HEBREWS
Chapter 8
Hebr | MonKJV | 8:1 | Эдүгээ бидний ярьсан зүйлсийн дүгнэлт ийм юм. Бидэнд тэнгэрүүд дэх Сүр Жавхлант Нэгэний хаан суудлын баруун гарт заларч буй, | |
Hebr | MonKJV | 8:2 | ариун газрын бас хүмүүн биш, харин Эзэн босгосон тэрхүү жинхэнэ асрын үйлчлэгч ийм тэргүүн тахилч байдаг. | |
Hebr | MonKJV | 8:3 | Учир нь тэргүүн тахилч бүр өргөлүүд болон тахилуудыг өргөхөөр томилогдсон байдаг. Тиймээс энэ хүн ч бас өргөх ямар нэг зүйлтэй байх хэрэгтэй байв. | |
Hebr | MonKJV | 8:4 | Учир нь хуулийн дагуу өргөлүүд өргөдөг тахилч нар байдаг тул хэрэв тэрбээр энэ дэлхий дээр байдагсан бол тахилч биш байхсан. | |
Hebr | MonKJV | 8:5 | Тэд тэнгэрийн зүйлсийн үлгэр загвар ба сүүдэр лүү үйлчилдэг нь яг л Мошээ асрыг хийх гэж байхдаа Шүтээнээс хатуу зааварчлуулсанчлан юм. Учир нь тэр, Чамд уулан дээр харуулсан хэв загварын дагуу чи бүх зүйлийг хийхэд анхаар гэсэн. | |
Hebr | MonKJV | 8:6 | Харин илүү сайн амлалтууд дээр үндэслэгдсэн тэрхүү илүү сайн гэрээний зуучлагч бас байсан хэрээрээ тэрбээр эдүгээ илүү онцсайн үйлчлэлийг хүртсэн. | |
Hebr | MonKJV | 8:7 | Учир нь хэрэв тэрхүү анхны гэрээ алдаа мадаггүй байсан бол хоёр дахид нь орон зай эрж хайхгүй байхсан. | |
Hebr | MonKJV | 8:8 | Учир нь тэр тэднээс алдаа олоод хэлэхдээ, Ажигтун, тэрхүү өдрүүд ирнэ хэмээн Эзэн хэлж байна. Тэгэхэд би үнэхээр Израйлийн гэр бүлтэй бас Иэхудаагийн гэр бүлтэй шинэ гэрээг хийнэ. | |
Hebr | MonKJV | 8:9 | Энэ нь би тэдний эцэг өвгөдийг Египетийн нутгаас хөтлөн гаргахын тулд гараас нь барьсан тэрхүү өдөрт тэдэнтэй хийсэн гэрээний дагуу биш юм. Яагаад гэвэл тэд миний гэрээн дотор үргэлжлүүлээгүй улмаар би тэднийг хайхраагүй хэмээн Эзэн хэлж байна. | |
Hebr | MonKJV | 8:10 | Учир нь энэхүү өдрүүдийн дараа Израйлийн гэр бүлтэй хийх гэрээ ийм юм гэж Эзэн хэлж байна. Би өөрийнхөө хуулиудыг тэдний оюун бодолд тавих бөгөөд тэдний зүрх сэтгэлд тэдгээрийг бичнэ. Мөн би тэдэнд Шүтээн байж улмаар тэд надад ард түмэн байх болно. | |
Hebr | MonKJV | 8:11 | Тэгээд хүн бүр ойрынхондоо бас хүн бүр ахан дүүстээ, Эзэнийг мэд гэж заан сургахгүй. Учир нь хамгийн дордоосоо хамгийн агуу нь хүртэл бүгд намайг мэдэх болно. | |
Hebr | MonKJV | 8:12 | Учир нь би тэдний зөв бус байдалд өршөөнгүй байх бөгөөд бас тэдний гэмүүдийг бас тэдний хууль бус байдлуудыг цаашид үл санана гэсэн. | |