HEBREWS
Chapter 5
Hebr | MonKJV | 5:1 | Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр нь гэмүүдийн төлөө өргөлүүд болон тахилуудын аль алийг нь өргөхийн тулд Шүтээнд хамаарах зүйлс рүү хүмүүний төлөө томилогддог. | |
Hebr | MonKJV | 5:2 | Тэрбээр үл мэдэгчид болон замаас гарагсдыг өрөвдөж чадна. Яагаад гэвэл тэр өөрөө ч бас сул дорой байдлаар хүрээлэгдсэн байдаг. | |
Hebr | MonKJV | 5:3 | Тэгээд энэ шалтгаанаар тэрбээр яг л ард түмний төлөө шигээ үүнчлэн бас өөрийнхөө ч төлөө, гэмүүдийн төлөө тахил өргөх ёстой. | |
Hebr | MonKJV | 5:4 | Мөн энэ хүндэтгэлийг нэг ч хүн өөртөө хүртдэггүй. Харин Ахароон шиг Шүтээнээр дуудагдсан нь л юм. | |
Hebr | MonKJV | 5:5 | Үүнчлэн Христ ч бас тэргүүн тахилч болгогдох гэж өөрийгөө алдаршуулаагүй харин түүнд, Чи бол миний Хүү. Өнөөдөр би чамайг төрүүллээ гэж хэлсэн нь юм. | |
Hebr | MonKJV | 5:6 | Яг л бас өөр хэсэгт түүний, Чи бол Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу мөнхийн тахилч мөн гэж хэлсэн дагуу юм. | |
Hebr | MonKJV | 5:7 | Тэрбээр махбодынхоо өдрүүдэд, өөрийг нь үхлээс аварч чадах түүнд гуйлтууд болон хүсэлтүүдийг чанга хашхираан ба нулимстайгаар өргөсөн бөгөөд эмээхүйгээсээ болоод сонсогдсон. | |
Hebr | MonKJV | 5:9 | Мөн төгс болгогдсоноороо тэр өөрт нь дуулгавартай байдаг бүгдэд мөнхийн авралын зохиогч нь болж, | |
Hebr | MonKJV | 5:11 | Түүний талаар ярих зүйл бидэнд их байгаа бөгөөд та нар сонсохдоо хойрго тул ярихад хэцүү байна. | |
Hebr | MonKJV | 5:12 | Яагаад гэвэл цаг хугацааны хувьд та нар багш болсон байх ёстой атал та нарт Шүтээний үгсийн тэрхүү анхдагч зарчмуудыг дахин заах тийм хүн хэрэгтэй болсон байгаа бөгөөд та нарт бор хоол биш сүү хэрэгтэй болж байна. | |
Hebr | MonKJV | 5:13 | Учир нь сүү хэрэглэдэг болгон нь зөв байдлын үгэнд чадваржаагүй байдаг. Яагаад гэвэл тэр бол нялх хүүхэд. | |