Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Hebr MonKJV 3:1  Иймээс ариун ахан дүүс ээ, тэнгэрийн дуудлагыг хүртэлцэгчид ээ, бидний тунхаглал дахь Төлөөлөгч ба Тэргүүн Тахилч Христ Есүсийг анхааран авч үз.
Hebr MonKJV 3:2  Тэрбээр өөрийг нь томилсон түүнд итгэмжтэй байсан. Яг л Мошээ бас түүний өргөөнд бүхэлд нь итгэмжтэй байсан шиг.
Hebr MonKJV 3:3  Учир нь өргөөг барьж босгосон нь өргөөнөөс илүү хүндэтгэлтэй байдагчлан Мошээгээс илүүтэйгээр энэ хүн яруу алдрыг хүртүүштэйд тооцогдсон.
Hebr MonKJV 3:4  Учир нь өргөө болгон хэн нэгнээр барьж босгогддог. Харин бүх зүйлийг барьж босгосон нь Шүтээн юм.
Hebr MonKJV 3:5  Мөн Мошээ зарцын ёсоор түүний өргөөнд бүхэлд нь үнэхээр итгэмжтэй байсан нь хожим яригдах зүйлсийн гэрчлэлийн төлөө байв.
Hebr MonKJV 3:6  Харин Христ өөрийн өргөөний дээр хүүгийн ёсоор байсан. Хэрэв бид төгсгөл хүртэл бат итгэл болон найдварын баяр хөөрийг баттай баримталбал бид түүний өргөө байна.
Hebr MonKJV 3:7  Иймээс (яг л Ариун Сүнс, Хэрэв та нар түүний дуу хоолойг өнөөдөр сонсвол,
Hebr MonKJV 3:8  цөлд сорилтын өдрөөр өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул.
Hebr MonKJV 3:9  Тэгэхэд та нарын эцэг өвгөд намайг сорьж, намайг шалгасан бөгөөд миний үйлсүүдийг дөчин жил харсан.
Hebr MonKJV 3:10  Үүний улмаас би тэр үеийнхэнд зэвүүцсэн бөгөөд, Тэд зүрх сэтгэлдээ үргэлж гажууддаг агаад миний замуудыг мэдээгүй гэж хэлсэн.
Hebr MonKJV 3:11  Тиймээс би хилэгнэл дотроо, Тэд миний амралт руу орохгүй гэж тангарагласан гэж хэлсэнчлэн)
Hebr MonKJV 3:12  ахан дүүс ээ болгоомжил. Эс бөгөөс та нарын хэн нэгний дотор үл итгэлийн ёрын муу зүрх сэтгэл бий болж, амьд Шүтээнээс салчих вий.
Hebr MonKJV 3:13  Харин Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь нэг нэгнээ өдөр тутам уриал. Эс бөгөөс та нараас хэн нэг нь гэмийн мэхлэлтээр хатуу болгогдчих вий.
Hebr MonKJV 3:14  Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат баримталбал бид Христийг хүртэлцэгчид болгогдсон байна.
Hebr MonKJV 3:15  Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь, та нар түүний дуу хоолойг сонсвол мөнөөх өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул.
Hebr MonKJV 3:16  Яагаад гэвэл зарим нь сонсчихоод өдсөн. Гэхдээ Египетээс Мошээгээр гаргагдсан болгон нь биш ээ.
Hebr MonKJV 3:17  Харин тэр хэнд дөчин жил зэвүүцсэн бэ? Гэм үйлдэж, цогцос нь цөлд унасан тэдэнд биш үү?
Hebr MonKJV 3:18  Мөн тэр өөрийнхөө амралт руу оруулахгүй гэж үл итгэсэн тэднээс өөр хэнд тангарагласан бэ?
Hebr MonKJV 3:19  Тиймээс тэд үл итгэлээс болоод орж чадаагүй гэдгийг бид харж байна.