HEBREWS
Chapter 4
Hebr | MonKJV | 4:1 | Тиймээс түүний амралт руу орох амлалт нь бидэнд үлдсэн байгаа тул та нарын хэн нэгэнд нь үүнээс хоцорчээ гэж тооцогдохгүйн тулд эмээцгээе. | |
Hebr | MonKJV | 4:2 | Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсан шиг тэдэнд ч бас яг адилхан. Гэхдээ тунхаглагдсан үг нь үүнийг сонссон тэдний дотор итгэлтэй холилдоогүй тул тэдэнд ашиг тустай байгаагүй. | |
Hebr | MonKJV | 4:3 | Учир нь итгэсэн бид амралт руу ордог. Яг л тэрбээр, Би өөрийн хилэгнэл дотор тангарагласан дагуу, Хэрэв тэд миний амралт руу орох болбол гэж хэлсэн ёсоор. Хэдийгээр ажлууд нь дэлхийн сууриас өмнө дууссан байсан ч. | |
Hebr | MonKJV | 4:4 | Учир нь долоо дахь өдрийн тухайд тэрбээр нэгэн хэсэгт, Тэгээд Шүтээн долоо дахь өдөр бүх ажлаасаа амарсан гэж ийн хэлсэн. | |
Hebr | MonKJV | 4:6 | Үзвээс тийнхүү үүн рүү орох нь зарим хүнд үлдээд байна. Харин үүнийг анх өөрсдөдөө тунхаглуулсан хүмүүс үл итгэлээс болоод ороогүй. | |
Hebr | MonKJV | 4:7 | Дахиад тэрбээр удаан хугацааны дараа Давийдаар нэгэн өдрийг онцлон, Өнөөдөр гэсэн. Яг л, Өнөөдөр хэрэв та нар түүний дуу хоолойг сонсвол өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул гэсэнчлэн юм. | |
Hebr | MonKJV | 4:8 | Учир нь хэрэв Ихошуа тэдэнд амралт өгчихсөн юм бол хожим нь тэрбээр өөр өдрийн тухай ярихгүй байхсан. | |
Hebr | MonKJV | 4:10 | Учир нь түүний амралт руу орсон хүн өөрийнхөө ажлуудаас бас больсон. Яг л Шүтээн өөрийнхөө ажлуудаас больсон шиг. | |
Hebr | MonKJV | 4:11 | Тиймээс тэрхүү амралт руу орохоор хөдөлмөрлөцгөөе. Эс бөгөөс хэн нэг нь үл итгэлийн мөнөөх жишээний дагуу унах вий. | |
Hebr | MonKJV | 4:12 | Учир нь Шүтээний үг бол амьд бөгөөд хүчирхэг бас хоёр талдаа иртэй ямар ч илднээс илүү хурц, бүр сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд чөмгийг хуваагдахуй болтол нэвт сүлбэдэг бөгөөд зүрх сэтгэлийн бодлууд ба санаархлуудыг шүүн харагч юм. | |
Hebr | MonKJV | 4:13 | Түүнчлэн түүний өмнө ил болгогдоогүй ямар ч бүтээл байдаггүй. Харин бидний өчиг өгөх ёстой түүний мэлмийд бүх зүйл нүцгэн бөгөөд нээгдсэн байдаг. | |
Hebr | MonKJV | 4:14 | Тиймээс тэнгэрүүдээр дайран гарсан агуу тэргүүн тахилч буюу Шүтээний Хүү Есүс бидэнд байгаа тул тунхаглалаа бат баримталцгаая. | |
Hebr | MonKJV | 4:15 | Учир нь дорой байдлуудыг маань мэдэрч чаддаггүй нь биш, харин бүх талаар бидэн шиг соригдсон ч гэмээс ангид байдаг тэргүүн тахилч бидэнд бий. | |