II TIMOTHY
Chapter 4
II T | MonKJV | 4:1 | Тийм учраас Шүтээний өмнө бас амьд ба үхэгсдийг өөрийн үзэгдэлт болон хаанчлалынхаа үеэр шүүх Эзэн Есүс Христийн өмнө би чамд | |
II T | MonKJV | 4:2 | үгийг тунхаглаж, зохистой үед нь ч, зохисгүй үед нь ч бэлэн байж, бүхий л тэвчээр ба сургаалтайгаар гэмшүүлж, зэмлэж, уриалахыг даалгаж байна. | |
II T | MonKJV | 4:3 | Учир нь тэд эрүүл зөв сургаалыг үл тэвчин харин ч чих нь загатнаж, өөрсдийнхөө хүсэл тачаалуудын дагуу багш нарыг өөрсөд рүүгээ бөөгнүүлэх | |
II T | MonKJV | 4:5 | Харин чи бүх зүйлд эрүүл саруул ухаантай бай. Зовлон бэрхшээлийг туулж, сайн мэдээ тунхаглагчийн ажлыг хийж, үйлчлэлээ бүрэн батал. | |
II T | MonKJV | 4:6 | Учир нь одоо ч би тахил болоход бэлэн байгаа бөгөөд миний орхин одохуйн цаг хаяанд байна. | |
II T | MonKJV | 4:8 | Түүнчлэн зөв байдлын титэм миний төлөө хадгалагдаж байгаа. Зөв шүүгч Эзэн үүнийг надад мөнөөх өдөр өгөх бөгөөд зөвхөн надад биш, харин өөрийнх нь үзэгдэлтийг хайрладаг бүгдэд бас өгнө. | |
II T | MonKJV | 4:10 | Учир нь Крийскис Галатиа руу, Тийтос Далматиа руу харин Димас өнөөгийн дэлхийг хайрласан тул намайг орхиж, Тэссалонийки руу явсан. | |
II T | MonKJV | 4:11 | Зөвхөн Лукаас надтай хамт байна. Мааркосыг аваад, өөртэйгөө хамт авчраарай. Учир нь тэрбээр энэхүү үйлчлэлд надад тустай. | |
II T | MonKJV | 4:13 | Чи ирэхдээ Троас дахь Каарпост миний үлдээсэн дээл, номнууд, ялангуяа илгэн цаасан дээрх бичээснүүдийг авчраарай. | |
II T | MonKJV | 4:14 | Зэсийн дархан Александрос надад маш их ёрын мууг үйлдсэн. Эзэн түүнд үйлсүүдийнх нь дагуу шан хүртээнэ. | |
II T | MonKJV | 4:15 | Чи ч бас түүнээс болгоомжил. Яагаад гэвэл тэр бидний үгсийг асар ихээр эсэргүүцсэн. | |
II T | MonKJV | 4:16 | Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай хамт байгаагүй харин бүгд намайг орхисон. Энэ нь тэдэнд бүү тооцогдоосой гэж би Шүтээнээс гуйж байна. | |
II T | MonKJV | 4:17 | Гэвч надаар дамжин номлол бүрэн мэдэгдэж, Жүүд бусчууд бүгд сонсож болохын тулд Эзэн надтай хамт байж, намайг хүчирхэгжүүлсэн. Бас би арслангийн амнаас аврагдсан. | |
II T | MonKJV | 4:18 | Мөн Эзэн намайг ёрын муу үйлс бүрээс аварч улмаар өөрийнхөө тэнгэрийн хаанчлал руу хадгална. Түүнд яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
II T | MonKJV | 4:21 | Чи өвлөөс өмнө ирэхийг чармай. Чамд болон Пуудис, Лийнос, Клаудиа нарт мөн бүх ахан дүүст Эүвүлос мэнд хүргэж байна. | |