Site uses cookies to provide basic functionality.

OK
TITUS
1 2 3
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Titu MonKJV 3:1  Захирагчдад болон эрх мэдлүүдэд захирагдахыг, эрх баригчдад дуулгавартай байхыг, сайн үйлс болгонд бэлэн байхыг,
Titu MonKJV 3:2  хэнийг ч муугаар ярихгүй, зодоончид биш, харин дөлгөөн, бүх хүнд бүхий л номхон байдлыг харуулахыг тэдэнд сануул.
Titu MonKJV 3:3  Учир нь нэгэн цагт бид өөрсдөө ч бас мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, янз бүрийн хүсэл тачаал болон таашаалд үйлчилж, хорон санаа ба атаархал дотор, үзэн ядмаар бас нэг нэгнээ үзэн ядан амьдарч байсан.
Titu MonKJV 3:4  Харин бидний Аврагч Шүтээний хайр ба элэгсэг байдал хүмүүнд харагдсаны дараа
Titu MonKJV 3:5  тэр бидний үйлдсэн зөв байдлын үйлсүүдээс болоод биш, харин өөрийнхөө өршөөлийн дагуу, дахин сэргээлтийн угаалт болон Ариун Сүнсний шинэчлэхүйгээр дамжуулан биднийг аварсан.
Titu MonKJV 3:6  Тэрбээр Ариун Сүнсийг бидний дээр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан бялхсанаар асгасан.
Titu MonKJV 3:7  Энэ нь түүний энэрлээр цагаатгагдсан бид мөнхийн амьдралын найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох ёстойн тулд юм.
Titu MonKJV 3:8  Энэ бол итгэмжит үг бөгөөд энэ зүйлсийг чи байнга батлан илэрхийлдэг байхыг би хүсэж байна. Тэгвэл Шүтээнд итгэдэг хүмүүс сайн үйлсүүдийг үргэлж байлгахад анхаарал хандуулдаг байх болно. Эдгээр нь хүмүүнд сайн бөгөөд ашиг тустай юм.
Titu MonKJV 3:9  Харин мунхаг асуултууд болон угийн бичгүүд бас зөрчил маргаанууд ба хуулийн талаарх хэрүүл тэмцлүүдээс зайлсхий. Яагаад гэвэл тэдгээр нь ашиг тусгүй бөгөөд хоосон.
Titu MonKJV 3:10  Тэрс үзэлт хүнийг эхний улмаар хоёр дахь сануулгын дараа зайлуул.
Titu MonKJV 3:11  Ийм нэгэн нь завхруулагдсан, гэм үйлдсэн бас өөрийгөө ялласан хэрэг гэдгийг мэд.
Titu MonKJV 3:12  Би чам руу Артемаасыг эсвэл Тюхикоосыг явуулахад чи над руу Никоополист ирэхийг хичээгээрэй. Учир нь би тэнд өвөлжихөөр шийдсэн.
Titu MonKJV 3:13  Аполлоос болон хуульч Зинаас нарыг юугаар ч гачигдахгүй байхаар замд нь хичээнгүйлэн гаргаж өгөөрэй.
Titu MonKJV 3:14  Тэгээд манайхан үр жимсгүй байхгүйн тулд шаардлагатай үйл хэргүүдийн төлөө сайн үйлсүүдийг үргэлж байлгахад бас тэд суралцаг.
Titu MonKJV 3:15  Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрладаг хүмүүст мэнд хүргээрэй. Энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.