор бат итгэлтэй байна. | |
II T | MonKJV | 3:5 | Мөн Эзэн та нарын зүрх сэтгэлийг Шүтээний хайр луу бас Христийг хүлээх тэвчээр лүү чиглүүлдэг. | |
II T | MonKJV | 3:6 | Эдүгээ ахан дүүс ээ, эмх журамгүй бас биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш алхаж буй ах дүү бүрээс өөрсдийгөө татаж авахыг бид та нарт бидний Эзэн Есүс Христийн нэрээр тушааж байна. | |
II T | MonKJV | 3:7 | Учир нь биднийг хэрхэн дагах ёстойг та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд өөрсдийгөө эмх журамгүй байлгаагүй. | |
II T | MonKJV | 3:8 | Бас бид хэний ч талхыг үнэгүй идээгүй. Харин та нарын хэнд ч өргүй байхын тулд өдөр ч, шөнө ч хөдөлмөр болон хүчир ажлаар ажилласан. | |
II T | MonKJV | 3:9 | Бид эрх мэдэлгүй учраас биш, харин биднийг дагахад та нарт өөрсдийгөө үлгэр дуурайлал болгохын тулд юм. | |
II T | MonKJV | 3:10 | Учир нь бид та нартай хамт байхдаа хүртэл хэрэв хэн нэгэн ажиллахыг хүсэхгүй бол идэх ёсгүй гэдэг үүнийг та нарт тушааж байсан. | |
II T | MonKJV | 3:11 | Яагаад гэвэл огт хөдөлмөрлөдөггүй харин бусдын хэрэгт оролцогч, эмх журамгүй алхдаг зарим хүн та нарын дунд байна гэж бид сонссоор байна. | |
II T | MonKJV | 3:12 | Эдүгээ тийм хүмүүст нам гүм байдлаар ажиллаж, өөр өөрсдийн талхыг идэхийг бидний Эзэн Есүс Христээр бид тушааж мөн уриалж байна. | |
II T | MonKJV | 3:14 | Түүнчлэн хэрэв хэн нэг нь энэ захидлаар буй бидний үгэнд дуулгаваргүй бол тэр хүнийг хараандаа ав. Тэгээд тэр ичээгдэхийн тулд түүнтэй бүү нийл. | |
II T | MonKJV | 3:16 | Эдүгээ амар тайвны Эзэн өөрөө та нарт амар тайвныг бүхий л арга замаар үргэлж өгөг. Та бүгдтэй Эзэн хамт байг. | |
II T | MonKJV | 3:17 | Паулос миний өөрийн гарын мэндчилгээ. Энэ нь захидал бүрт тэмдэг болдог. Тиймээс би бичиж байна. | |