Site uses cookies to provide basic functionality.

OK
GALATIANS
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Gala MonKJV 1:1  (Хүмүүнээс биш, хүмүүнээр ч биш, харин Есүс Христээр бас түүнийг үхэгсдээс босгосон Шүтээн Эцэгээр) төлөөлөгч болгогдсон Паулос надаас
Gala MonKJV 1:2  болон надтай хамт байгаа бүх ахан дүүсээс Галатиагийн чуулгануудад,
Gala MonKJV 1:3  Та нарт Шүтээн Эцэг бас бидний Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван байг.
Gala MonKJV 1:4  Шүтээн буюу бидний Эцэгийн хүслийн дагуу тэр биднийг өнөөгийн ёрын муу дэлхийгээс чөлөөлөхийн тулд бидний гэмүүдийн төлөө өөрийгөө өргөсөн.
Gala MonKJV 1:5  Түүн рүү яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
Gala MonKJV 1:6  Христийн энэрэл рүү та нарыг дуудсан түүнээс та нар ийм хурдан өөр сайн мэдээ рүү хөлбөрүүлэгдэж байгаад чинь би гайхаж байна.
Gala MonKJV 1:7  Тэр чинь өөр сайн мэдээ биш. Харин та нарыг үймүүлдэг зарим хүн байдаг бөгөөд тэд Христийн сайн мэдээг гажуудуулахыг хүсдэг.
Gala MonKJV 1:8  Харин бидний тунхагласнаас өөр сайн мэдээг бид ч бай эсвэл тэнгэрээс буй элч ч бай та нарт тунхаглавал тэр хараагдаг.
Gala MonKJV 1:9  Бид өмнө нь хэлж байсанчлан би одоо ч дахин хэлж байна. Хэрэв та нарын хүлээн авснаас өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.
Gala MonKJV 1:10  Учир нь би одоо хүмүүнийг үү эсвэл Шүтээнийг ятгах гээд байна уу? Эсвэл би хүмүүнд таалагдахыг эрмэлзээд байна уу? Яагаад гэвэл хэрэв би хүмүүнд таалагдсаар байсан бол Христийн боол биш байхсан.
Gala MonKJV 1:11  Харин ахан дүүс ээ, надаар тунхаглагдсан сайн мэдээ нь хүмүүний дагуу биш гэдгийг би та нарт баталъя.
Gala MonKJV 1:12  Учир нь би хүмүүнээс үүнийг хүлээн аваа ч үгүй, бас заалгаа ч үгүй. Харин Есүс Христийн илчлэлтээр юм.
Gala MonKJV 1:13  Учир нь өнгөрсөн хугацаанд Жүүдийн шашин дахь миний зан байдлын талаар хэрхэн Шүтээний чуулганыг хэмжээлшгүй ихээр хавчиж, үүнийг сүйтгэж байсныг минь та нар сонсож байсан.
Gala MonKJV 1:14  Тэгээд би эцэг өвгөдийнхөө ёс заншлуудад илүү зүтгэлтэй байснаараа Жүүдийн шашинд өөрийн үндэстэн доторх олон үе тэнгийнхнээсээ илүү их ахиж дэвшсэн.
Gala MonKJV 1:15  Гэвч эхийн хэвлийд байхаас минь намайг тусгаарлаж бас энэрлээрээ намайг дуудсан Шүтээн таалсан үедээ
Gala MonKJV 1:16  Хүүгээ миний дотор илчилсэн нь би түүнийг харь үндэстний дунд тунхаглахын тулд байсан. Би тэр даруй махбод ба цустай зөвлөлдөө ч үгүй
Gala MonKJV 1:17  бас би Иерусалим руу, надаас өмнө төлөөлөгчид байсан тэдэн рүү өгсөө ч үгүй. Харин би Араб руу явсан бөгөөд Дамаскт дахин буцаж ирсэн.
Gala MonKJV 1:18  Тэгээд гурван жилийн дараа би Пээтростой уулзахаар Иерусалим руу өгссөн бөгөөд түүнтэй хамт арван тав хоног байсан.
Gala MonKJV 1:19  Гэхдээ би Эзэний дүү Иакоовоос өөр төлөөлөгчдийг хараагүй.
Gala MonKJV 1:20  Эдүгээ та нарт бичиж байгаа зүйлсээ, ажигтун, Шүтээний өмнө би худал хэлээгүй байна.
Gala MonKJV 1:21  Дараа нь би Сири болон Киликиагийн бүс нутгуудад очсон.
Gala MonKJV 1:22  Улмаар би царайгаараа Христ доторх Иудаиагийн чуулгануудад танигддаггүй байв.
Gala MonKJV 1:23  Харин тэд зөвхөн, Өнгөрсөн хугацаанд биднийг хавчиж байсан нөгөө хүн нэгэн цагт сүйтгэж байсан итгэлээ одоо тунхаглаж байна гэдгийг л сонссон байлаа.
Gala MonKJV 1:24  Тэгээд тэд надаар Шүтээнийг алдаршуулсан.