Site uses cookies to provide basic functionality.

OK
II TIMOTHY
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 3
II T MonKJV 3:1  Эцсийн өдрүүдэд хатуу ширүүн цаг үе ирнэ гэдэг үүнийг бас мэдэгтүн.
II T MonKJV 3:2  Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, шунахай, сайрхагчид, бардам, шүтээнийг доромжлогчид, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус,
II T MonKJV 3:3  угаас заяасан элбэрэлгүй, эв эвдэгчид, худал гүтгэгчид, биеэ үл захирагчид, догшин, сайныг ад үзэгчид,
II T MonKJV 3:4  урвагчид, бодлогогүй түргэн, ихэмсэг, Шүтээнийг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болно.
II T MonKJV 3:5  Тэд сүсэг бишрэлтэй байдлын хэлбэртэй боловч үүний хүчийг үгүйсгэнэ. Ийм хүмүүсээс зайлсхий.
II T MonKJV 3:6  Учир нь айл гэр лүү гэтдэг, гэмүүдээр дарагдсан мунхаг эмэгтэйчүүдийг олзолж, олон янзын хүсэл тачаалаар хөтлөгчид нь ийм хүмүүсээс байдаг.
II T MonKJV 3:7  Энэ эмэгтэйчүүд нь байнга суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй.
II T MonKJV 3:8  Эдүгээ Ианнийс, Иамбрийс хоёр Мошээг эсэргүүцсэн шиг тэд ч бас үүнчлэн үнэнийг эсэргүүцдэг, завхарсан оюун бодолтой, итгэлийн хувьд үл тэнцэгч хүмүүс юм.
II T MonKJV 3:9  Гэвч тэд цаашид ахихгүй. Учир нь тэр хоёрынх ил болгогдсон шиг тэдний мунхаглал ч бас бүх хүнд илэрхий болно.
II T MonKJV 3:10  Харин чи миний сургаалыг, амьдралын хэв маягийг, зорилгыг, итгэлийг, хатуужлыг, хайрыг, тэсвэрийг,
II T MonKJV 3:11  Антиохеиа, Икоонион, Люстрад надад ирсэн хавчлагуудыг, зовлонгуудыг, би ямар хавчлагуудыг туулсныг сайн мэддэг. Үнэндээ Эзэн намайг энэ бүхнээс аварсан.
II T MonKJV 3:12  Тийм ээ, Есүс Христ дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсдэг бүхэн хавчигдах болно.
II T MonKJV 3:13  Гэвч мэхэлдэг бас мэхлэгддэг ёрын муу хүмүүс болон уруу татагчид улам бүр дордоно.
II T MonKJV 3:14  Харин чи хэнээс суралцсанаа мэддэг тул суралцсан бас баттай болгогдсон тэр зүйлс дотроо үргэлжлүүл.
II T MonKJV 3:15  Мөн Христ Есүс дотор байдаг итгэлээр дамжуулан чамайг авралд хүрэхүйц ухаалаг болгож чадах ариун бичвэрүүдийг чи хүүхэд байхаасаа л мэддэг байсан.
II T MonKJV 3:16  Бүх бичвэр Шүтээний амьсгалаар өгөгдсөн бөгөөд сургаалд, гэмшүүлэлтэнд, залруулалтанд, зөв байдал доторх зааварчилгаанд тустай.
II T MonKJV 3:17  Энэ нь Шүтээний хүн төгс болж, бүх сайн үйлсэд бүрэн зэхэгдсэн байхын тулд юм.