Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 10
Hebr MonKJV 10:1  Учир нь ирэх сайн зүйлсийн сүүдэртэй харин уг зүйлсийн жинхэнэ төрх байдаггүй хууль нь ирэгсдийг жилийн жилд үргэлжлүүлэн өргөсөн тэрхүү тахилуудаар нь хэзээ ч төгс болгож чаддаггүй.
Hebr MonKJV 10:2  Тийм бишсэн бол тэд тахил өргөхөө болих байсан биш үү? Яагаад гэвэл нэгэнтээ цэвэр болгогдсон мөргөгчид цаашид гэмүүдийн талаарх ухамсарлахуйтай байх ёсгүй байсан.
Hebr MonKJV 10:3  Харин гэмүүдийн талаарх эргэн саналт жил бүр тэдгээр тахилаар байдаг.
Hebr MonKJV 10:4  Учир нь бухнууд болон ямаануудын цус гэмүүдийг зайлуулах боломжгүй.
Hebr MonKJV 10:5  Тиймээс тэрбээр энэ дэлхийд ирэхдээ, Та тахил болон өргөлийг хүсээгүй. Харин та надад бие бэлдсэн.
Hebr MonKJV 10:6  Шатаалт тахилууд болон гэмийн төлөөх тахилуудыг та таашаагаагүй гэсэн.
Hebr MonKJV 10:7  Тэгээд дараа нь би, Ажигтун, би таны (миний тухай бичигдсэн номын боть дахь) хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэсэн.
Hebr MonKJV 10:8  Тэрбээр дээр хэлэхдээ, Тахил болон өргөл мөн шатаалт тахилууд болон гэмийн төлөөх өргөлийг та хүсээгүй бөгөөд хуулийн дагуу өргөл болгогдсон эдгээрийг таашаагаагүй гэсэн.
Hebr MonKJV 10:9  Тэгээд дараа нь, Ажигтун, би таны хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэж хэлсэн. Тэрбээр хоёр дахийг нь тогтноохын тулд эхнийхийг нь зайлуулсан.
Hebr MonKJV 10:10  Энэхүү хүслээр бид Есүс Христийн биеийн бүгдийн төлөөх нэг удаагийн өргөлөөр дамжуулан ариусгагдаад байна.
Hebr MonKJV 10:11  Түүнчлэн тахилч бүр өдөр болгон үйлчлэн зогсдог бөгөөд гэмүүдийг хэзээ ч зайлуулж үл чадах тэрхүү адилхан тахилуудыг байнга өргөдөг.
Hebr MonKJV 10:12  Харин энэ хүн гэмүүдийн төлөөх үүрдийн ганц тахил өргөснийхөө дараа Шүтээний баруун гар талд заларсан.
Hebr MonKJV 10:13  Үүнээс хойш өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байгаа.
Hebr MonKJV 10:14  Учир нь тэрбээр ариусгагдсан хүмүүсийг ганцхан өргөлөөр үүрд төгс болгосон.
Hebr MonKJV 10:15  Үүнийг Ариун Сүнс ч бас бидэнд гэрчилдэг. Учир нь өмнөхийг хэлсний дараа тэрбээр,
Hebr MonKJV 10:16  Мөнөөх өдрүүдийн дараа миний тэдэнтэй байгуулах гэрээ ийм юм. Би тэдний зүрх сэтгэлд хуулиудаа байрлуулах бөгөөд оюун бодолд нь эдгээрийг бичнэ.
Hebr MonKJV 10:17  Мөн би тэдний гэмүүд болон хууль бус байдлуудыг цаашид үл санана гэж Эзэн хэлж байна гэсэн.
Hebr MonKJV 10:18  Эдүгээ эдгээрээс чөлөөлөлт хаана байна тэнд гэмийн төлөөх өргөл цаашид байхгүй.
Hebr MonKJV 10:19  Тийм учраас ахан дүүс ээ, хамгийн ариун луу Есүс Христийн цусаар,
Hebr MonKJV 10:20  түүний махбод гэгддэг хөшгөөр дамжуулан бидний төлөө түүний эхлүүлсэн тэрхүү шинэ бөгөөд амьд замаар орох эр зориг байгаа тул,
Hebr MonKJV 10:21  бас Шүтээний өргөөн дээрх тэргүүн тахилч байгаа тул
Hebr MonKJV 10:22  итгэлийн баттай байдал доторх үнэн зүрх сэтгэлтэйгээр ойртон очицгооё. Учир нь бид ёрын муу ухамсраас салгагдахын тулд зүрх сэтгэлдээ цацуулсан бөгөөд бидний биес цэвэр усаар угаагдсан.
Hebr MonKJV 10:23  Итгэлийн тунхаглалыг хэлбэлзэлгүйгээр бат баримталцгаая. (Учир нь амласан тэр бол итгэмжтэй.)
Hebr MonKJV 10:24  Мөн нэг нэгнээ хайр болон сайн үйлсүүд рүү өдөөхөд анхаарцгаая.
Hebr MonKJV 10:25  Зарим хүний зуршил болсончлон цугларалтаа орхилгүй харин мөнөөх өдөр ойртож байгааг харах тусмаа нэг нэгнээ илүү ихээр уриалцгаая.
Hebr MonKJV 10:26  Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа санаатайгаар гэм үйлдвэл цаашид гэмүүдийн төлөөх тахил бус,
Hebr MonKJV 10:27  харин шүүлтийн талаарх гарцаагүй айдаст хүлээлт мөн эсрэг этгээдийг залгих галт зэвүүцэл үлдэж байна.
Hebr MonKJV 10:28  Мошээгийн хуулийг үл ойшоосон нь хоёр эсвэл гурван гэрчийн доор өршөөлгүйгээр үхдэг байсан.
Hebr MonKJV 10:29  Тэгвэл Шүтээний Хүүг хөл доороо дэвсэлж мөн өөрийнхөө ариусгагдсан тэрхүү гэрээний цусыг ариун бус зүйл гэж үзээд улмаар энэрлийн Сүнсийг доромжилсон хүн хэчнээн дор шийтгэл хүртүүштэй гэж та нар бодож байна вэ?
Hebr MonKJV 10:30  Учир нь, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна хэмээн Эзэн хэлж байна гэсэн түүнийг бид мэддэг. Мөн дахиад, Эзэн өөрийнхөө ард түмнийг шүүнэ гэсэн.
Hebr MonKJV 10:31  Амьд Шүтээний гарт унах нь аймшигтай зүйл.
Hebr MonKJV 10:32  Харин та нар гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлон зүдгүүрийн агуу тэмцлийг туулсан тэрхүү өмнөх өдрүүдээ эргэн сана.
Hebr MonKJV 10:33  Ингэхдээ та нар буруутгалууд болон зовлон зүдгүүрийн аль алинаар үзмэр болгогдсон. Мөн нөгөө талаар та нар ийм байдлаар хандагдсан хүмүүсийн хамсаатнууд болсон.
Hebr MonKJV 10:34  Учир нь хүлээснүүдэд байсан намайг та нар өрөвдсөн бөгөөд өөрсдөд чинь илүү сайн бас үргэлж орших эд хөрөнгө тэнгэрт бий гэдгийг та нар дотроо мэддэг тул эд зүйлсийн чинь дээрэмдэлтийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн.
Hebr MonKJV 10:35  Тиймээс агуу хариу шан бүхий тэрхүү бат итгэлээ бүү хая.
Hebr MonKJV 10:36  Учир нь та нар Шүтээний хүслийг үйлдсэний дараа мөнөөх амлалтыг хүлээн авч болохын тулд та нарт тэвчээрийн хэрэгцээ бий.
Hebr MonKJV 10:37  Учир нь цаашид хэсэг хугацааны дараа ирэх нэгэн нь ирэх бөгөөд саатахгүй.
Hebr MonKJV 10:38  Эдүгээ зөв шударга хүн итгэлээр амьдарна. Харин хэрэв хэн нэгэн нь ухарвал түүнд миний сэтгэл тааламжгүй байна.
Hebr MonKJV 10:39  Гэхдээ бид бол мөхөл рүү ухардаг хүмүүсийнх биш, харин сэтгэлийн аврагдахуйд итгэдэг хүмүүсийнх юм.