GALATIANS
Chapter 2
Gala | MonKJV | 2:1 | Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Варнаавастай хамт дахин Иерусалим руу өгссөн бөгөөд Тийтосыг бас хамт авч явсан. | |
Gala | MonKJV | 2:2 | Тэгэхэд илчлэлтийн дагуу би өгсөж улмаар тэдэнд Жүүд бусчуудын дунд тунхагладаг тэрхүү сайн мэдээгээ танилцуулсан. Гэхдээ би дэмий гүйх вий эсвэл гүйсэн байх вий гэсэндээ нэр хүндтэйд нь хувьчлан ярьсан. | |
Gala | MonKJV | 2:3 | Үүнээс гадна надтай хамт байсан Грек хүн болох Тийтос хөвч хөндүүл гэсэн шахалтанд ороогүй. | |
Gala | MonKJV | 2:4 | Тэгээд энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор байдаг бидний эрх чөлөөг тагнах гэж нууцаар ирж, сэм шургалсан тэр хуурамч ахан дүүсээс болсон. | |
Gala | MonKJV | 2:5 | Сайн мэдээний үнэн та нартай хамт байг гэсэндээ бид тэдэнд ганц цаг ч захирагдахуйгаар зай өгөөгүй. | |
Gala | MonKJV | 2:6 | Харин өөрсдийгөө ямар нэгэн юм гэж үздэг энэ хүмүүсийн тухайд (тэд ямар ч байсан надад ялгаагүй. Шүтээн ямар ч хүмүүнийг төрхөөр нь хүлээн авдаггүй), учир нь өөрсдийгөө ямар нэгэн юм гэж үздэг тэд надад юуг ч зөвлөгөөнөөр нэмээгүй. | |
Gala | MonKJV | 2:7 | Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлэлтийн сайн мэдээ Пээтрост байсан шиг хөвч үл хөндүүлэлтийн сайн мэдээ надад итгэмжлэгдсэнийг тэд хараад | |
Gala | MonKJV | 2:8 | (Учир нь хөвч хөндүүлэлтийн төлөөлөгч байхуй руу байдаг Пээтросын дотор үр нөлөөтэй ажилласан тэр нэгэн Жүүд бусчууд руу байдаг миний дотор хүчирхэг байсан юм.) | |
Gala | MonKJV | 2:9 | бас багананууд гэж тооцогддог Иакоов, Кифаас, Иоаннис нар надад өгөгдсөн энэрлийг олж хараад, надад болон Варнааваст нөхөрлөлийн баруун гараа өгсөн. Энэ нь бид буруу номтнууд руу харин тэд хөвч хөндүүлсэн хүмүүс рүү явахын тулд юм. | |
Gala | MonKJV | 2:10 | Тэд биднээс ядуусыг бодож явахыг л зөвхөн хүссэн. Би ч бас яг үүнийг хийхийг хичээдэг байсан. | |
Gala | MonKJV | 2:11 | Харин Пээтросыг Антиохеиад ирэх үед би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцсэн. Яагаад гэвэл тэр буруушаагдахаар байсан. | |
Gala | MonKJV | 2:12 | Учир нь Иакоовоос хэдэн хүн ирэхээс өмнө тэрбээр Жүүд бусчуудтай хамт хооллодог байсан. Харин тэднийг ирэхэд хөвч хөндүүлсэн тэднээс айсан тэрбээр больж, өөрийгөө тусгаарласан. | |
Gala | MonKJV | 2:13 | Мөн бусад Жүүдүүд түүнтэй адил хоёр нүүр гаргасан учраас Варнаавас ч бас тэдний хоёр нүүр гаргалтанд автсан. | |
Gala | MonKJV | 2:14 | Харин сайн мэдээний үнэний дагуу зөв явахгүй байгаа тэднийг би хараад, бүгдийн өмнө Пээтрост, Чи Жүүд хүн байтлаа Жүүд шиг биш, харин Жүүд бус хүний маягаар амьдардаг юм бол яагаад Жүүд бусчуудыг Жүүд шиг амьдрахыг албадаж байна вэ? гэсэн. | |
Gala | MonKJV | 2:16 | Хүмүүн хуулийн үйлсүүдээр биш, харин Есүс Христэд итгэх итгэлээр цагаатгагддаг гэдгийг бид мэддэг. Улмаар бид Есүс Христэд итгэсэн нь хуулийн үйлсүүдээр бус, харин Христэд итгэх итгэлээр цагаатгагдахын тулд юм. Учир нь ямар ч махбод хуулийн үйлсүүдээр цагаатгагдахгүй. | |
Gala | MonKJV | 2:17 | Харин бид Христээр цагаатгагдахыг эрэлхийлэх зуураа бид ч бас өөрсдөө гэмтнүүд мөн гэдэг нь мэдэгдвэл, тэгвэл Христ гэмийн үйлчлэгч хэрэг үү? Огтхон ч үгүй. | |
Gala | MonKJV | 2:18 | Учир нь хэрэв би сүйтгэсэн зүйлсээ дахин босговол өөрийгөө хууль зөрчигч болгож байгаа хэрэг. | |
Gala | MonKJV | 2:20 | Би Христтэй хамт цовдлогдсон ч би амьдарч байна. Гэвч би биш, харин Христ миний дотор амьдарч байгаа юм. Улмаар одоо махбод дотроо миний амьдарч буй амьдрал нь Шүтээний Хүүд итгэх итгэлээр амьдарч буй амьдрал юм. Тэрбээр намайг хайрласан бөгөөд миний төлөө өөрийгөө өгсөн. | |