Site uses cookies to provide basic functionality.

OK
II TIMOTHY
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 2
II T MonKJV 2:1  Тиймээс миний хүү, чи Христ Есүс дэх энэхүү энэрэл дотор хүчтэй бай.
II T MonKJV 2:2  Мөн чи олон гэрчийн дунд надаас сонссон яг тэр зүйлсээ итгэмжтэй хүмүүст даатга. Тэд ч бас бусдад заах чадвартай болно.
II T MonKJV 2:3  Тиймээс чи Есүс Христийн сайн цэргийн ёсоор хүнд бэрхийг туул.
II T MonKJV 2:4  Байлддаг нэг ч хүн өөрийг нь цэрэгт татсан нэгэнд таалагдахын тулд энэ амьдралын явдлуудад хутгалддаггүй.
II T MonKJV 2:5  Мөн хэрэв хэн нэгэн бас шагналын төлөө тэмцэлдэхдээ дүрмийн дагуу тэмцэлдэхгүй л бол титэм хүртэхгүй.
II T MonKJV 2:6  Хөдөлмөрлөж буй тариалагч нь жимснээс эхлээд хүртэгч байх ёстой.
II T MonKJV 2:7  Миний юу хэлж байгааг эргэцүүл. Мөн Эзэн чамд бүх зүйл дээр ойлгохуйг өгөг.
II T MonKJV 2:8  Миний сайн мэдээний ёсоор Давийдийн үр удмаас байсан Есүс Христ үхэгсдээс босгогдсоныг сана.
II T MonKJV 2:9  Сайн мэдээний төлөө би ёрын мууг үйлдэгч мэтээр зовж, бүр хүлээснүүдэд байна. Гэвч Шүтээний үг хүлэгдээгүй.
II T MonKJV 2:10  Тиймээс би сонгогдсон хүмүүсийн төлөө бүх зүйлийг туулж байна. Энэ нь тэд ч бас мөнхийн яруу алдар бүхий Есүс Христ дотор буй авралыг хүртэж болохын тулд юм.
II T MonKJV 2:11  Энэ бол итгэмжит үг. Учир нь хэрэв бид түүнтэй хамт үхсэн юм бол түүнтэй хамт бас амьдарна.
II T MonKJV 2:12  Хэрэв бид зовбол түүнтэй хамт бас хаанчилна. Хэрэв бид түүнийг үгүйсгэвэл тэр бас биднийг үгүйсгэнэ.
II T MonKJV 2:13  Бид үл итгэдэг байлаа ч тэрбээр итгэмжит хэвээр байна. Тэр өөрийгөө үгүйсгэж чадахгүй.
II T MonKJV 2:14  Тэдэнд эдгээрийг сануулж, ямар ч ашиггүй харин ч сонсож байгаа хүмүүсийг сүйрүүлдэг үгсээр маргахгүй байхыг Эзэний өмнө тушаа.
II T MonKJV 2:15  Ичээгдэх шаардлагагүй, үнэний үгийг зөв хуваадаг ажилчин гэж Шүтээнд сайшаагдсан байдлаар өөрийгөө харуулахад хичээнгүйлэн суралц.
II T MonKJV 2:16  Харин эрээ цээргүй, хоосон яриануудаас зайлсхий. Яагаад гэвэл эдгээр нь илүү сүсэг бишрэлгүй байдал руу өснө.
II T MonKJV 2:17  Мөн тэдний үг нь гал хавдар мэт иднэ. Тэдний дунд Юменаиос, Филитоос нар байдаг.
II T MonKJV 2:18  Босгогдолт аль хэдийн болчихсон хэмээн тэд ярьж, үнэний тухайд гажсан бөгөөд зарим хүний итгэлийг бусниулж байна.
II T MonKJV 2:19  Гэвч Шүтээний суурь бат зогсдог. Энэ нь, Эзэн өөрийнхөө хүмүүсийг мэддэг. Бас, Христийн нэрээр нэрлэгддэг хүн бүр хууль бусаас салаг гэсэн ийм тамгатай.
II T MonKJV 2:20  Харин аливаа агуу өргөөнд зөвхөн алт болон мөнгөн төдийгүй бас мод болон шавран савнууд байдаг бөгөөд зарим нь хүндлэгдэлт рүү бас зарим нь үл хүндлэгдэлт рүү байдаг.
II T MonKJV 2:21  Тиймээс хэрэв хэн нэг нь эдгээрээс өөрийгөө цэвэрлэвэл тэрбээр хүндлэгдэлт рүү байдаг, ариусгагдсан, эзнийхээ хэрэглээнд тохирсон, сайн үйлс бүрт бэлтгэгдсэн сав болно.
II T MonKJV 2:22  Залуу насны хүсэл тачаалуудаас бас зугт. Харин Эзэнийг цэвэр ариун зүрх сэтгэлээс дуудагчидтай хамт зөв байдал, итгэл, хайрлахуй, амар тайвныг мөшгө.
II T MonKJV 2:23  Харин хэрүүл тэмцэл үүсгэнэ гэдгийг нь мэдэж байгаа мунхаг, балай асуултуудаас зайлсхий.
II T MonKJV 2:24  Мөн Эзэний боол хэрэлдэж тэмцэлдэх биш, харин бүх хүнд элэгсэг хандаж, заан сургах чадвартай, тэвчээртэй,
II T MonKJV 2:25  эсэргүүцдэг хүмүүст номхон байдал дотор зааварчлах ёстой. Тэгвээс Шүтээн тэдэнд үнэнийг мэдэхүй рүү байдаг гэмшин эргэлтийг соёрхож болох юм.
II T MonKJV 2:26  Тэгвэл тэд элээний хүсэлд өөрөөр нь олзлогдсон урхинаас өөрсдийгөө эргүүлэн эрүүлжүүлж болох юм.