TITUS
Chapter 1
Titu | MonKJV | 1:1 | Паулос би Шүтээнээр сонгогдогсдын итгэлийн дагуу бас сүсэг бишрэлтэй байдлын дагуух үнэний мэдлэгийн дагуу, | |
Titu | MonKJV | 1:2 | мөнхийн амьдралын найдвар дотор Шүтээний боол бөгөөд Есүс Христийн төлөөлөгч болсон. Энэ найдварыг худлаа хэлж чаддаггүй Шүтээн дэлхийгээс өмнө амласан. | |
Titu | MonKJV | 1:3 | Гэвч бидний Аврагч Шүтээний тушаалын дагуу надад даатгагдсан тэрхүү номлолоор дамжуулан тэр өөрийнхөө үгийг зохистой цаг үеүдэд нь ил болгосон. | |
Titu | MonKJV | 1:4 | Нийтлэг итгэлийн дагуух миний жинхэнэ хүү Тийтост. Чамд Шүтээн Эцэг ба бидний Аврагч Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг. | |
Titu | MonKJV | 1:5 | Чи дутагдаж байгаа зүйлсийг зохицуулах мөн би чамайг томилсон шиг чи хот болгонд ахлагч нарыг томилох энэхүү шалтгааны улмаас би чамайг Крийтид үлдээсэн. | |
Titu | MonKJV | 1:6 | Хэрэв хэн нэг нь буруушаагдалтгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэмжит хүүхдүүдтэй, тэд нь үймээнд эсвэл эмх журамгүй байдалд буруутгагдаагүй бол томил. | |
Titu | MonKJV | 1:7 | Яагаад гэвэл харгалзагч нь Шүтээний даамлынхаа хувьд буруушаагдалтгүй, өөрийгөө өргөмжлөгч биш, түргэн ууртай биш, дарсанд автаагүй, нударгалдаггүй, бохир олзонд шуналгүй | |
Titu | MonKJV | 1:8 | харин зочломтгой, сайн хүмүүсийг хайрлагч, эрүүл саруул ухаантай, зөв шударга, ариун, биеэ захирагч, | |
Titu | MonKJV | 1:9 | эсрэг яригчдыг эрүүл саруул сургаалаар уриалж бас гэмшүүлэх чадвартай байхын тулд итгэмжит үгийг заалгасан ёсоороо баримталдаг байх ёстой. | |
Titu | MonKJV | 1:10 | Учир нь эмх журамгүй бас хоосон чалчигчид бас мэхлэгчид олон байна. Ялангуяа хөвч хөндүүлэлтийнхэн дотроос. | |
Titu | MonKJV | 1:11 | Заах ёсгүй зүйлсийг бохир олзны төлөө зааж сурган, гэр бүлүүдийг бүхэлд нь бусниулдаг тэдний ам нь хазаарлагдах ёстой. | |
Titu | MonKJV | 1:12 | Крийтичүүд бол үргэлжийн худалч хүмүүс, ёрын муу араатнууд, залхуу гүзээнүүд гэж тэдний нэг нь, бүр өөрсдийнх нь эш үзүүлэгч хэлсэн. | |
Titu | MonKJV | 1:13 | Энэ гэрчлэл бол үнэн. Тиймээс тэднийг хурцаар зэмлэ. Энэ нь тэд итгэл дотор эрүүл саруул болж болохын тулд юм. | |
Titu | MonKJV | 1:14 | Үнэнээс эргүүлдэг Иудаиачуудын үлгэр домог болон хүмүүний тушаалуудад бүү анхаарлаа хандуул. | |
Titu | MonKJV | 1:15 | Цэвэр ариун хүнд бүх зүйл цэвэр ариун. Харин бузартсан болон үл итгэдэг хүмүүст юу ч цэвэр ариун биш. Үнэндээ бүр тэдний оюун бодол ба ухамсар нь бузарлагдсан. | |