Site uses cookies to provide basic functionality.

OK
GALATIANS
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Gala MonKJV 3:1  Мунхаг Галатиачууд аа, та нарын дунд Есүс Христ цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн байхад энэ үнэнийг дагах хэрэггүй хэмээн хэн та нарыг илбэдчихэв ээ?
Gala MonKJV 3:2  Би та нараас зөвхөн үүнийг л мэдэхийг хүсэж байна. Та нар Сүнсийг хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор хүлээн авсан уу?
Gala MonKJV 3:3  Та нар тийм мунхаг юм уу? Сүнсээр эхэлсэн та нар одоо махбодоор төгс болгогдож байгаа юм уу?
Gala MonKJV 3:4  Та нар тийм олон зүйлд дэмий зовсон хэрэг үү? Тийм бол ёстой дэмий хэрэг болохсон.
Gala MonKJV 3:5  Тиймээс тэрбээр та нарт Сүнсийг хангаж өгдөг бөгөөд та нарын дунд гайхамшгуудыг үйлддэг. Үүнийг тэрбээр хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор дамжуулан үйлддэг үү?
Gala MonKJV 3:6  Яг л Аврахаам Шүтээнд итгэж улмаар энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан шиг юм.
Gala MonKJV 3:7  Тиймээс итгэлээс байдаг хүмүүс нь Аврахаамын хүүхдүүд мөн гэдгийг та нар мэдэгтүн.
Gala MonKJV 3:8  Шүтээн буруу номтнуудыг итгэлээр дамжуулан цагаатгана гэдгийг урьдаас харж байсан бичвэр, Бүх үндэстэн чамаар дамжин ивээгдэнэ гэдэг сайн мэдээг Аврахаамд өмнө нь тунхаглажээ.
Gala MonKJV 3:9  Тиймээс итгэлээс байгчид нь итгэмжит Аврахаамын хамт ерөөгддөг.
Gala MonKJV 3:10  Учир нь хуулийн үйлсүүдээс байдаг болгон нь хараал дор байдаг. Яагаад гэвэл, Бүгдийг нь үйлдүүлэхийн тулд хуулийн номонд бичүүлсэн тэдгээр зүйл дотор үргэлжлүүлэн байдаггүй хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг.
Gala MonKJV 3:11  Гэвч Шүтээний мэлмийд хуулиар цагаатгагддаг хүн байдаггүй нь тодорхой. Учир нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна.
Gala MonKJV 3:12  Гэтэл хууль нь итгэлээс биш байдаг. Харин, Эдгээрийг үйлддэг хүн эдгээрийн дотор амьдарна гэдэг.
Gala MonKJV 3:13  Модонд өлгөгдсөн хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг учраас Христ бидний төлөө хараал болгогдсоноор биднийг хуулийн хараалаас чөлөөлсөн.
Gala MonKJV 3:14  Энэ нь, Аврахаамын ивээл Есүс Христээр дамжин Жүүд бусчуудад ирэхийн тулд юм. Энэ нь, бид Сүнсний талаарх амлалтыг итгэлээр дамжин хүлээн авч болохын тулд юм.
Gala MonKJV 3:15  Ахан дүүс ээ, би хүмүүний дагуу ярьж байна. Хүмүүний гэрээ байлаа ч батлагдсан л бол хэн ч хүчингүй болгож эсвэл үүн дээр нэмдэггүй.
Gala MonKJV 3:16  Эдүгээ Аврахаам болон түүний үрд амлалтууд айлдагдсан. Тэрбээр олны талаар, Тэгээд үрст гэж биш, харин нэгнийх нь талаар, Тэгээд чиний үрд гэж хэлсэн. Тэр нь Христ юм.
Gala MonKJV 3:17  Мөн би үүнийг хэлье. Өмнө нь Шүтээнээр Христ дотор батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа бий болсон хууль нь үр нөлөөгүй амлалт болгохын тулд хүчингүй болгож чадахгүй.
Gala MonKJV 3:18  Учир нь өв залгамжлал хуулиас байдагсан бол энэ нь цаашид амлалтаас биш байхсан. Харин Шүтээн үүнийг Аврахаамд амлалтаар өгсөн.
Gala MonKJV 3:19  Тэгвэл хууль юуны тулд байдаг юм бэ? Энэ нь амлалт өгөгдсөн түүнд тэрхүү үр ирэх хүртэл хууль зөрчилтүүдээс болоод нэмж өгөгдсөн бөгөөд зуучлагчийн гарт элч нараар тушаагдсан.
Gala MonKJV 3:20  Эдүгээ зуучлагч нь ганцын зуучлагч биш байдаг. Гэтэл Шүтээн бол ганц.
Gala MonKJV 3:21  Тэгвэл хууль нь Шүтээний амлалтуудын эсрэг юм уу? Огтхон ч үгүй. Учир нь хэрэв амьдрал өгч чаддаг хууль өгөгдсөн байсан бол зөв байдал нь үнэндээ хуулиар байх байсан.
Gala MonKJV 3:22  Харин бичвэр бүгдийг гэмийн дор хашсан нь Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг уг амлалт итгэдэг хүмүүст өгөгдөхийн тулд юм.
Gala MonKJV 3:23  Харин итгэл ирэхээс өмнө бид хуулийн дор хоригдож, хожим илчлэгдэх итгэл рүү хашигдсан байлаа.
Gala MonKJV 3:24  Тиймээс бид итгэлээр цагаатгагдаж болохын тулд хууль нь биднийг Христ рүү аваачих бидний хөтлөн чиглүүлэгч болжээ.
Gala MonKJV 3:25  Харин итгэл ирсний дараа, бид цаашид хөтлөн чиглүүлэгчийн доор байхаа больдог.
Gala MonKJV 3:26  Учир нь та нар бүгдээрээ Есүс Христэд итгэх итгэлээр Шүтээний хүүхдүүд мөн.
Gala MonKJV 3:27  Учир нь та нараас Христ рүү баптизм хийлгэсэн болгон нь Христийг өмссөн.
Gala MonKJV 3:28  Жүүд ч бай, Грек ч бай, боол ч бай, чөлөөт хүн ч бай, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй. Яагаад гэвэл та нар бүгд Христ Есүс дотор нэг билээ.
Gala MonKJV 3:29  Харин та нар Христийнх юм бол тийнхүү та нар Аврахаамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.