Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 2
Hebr MonKJV 2:1  Тийм учраас бид сонссон зүйлсээ хэзээ нэг цагт урсгачихгүйн тулд тэдгээрт илүүтэй хичээнгүйлэн анхаарах ёстой.
Hebr MonKJV 2:2  Учир нь хэрэв элч нараар хэлэгдсэн үг баттай байсан агаад хууль зөрчилт болон дуулгаваргүй байдал бүр нь зөв шударга хариу шанг хүлээн авсан юм бол,
Hebr MonKJV 2:3  анх Эзэнээр хэлэгдэж улмаар түүнийг сонссон хүмүүсээр бидэнд батлагдсан,
Hebr MonKJV 2:4  тэдэнтэй хамт Шүтээн өөрийнхөө хүслийн дагуу шинж тэмдгүүд болон гайхамшгуудын аль алинаар мөн янз бүрийн агуу хүчнүүд болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн ийм агуу энэ авралыг бид үл тоомсорловол хэрхэн зугтан зайлах вэ?
Hebr MonKJV 2:5  Учир нь бидний яриад байгаа тэрхүү ирэх дэлхийг тэрбээр элч нарын захиргаанд өгөөгүй.
Hebr MonKJV 2:6  Харин нэг хүн хаа нэгтээ гэрчлэхдээ, Хүмүүн гэгч юу болоод та түүний талаар санаж явдаг юм бэ? Эсвэл хүмүүний хүү гэгч юу болоод та түүнийг эргэж тойрч байдаг юм бэ?
Hebr MonKJV 2:7  Та түүнийг элч нараас арай дорд болгосон. Та түүнийг яруу алдар ба хүндэтгэлээр титэмлэж бас өөрийнхөө гарын үйлсүүдийн дээр томилсон.
Hebr MonKJV 2:8  Та бүх зүйлийг түүний хөл дор захируулсан гэжээ. Учир нь тэрбээр бүх зүйлийг түүнд захируулснаараа түүний дор ороогүй зүйл юу ч үлдээгээгүй. Гэвч эдүгээ түүний захиргаан дор бүх зүйл хараахан ороогүй байгааг бид харж байна.
Hebr MonKJV 2:9  Харин Шүтээний энэрлээр үхлийг хүн бүрийн төлөө амсахын тулд үхлээр шаналахуйн төлөө элч нараас арай дорд болгогдсон, яруу алдар ба хүндэтгэлээр титэмлэгдсэн Есүсийг бид харж байна.
Hebr MonKJV 2:10  Учир нь бүх зүйл түүний төлөө бөгөөд бүх зүйл түүгээр байдаг тул олон хөвгүүнийг яруу алдар луу хөтөлж буй түүнд тэдний авралын зохиогчийг зовлонгуудаар дамжуулан төгс болгох нь нийцтэй байв.
Hebr MonKJV 2:11  Учир нь ариусгадаг болон ариусгагдагсдын аль аль нь бүгд нэгнээс юм. Энэхүү шалтгааны улмаас тэр тэднийг ахан дүүс гэж дуудахаас ичилгүй,
Hebr MonKJV 2:12  Би таны нэрийг ахан дүүстээ тунхаглана. Би чуулганы дунд танд магтан дуу өргөнө гэжээ.
Hebr MonKJV 2:13  Мөн дахиад, Би түүнд бат итгэнэ. Бас дахиад, Намайг болон Шүтээний надад өгсөн энэхүү хүүхдүүдийг ажигтун гэсэн.
Hebr MonKJV 2:14  Тиймээс хүүхдүүд нь махбод бас цусны хүртэлцэгчид байдаг тул тэр өөрөө ч бас адилыг хүртэлцсэн. Энэ нь үхлийн хүчтэй нэгэн буюу элээг үхлээр дамжуулан устгахын тулд,
Hebr MonKJV 2:15  мөн үхлийн айдсаар бүхий л амьдрал нь боолчлолд захирагддаг байсан тэднийг чөлөөлөхийн тулд байсан юм.
Hebr MonKJV 2:16  Учир нь тэр үнэндээ өөр дээрээ элч нарын мөн чанарыг биш, харин Аврахаамын үр удам байхуйг авсан.
Hebr MonKJV 2:17  Иймээс тэрбээр хүмүүсийн гэмүүдийн төлөөх эвлэрүүлэл хийх, Шүтээнтэй холбоотой зүйлст өршөөнгүй, итгэлтэй тэргүүн тахилч байхын тулд бүх зүйлд ахан дүүс шигээ болгогдох өртэй болсон юм.
Hebr MonKJV 2:18  Учир нь тэр өөрөө соригдон зовж байсан тул энэ байдлаараа соригдогсдод туслах чадвартай.