HEBREWS
Chapter 1
Hebr | MonKJV | 1:1 | Янз бүрийн үед, олон янзын аргаар өнгөрсөн хугацаанд эш үзүүлэгчдээр эцэг өвгөдөд ярьдаг байсан Шүтээн | |
Hebr | MonKJV | 1:2 | энэхүү сүүлчийн өдрүүдэд Хүүгээрээ дамжуулан бидэнд ярьж байна. Тэрбээр түүнийг бүх зүйлийн өв залгамжлагчаар томилсон. Тэрбээр түүгээр дамжуулан бас орчлон ертөнцийг бүтээсэн. | |
Hebr | MonKJV | 1:3 | Түүний сүр жавхааны хурц гэрэлтэлт, түүний мөн чанарын бодит төрх байгч, үгийнхээ хүч чадлаар бүх зүйлийг тогтоон баригч тэрбээр бидний гэмүүдийг өөрөөрөө цэвэрлэчихээд, өндөрт буй Сүр Жавхлант Нэгэний баруун гар талд заларсан. | |
Hebr | MonKJV | 1:4 | Тэрбээр элч нарынхаас илүү онцсайн нэрийг өвлөж авсан тул тэднээс хамаагүй онцгой болгогдсон юм. | |
Hebr | MonKJV | 1:5 | Учир нь тэрбээр хэзээ нэгэн цагт, элч нарын хэн нэгэнд нь, Чи бол миний хүү. Энэ өдөр би чамайг төрүүллээ гэж хэлсэн гэж үү? Мөн дахиад, Би түүнд Эцэг байх болно. Тэр надад Хүү байх болно гэсэн үү? | |
Hebr | MonKJV | 1:6 | Дахиад, харин тэрбээр анх төрүүлснээ дэлхий рүү авчрах үедээ, Тэгээд Шүтээний бүх элч түүнд мөргөг гэсэн. | |
Hebr | MonKJV | 1:7 | Улмаар тэрбээр элч нарын тухайд, Та өөрийнхөө элч нарыг сүнснүүд бас өөрийнхөө үйлчлэгчдийг галын дөл болгодог гэж байна. | |
Hebr | MonKJV | 1:8 | Харин Хүүд тэрбээр, Шүтээн минь, таны хаан суудал мөнхийн мөнхөд. Зөв байдлын очирт таяг бол таны хаанчлалын очирт таяг. | |
Hebr | MonKJV | 1:9 | Та зөв байдлыг хайрласан бөгөөд хууль бусыг үзэн ядсан. Тиймээс Шүтээн, бүр таны Шүтээн баяр хөөрийн тосоор таныг хамтрагчдынхаас чинь илүүтэйгээр тосолсон гэж | |
Hebr | MonKJV | 1:10 | түүнчлэн, Эзэн, та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд тэнгэрүүд бол таны мутрын үйлсүүд юм. | |
Hebr | MonKJV | 1:12 | Мөн та эдгээрийг нөмрөг шиг эвхэх бөгөөд эдгээр нь өөрчлөгдөнө. Харин та бол хэвээрээ бөгөөд таны он жилүүд зогсохгүй гэж хэлж байна. | |
Hebr | MonKJV | 1:13 | Харин тэр хэзээ нэгэн цагт элч нарын хэн нэгэнд нь, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэж үү? | |