HEBREWS
Chapter 9
Hebr | MonKJV | 9:1 | Тиймээс үнэндээ эхний гэрээ нь бас Шүтээний үйлчлэлийн захирамжуудтай мөн дэлхий дэх ариун газартай. | |
Hebr | MonKJV | 9:2 | Учир нь асар барьж босгогдсон. Эхнийх нь дотроо дэнгийн суурь болон ширээ бас үзмэрийн талхтай байсан. Энэ нь ариун газар гэж нэрлэгддэг. | |
Hebr | MonKJV | 9:4 | Энэ нь алтан бойпор, алтаар тойруулан бүрсэн гэрээний авдартай байсан. Үүн дотор нь мааннатай алтан тогоо бас Ахарооны нахиалсан таяг мөн гэрээний хавтангууд | |
Hebr | MonKJV | 9:5 | бас дээр нь өршөөлийн суудлыг сүүдэрлэж буй сүр жавхааны херуувимууд байдаг байсан. Үүний талаар одоо бид нарийн ярьж чадахгүй. | |
Hebr | MonKJV | 9:6 | Эдүгээ эдгээр зүйл ийнхүү бүрэн бэлтгэгдмэгц тахилч нар эхний асар луу үргэлж орон, Шүтээний үйлчлэлийг гүйцэтгэдэг байв. | |
Hebr | MonKJV | 9:7 | Харин хоёр дахь руу нь тэргүүн тахилч ганцаараа жилд нэг удаа ордог байсан. Өөрийнхөө төлөө болон хүмүүсийн алдаануудын төлөө өргөх тэрхүү цусгүйгээр ордоггүй байсан. | |
Hebr | MonKJV | 9:8 | Эхний асар бариастай хэвээр байсан үед хамгийн ариун луу орох зам хараахан ил болгогдоогүй байсан гэдэг үүнийг Ариун Сүнс ойлгуулж байна. | |
Hebr | MonKJV | 9:9 | Тэр нь тухайн цаг үед зориулагдсан хэлбэр байсан юм. Үүн дотор өргөлүүд болон тахилуудын аль аль нь өргөгддөг байсан. Эдгээр нь үйлчлэл гүйцэтгэгчийг ухамсрын хувьд төгс болгож чаддаггүй байв. | |
Hebr | MonKJV | 9:10 | Энэ нь өөрчлөн байгуулалтын цаг үе хүртэл тэдэн дээр зөвхөн хоол хүнс, уух юмс, янз бүрийн угаалга мөн махбодод хамаатай захирамжуудаар оноогдож байсан. | |
Hebr | MonKJV | 9:11 | Харин Христ ирэх сайн зүйлсийн тэргүүн тахилч болж, энэхүү барилгаас бус хэмээн хэлэгдсэн, гараар бүтээгдээгүй, илүү агуу бас илүү төгс асраар ирсэн. | |
Hebr | MonKJV | 9:12 | Бас бидний төлөөх мөнхийн золилтыг авчихаад, ямаанууд болон тугалнуудын цусаар биш, харин өөрийнхөө цусаар дамжуулан ариун газар луу ганц удаа орсон. | |
Hebr | MonKJV | 9:13 | Учир нь хэрэв бузар хүмүүс дээр цацсан бухнууд болон ямаануудын цус, охин бярууны үнс махбодын цэвэршилт рүү ариусгадаг юм бол | |
Hebr | MonKJV | 9:14 | мөнхийн Сүнсээр дамжуулан толбогүй өөрийгөө Шүтээнд өргөсөн энэхүү Христийн цус амьд Шүтээнд үйлчлүүлэхийн тулд та нарын ухамсрыг үхсэн үйлсүүдээс хэр илүү цэвэрлэх вэ? | |
Hebr | MonKJV | 9:15 | Тэгээд энэ шалтгааны улмаас, дуудагдагсад мөнхийн өвийн амлалтыг хүлээн авч болохын тулд тэрбээр анхны гэрээсийн доор байсан хууль зөрчилтүүдээс нь зольж авах авалтын төлөөх үхлээр дамжуулан шинэ гэрээсийн зуучлагч мөн. | |
Hebr | MonKJV | 9:17 | Учир нь үхсэнийх нь дараа гэрээс хүчин төгөлдөр болдог. Яагаад гэвэл гэрээслэгч амьд байсаар байвал энэ нь хүчинтэй биш юм. | |
Hebr | MonKJV | 9:19 | Учир нь Мошээ хуулийн дагуух заавар бүрийг ард түмэнд бүгдэд нь ярихдаа тугалнууд болон ямаануудын цусыг устай хамт мөн час улаан ноос ба хийссопос авч ном руу ч бас ард түмэн рүү бүгд рүү нь цацаад, | |
Hebr | MonKJV | 9:22 | Мөн хуулийн дагуу бараг л бүх зүйл цусаар цэвэрлэгддэг бөгөөд цус урсгалтгүйгээр чөлөөлөлт гэж байдаггүй. | |
Hebr | MonKJV | 9:23 | Тиймээс тэнгэрүүд дэх зүйлсийн төлөөллүүд нь тэдгээрээр харин тэнгэрийн зүйлс нь өөрсдөө тэдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэрлэгдэх шаардлагатай байсан. | |
Hebr | MonKJV | 9:24 | Учир нь Христ гараар бүтээгдсэн ариун газрууд буюу жинхэнийх нь хуулбарууд руу бус, харин бидний төлөө Шүтээний оршихуйд эдүгээ үзэгдэхийн тулд тэнгэр лүү өөр лүү нь орсон. | |
Hebr | MonKJV | 9:25 | Энэ нь тэргүүн тахилч ариун газар луу жил бүр өөр юмсын цустай ордог шиг тэрбээр өөрийгөө байн байн өргөхийн тулд биш юм. | |
Hebr | MonKJV | 9:26 | Тийм бишсэн бол тэрбээр дэлхийн сууриас хойш байн байн зовох ёстой байхсан. Харин эдүгээ энэ үеийн төгсгөлд тэрбээр өөрийнхөө тахилаар гэмийг зайлуулах гэж нэг удаа үзэгдсэн. | |