Site uses cookies to provide basic functionality.

OK
GALATIANS
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Gala MonKJV 5:1  Тиймээс Христ биднийг чөлөөлсөн тэрхүү эрх чөлөөн дотор баттай зогс. Тэгээд боолчлолын буулганд дахиж бүү ор.
Gala MonKJV 5:2  Ажигтун, хэрэв та нар хөвч хөндүүлэх юм бол Христ та нарт ямар ч ашиггүй гэдгийг Паулос би та нарт хэлж байна.
Gala MonKJV 5:3  Учир нь хөвч хөндүүлсэн нь бүхий л хуулийг биелүүлэх өртөн мөн гэдгийг би ийм хүн бүрт дахин гэрчилж байна.
Gala MonKJV 5:4  Хуулиар цагаатгагддаг хэн ч бай та нарт Христ ямар ч нөлөөгүй. Та нар энэрлээс салан унасан.
Gala MonKJV 5:5  Учир нь итгэлээс байдаг зөв байдлын найдварыг бид Сүнсээр дамжуулан хүлээдэг.
Gala MonKJV 5:6  Яагаад гэвэл Есүс Христийн дотор хөвч хөндүүлэлт ч, хөвч үл хөндүүлэлт ч ямар ч зүйлд хүчгүй. Харин хайраар бодитой харагддаг итгэл л юм.
Gala MonKJV 5:7  Та нар сайн гүйж байсан. Та нарыг үнэнд дуулгаваргүй байлгахын тулд хэн та нарт саад болчихов?
Gala MonKJV 5:8  Ийм ятгалга нь та нарыг дууддаг түүнээс ирдэггүй.
Gala MonKJV 5:9  Өчүүхэн хөрөнгө бүтэн зуурмагийг исгэдэг.
Gala MonKJV 5:10  Та нарыг өөр санаа бодолгүй байна гэдэгт би Эзэнээр дамжуулан та нарт бат итгэж байна. Харин та нарыг хутган үймүүлдэг хэн ч бай, тэрбээр ял шийтгэлээ үүрнэ.
Gala MonKJV 5:11  Гэтэл ахан дүүс ээ, хэрэв би хөвч хөндөлтийг тунхагласаар байсан бол би юунд хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэлт үгүй болно.
Gala MonKJV 5:12  Та нарыг зовоодог тэр хүмүүс таслагдаасай гэж би хүсэж байна.
Gala MonKJV 5:13  Учир нь ахан дүүс ээ, та нар эрх чөлөө рүү дуудагдсан. Эрх чөлөөг зөвхөн махбоддоо завшаан болгон бүү ашигла. Харин нэг нэгэндээ хайраар үйлчил.
Gala MonKJV 5:14  Учир нь бүх хууль нэг үгээр, бүр, Чи ойрынхноо өөр шигээ хайрла гэдэг үүгээр биелэгддэг.
Gala MonKJV 5:15  Харин хэрэв та нар нэг нэгнээ хазалж бас хомхойрон иддэг бол нэг нэгэндээ бүрмөсөн барагдчихгүй байхад анхаар.
Gala MonKJV 5:16  Тиймээс би үүнийг хэлье. Сүнс дотор алхацгаа. Тэгээд махбодын тачаалыг та нар бүү гүйцэлдүүл.
Gala MonKJV 5:17  Учир нь махбод Сүнсний эсрэг, харин Сүнс махбодын эсрэг хүсэн тачааддаг бөгөөд эдгээр нь нэг нэгнийхээ эсрэг байдаг. Тиймээс та нар хүсэж байгаа зүйлсээ үйлдэж чаддаггүй.
Gala MonKJV 5:18  Харин хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн доор байдаггүй.
Gala MonKJV 5:19  Эдүгээ махбодын үйлсүүд илэрхий юм. Эдгээр нь завхайрал, садар самуун явдал, бузар байдал, бузар тачаал,
Gala MonKJV 5:20  дүрс шүтэх байдал, ид шид, үзэн ядалт, маргаан зөрчил, ааг омог, хилэгнэл, тэмцэлдээн, хагарлууд, тэрс үзлүүд,
Gala MonKJV 5:21  атаархлууд, аллагууд, согтуурал, дураар дургилтууд ба энэ мэт зүйлс юм. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан шигээ та нарт бас урьдчилан хэлье.
Gala MonKJV 5:22  Харин Сүнсний жимс бол хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, эелдэг байдал, сайхан сэтгэл, итгэл,
Gala MonKJV 5:23  номхон байдал, биеэ захирах байдал юм. Эдгээрийн эсрэг хууль байдаггүй.
Gala MonKJV 5:24  Харин Христийн хүмүүс махбодыг дур сонирхол ба тачаалуудтай нь цовдолсон байдаг.
Gala MonKJV 5:25  Хэрэв бид Сүнсэн дотор амьдардаг юм бол бас Сүнсэн дотор алхацгаая.
Gala MonKJV 5:26  Дэмий хоосон алдрыг хүсдэггүй, бие биеэ өддөггүй, бие биедээ атаархдаггүй байцгаая.