Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Hebr MonKJV 12:1  Тиймээс бид бас гэрчүүдийн агуу үүлээр бүрхэгдсэн тул ачаа дарамт бүрийг мөн биднийг амархан бүсэлдэг энэхүү гэмийг хажуу тийш тавьцгаая. Тэгээд бидний өмнө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр,
Hebr MonKJV 12:2  бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч Есүс рүү харан гүйцгээе. Тэрбээр өөрийнхөө өмнө тавигдсан баяр хөөрийн төлөө гутамшгийг үл тоон, загалмайг тэвчин туулсан бөгөөд Шүтээний хаан суудлын баруун гар талд заларсаар байна.
Hebr MonKJV 12:3  Учир нь та нар оюун бодол дотроо эцэж бас туйлдахгүйн тулд өөрийнх нь эсрэг гэмтнүүдийн ийм эсэргүүцлийг тэвчин туулсан түүнийг бодож үз.
Hebr MonKJV 12:4  Та нар гэмийн эсрэг тэмцэж, хараахан цус урстал сөрөн зогсоогүй.
Hebr MonKJV 12:5  Түүнчлэн та нарт хүүхдүүддээ мэтээр хэлсэн, Хүү минь, Эзэний сахилгажуулалтыг бүү дорд үз бас түүгээр зэмлүүлэхдээ бүү туйлд гэсэн уриалгыг нь та нар мартжээ.
Hebr MonKJV 12:6  Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг бөгөөд өөрийнхөө хүлээн авдаг хүү бүрийг ороолгодог.
Hebr MonKJV 12:7  Хэрэв та нар сахилгажуулалтыг туулж байгаа бол Шүтээн та нарт хөвгүүд шигээ хандаж байгаа хэрэг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй ямар хүү байна вэ?
Hebr MonKJV 12:8  Харин хэрэв та нар бүгд хүртэгч нь байдаг тэрхүү сахилгажуулалтгүй бол, тэгвэл та нар хөвгүүд нь биш бутач хүүхдүүд юм.
Hebr MonKJV 12:9  Цаашилбал биднийг засаж залруулдаг бидний махбодын эцгүүд бидэнд байсан бөгөөд тэднийг бид эмээн хүндэтгэдэг байсан. Ийм бид илүү ихээр сүнснүүдийн Эцэгт захирагдаж улмаар амьдрах бус уу?
Hebr MonKJV 12:10  Учир нь тэд үнэндээ өөрсдийнхөө таалсан дагуу биднийг цөөхөн өдөр сахилгажуулдаг байсан. Харин тэрбээр биднийг ариун байдлынхаа хүртэлцэгчид болгохоор бидний тусын тулд сахилгажуулдаг.
Hebr MonKJV 12:11  Эдүгээ ямар ч сахилгажуулалт тухайн үедээ баяр хөөртэй биш, харин харуусалтай санагддаг. Гэхдээ үүгээр сургагдагсдад энэ нь зөв байдлын амар тайвны үр жимсийг хожим нь бий болгодог.
Hebr MonKJV 12:12  Ийм учраас унжсан гараа бас сульдсан өвдгөө өргө.
Hebr MonKJV 12:13  Мөн доголон нь замаасаа гажуулагдахгүй харин оронд нь эдгэрэхийн тулд хөлдөө зориулж жимүүдийг шулуун болго.
Hebr MonKJV 12:14  Бүх хүнтэй амар тайван байхыг мөн ариун байдлыг мөшгө. Эдгээргүйгээр нэг ч хүн Эзэнийг харахгүй.
Hebr MonKJV 12:15  Хэн ч Шүтээний энэрлийн ард үлдчихгүйн тулд мөн урган гарч буй хорслын ямар ч үндэс та нарт төвөг учруулж улмаар үүнээс болоод олон хүн бузарлагдахгүйн тулд,
Hebr MonKJV 12:16  садарлагч нэгэн буюу ууган хүүгийн эрхээ үмх хоолоор худалдсан мөнөөх Эсаав шиг бузар нэгэн биш байхын тулд болгоомжтой бай.
Hebr MonKJV 12:17  Яагаад гэвэл хожим нь тэрбээр ерөөлийг өвлөхийг хүссэн боловч хэрхэн гологдсоныг та нар мэднэ. Учир нь тэрбээр нулимстайгаар гэмшин эргэлтийн орон зайг эрж хайсан боловч олоогүй.
Hebr MonKJV 12:18  Учир нь та нар хүрч болох бас галаар шатаагдсан уул руу бас хар бараан ба түнэр харанхуй руу бас шуурга руу,
Hebr MonKJV 12:19  бүрээн дуу руу, үгсийн дуу хоолой руу очоогүй. Тэрхүү дуу хоолойг сонссон хүмүүс цаашид өөрсдөд нь үг хэлэгдэхгүй байхыг гуйсан.
Hebr MonKJV 12:20  (Учир нь тэд, Тэгээд хэрэв ямар нэг амьтан тэрхүү ууланд хүрвэл тэр нь чулуугаар алуулах эсвэл жадаар жадлуулах ёстой байв гэж тушаагдаж байсныг тэвчиж чадаагүй.
Hebr MonKJV 12:21  Мөн энэхүү үзэгдэл тийм аймшигтай байсан тул Мошээ, Би асар ихээр айж бас чичирч байна гэсэн.)
Hebr MonKJV 12:22  Харин та нар Сион уул руу бас амьд Шүтээний хот болох тэнгэрийн Иерусалим руу, үй түмэн элч нар луу,
Hebr MonKJV 12:23  ерөнхий цугларалт болон тэнгэрт бичигдчихсэн ууганчуудын чуулган руу бас бүгдийн Шүүгч Шүтээн рүү, төгс болгогдсон зөв шударга хүмүүсийн сүнснүүд рүү,
Hebr MonKJV 12:24  мөн шинэ гэрээний зуучлагч Есүс рүү бас Хээвэлийнхээс илүү дээр зүйлсийг өгүүлдэг цацагдсан цус руу очсон.
Hebr MonKJV 12:25  Айлдаж буй түүнээс татгалзахгүй байхад анхаар. Учир нь энэ дэлхий дээр айлдсан түүнээс татгалзсан тэд зайлж чадаагүй юм бол тэнгэрээс айлдаж буй түүнээс бид нүүр буруулбал бүр ч илүүтэй зайлж чадахгүй.
Hebr MonKJV 12:26  Тэр үед түүний дуу хоолой газрыг доргиосон. Харин эдүгээ тэрбээр, Дахиад нэг удаа би зөвхөн газрыг төдийгүй тэнгэрийг ч бас сэгсэрнэм гэж амласан.
Hebr MonKJV 12:27  Гэхдээ, Дахиад нэг удаа гэсэн энэ үг нь сэгсрэгдэж буй нь бүтээгдсэн зүйлс тул үүний зайлуулалтыг харуулж буй хэрэг билээ. Энэ нь сэгсрэгдэшгүй зүйлс нь үлдэхийн тулд юм.
Hebr MonKJV 12:28  Ийнхүү бид үл ганхах хаанчлалыг хүлээн авч байгаа тул энэрэлтэй байцгаая. Үүгээр дамжуулан бид эмээлт болон айдастайгаар Шүтээнд тааламжтайгаар үйлчилж болох юм.
Hebr MonKJV 12:29  Учир нь бидний Шүтээн бол хуу шатаадаг гал юм.