Site uses cookies to provide basic functionality.

OK
II TIMOTHY
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 4
II T MonKJV 4:1  Тийм учраас Шүтээний өмнө бас амьд ба үхэгсдийг өөрийн үзэгдэлт болон хаанчлалынхаа үеэр шүүх Эзэн Есүс Христийн өмнө би чамд
II T MonKJV 4:2  үгийг тунхаглаж, зохистой үед нь ч, зохисгүй үед нь ч бэлэн байж, бүхий л тэвчээр ба сургаалтайгаар гэмшүүлж, зэмлэж, уриалахыг даалгаж байна.
II T MonKJV 4:3  Учир нь тэд эрүүл зөв сургаалыг үл тэвчин харин ч чих нь загатнаж, өөрсдийнхөө хүсэл тачаалуудын дагуу багш нарыг өөрсөд рүүгээ бөөгнүүлэх
II T MonKJV 4:4  мөн тэд чихээ үнэнээс эргүүлж улмаар үлгэр домог руу эргүүлэгдэх тийм цаг ирнэ.
II T MonKJV 4:5  Харин чи бүх зүйлд эрүүл саруул ухаантай бай. Зовлон бэрхшээлийг туулж, сайн мэдээ тунхаглагчийн ажлыг хийж, үйлчлэлээ бүрэн батал.
II T MonKJV 4:6  Учир нь одоо ч би тахил болоход бэлэн байгаа бөгөөд миний орхин одохуйн цаг хаяанд байна.
II T MonKJV 4:7  Би сайн тэмцлээр тэмцсэн. Би уралдааны замаа дуусгасан. Би энэхүү итгэлийг сахисан.
II T MonKJV 4:8  Түүнчлэн зөв байдлын титэм миний төлөө хадгалагдаж байгаа. Зөв шүүгч Эзэн үүнийг надад мөнөөх өдөр өгөх бөгөөд зөвхөн надад биш, харин өөрийнх нь үзэгдэлтийг хайрладаг бүгдэд бас өгнө.
II T MonKJV 4:9  Над руу хурдан ирэхийг чармай.
II T MonKJV 4:10  Учир нь Крийскис Галатиа руу, Тийтос Далматиа руу харин Димас өнөөгийн дэлхийг хайрласан тул намайг орхиж, Тэссалонийки руу явсан.
II T MonKJV 4:11  Зөвхөн Лукаас надтай хамт байна. Мааркосыг аваад, өөртэйгөө хамт авчраарай. Учир нь тэрбээр энэхүү үйлчлэлд надад тустай.
II T MonKJV 4:12  Мөн би Тюхикоосыг Ээфэсос руу явуулсан.
II T MonKJV 4:13  Чи ирэхдээ Троас дахь Каарпост миний үлдээсэн дээл, номнууд, ялангуяа илгэн цаасан дээрх бичээснүүдийг авчраарай.
II T MonKJV 4:14  Зэсийн дархан Александрос надад маш их ёрын мууг үйлдсэн. Эзэн түүнд үйлсүүдийнх нь дагуу шан хүртээнэ.
II T MonKJV 4:15  Чи ч бас түүнээс болгоомжил. Яагаад гэвэл тэр бидний үгсийг асар ихээр эсэргүүцсэн.
II T MonKJV 4:16  Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай хамт байгаагүй харин бүгд намайг орхисон. Энэ нь тэдэнд бүү тооцогдоосой гэж би Шүтээнээс гуйж байна.
II T MonKJV 4:17  Гэвч надаар дамжин номлол бүрэн мэдэгдэж, Жүүд бусчууд бүгд сонсож болохын тулд Эзэн надтай хамт байж, намайг хүчирхэгжүүлсэн. Бас би арслангийн амнаас аврагдсан.
II T MonKJV 4:18  Мөн Эзэн намайг ёрын муу үйлс бүрээс аварч улмаар өөрийнхөө тэнгэрийн хаанчлал руу хадгална. Түүнд яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
II T MonKJV 4:19  Приска, Акюлас болон Онисийфоросын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
II T MonKJV 4:20  Ээрастос Кооринтост үлдсэн. Харин Троофимос өвдсөн тул би Мийлитост үлдээсэн.
II T MonKJV 4:21  Чи өвлөөс өмнө ирэхийг чармай. Чамд болон Пуудис, Лийнос, Клаудиа нарт мөн бүх ахан дүүст Эүвүлос мэнд хүргэж байна.
II T MonKJV 4:22  Эзэн Есүс Христ чиний сүнстэй хамт байг. Энэрэл чамтай хамт байг. Аминь.