II TIMOTHY
Chapter 1
II T | MonKJV | 1:1 | Есүс Христ дотор байдаг тэрхүү амьдралын амлалтын дагуу, Шүтээний хүслээр Есүс Христийн нэгэн төлөөлөгч болсон Паулосоос | |
II T | MonKJV | 1:2 | эрхэмлэн хайрлагдсан хүү Тимоотеост. Шүтээн Эцэг ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван чамд байна. | |
II T | MonKJV | 1:3 | Би чиний талаарх дурдалтыг гуйлтнууддаа өдөр ч бас шөнө ч тасралтгүй байлгадагтаа Шүтээнд талархдаг. Би эцэг өвгөдөөсөө эхлэн түүнд цэвэр ариун ухамсраар үйлчилдэг. | |
II T | MonKJV | 1:4 | Би чиний нулимсыг санан, чамтай уулзахыг маш их хүсэж байна. Тэгвэл би баяр хөөрөөр дүүргэгдэнэ. | |
II T | MonKJV | 1:5 | Чиний дотор байгаа энэ чинхүү итгэлийг би дурсан санахдаа энэ нь эхлээд чиний эмээ Лоист улмаар чиний ээж Евнийкид байсан бөгөөд чамд ч бас байдаг гэдэгт би бат итгэлтэй болгогдсон. | |
II T | MonKJV | 1:6 | Тийм учраас миний гар тавилтаар чиний дотор бий болгогдсон Шүтээний бэлгийг дүрэлзүүлэн бадраахыг би чамд сануулж байна. | |
II T | MonKJV | 1:7 | Учир нь Шүтээн бидэнд айдсын бус, харин хүч чадал, хайр, эрүүл саруул ухааны сүнсийг өгсөн. | |
II T | MonKJV | 1:8 | Тиймээс бидний Эзэний тухай гэрчлэлээс болон түүний хоригдол надаас бүү ич. Харин Шүтээний хүч чадлын дагуух сайн мэдээнээс байдаг зовлонгуудаас хуваалцагч бай. | |
II T | MonKJV | 1:9 | Тэр биднийг үйл хэргийн маань дагуу биш, харин дэлхийн эхлэлээс өмнө Есүс Христ дотор бидэнд өгөгдсөн байсан өөрийн зорилго ба энэрлийн дагуу аварсан бөгөөд ариун дуудлагаар дуудсан. | |
II T | MonKJV | 1:10 | Харин энэхүү зорилго ба энэрэл нь эдүгээ бидний Аврагч Есүс Христийн үзэгдэлтээр ил болгогдсон. Тэрбээр үхлийг устгаж улмаар амьдрал ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд гаргасан. | |
II T | MonKJV | 1:11 | Сайн мэдээний төлөө би Жүүд бусчуудын номлогчоор, төлөөлөгчөөр, багшаар томилогдсон. | |
II T | MonKJV | 1:12 | Энэ шалтгааны улмаас би бас эдгээр зүйлээр зовж байна. Гэсэн ч би ичдэггүй. Яагаад гэвэл би хэнд итгэдгээ мэддэг бөгөөд түүнд даатгасан зүйлийг минь мөнөөх өдрийн төлөө тэр хамгаалах чадвартай гэдэгт би үнэмшүүлэгдсэн. | |
II T | MonKJV | 1:13 | Надаас сонссон эрүүл зөв үгсийн хэв маягийг Есүс Христ дэх итгэл ба хайран дотор баримтал. | |
II T | MonKJV | 1:15 | Азид байгаа бүх хүн надаас эргэсэн гэдэг үүнийг чи мэддэг. Тэдний дунд Фюгеллос, Ермогээнис нар байгаа. | |
II T | MonKJV | 1:16 | Онийсифоросын гэрийнхэнд Эзэн өршөөл соёрхог. Учир нь тэр намайг байнга сэргээдэг байсан бөгөөд миний гинжнээс ичээгүй, | |