GALATIANS
Chapter 4
Gala | MonKJV | 4:1 | Эдүгээ би хэлье. Өв залгамжлагч нь хүүхэд байхдаа бүгдийн эзэн байдаг хэдий ч боолоос юугаараа ч ялгардаггүй. | |
Gala | MonKJV | 4:4 | Харин мөнөөх цагийн биелэлт ирэхэд Шүтээн Хүүгээ илгээж, нэгэн эмэгтэйгээс бий болгож, хуулийн доор болгосон нь | |
Gala | MonKJV | 4:5 | хуулийн доор байгаа хүмүүсийг чөлөөлөхийн тулд байсан. Энэ нь бид үрчлүүлэгдэлтийг хүлээн авч болохын тулд юм. | |
Gala | MonKJV | 4:6 | Тэгээд та нар хөвгүүд нь учраас Шүтээн та нарын зүрх сэтгэл рүү Хүүгийнхээ, Аав, Эцэг минь гэж хашгирч буй Сүнсийг илгээсэн. | |
Gala | MonKJV | 4:7 | Тиймээс чи цаашид боол биш, харин хүү мөн. Тэгээд хэрэв хүү аваас улмаар Христээр дамжуулан Шүтээний өв залгамжлагч мөн. | |
Gala | MonKJV | 4:8 | Үнэндээ тэр үед, та нар Шүтээнийг мэдээгүй байхдаа угаасаа шүтээнүүд биш байсан тэдэнд үйлчилж байсан. | |
Gala | MonKJV | 4:9 | Харин одоо, та нар Шүтээнийг мэдсэн буюу бүр илүүтэйгээр Шүтээнээр мэдэгдсэний дараа сул дорой бас гуйлгач зарчмууд руу та нар хэрхэн дахин эргэж, дахиад үүний боолчлолд байхыг хүснэ вэ? | |
Gala | MonKJV | 4:12 | Ахан дүүс ээ, би та нар шиг учраас над шиг байхыг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. Та нар намайг огтхон ч шархлуулаагүй. | |
Gala | MonKJV | 4:13 | Би анх сайн мэдээг та нарт махбодын дорой байдлаар хэрхэн тунхагласныг та нар мэддэг. | |
Gala | MonKJV | 4:14 | Тэгээд миний махбодод байсан сорилтыг минь та нар жигшээгүй мөн эсэргүүцээгүй. Харин намайг Шүтээний элч мэт, бүр Христ Есүс мэт хүлээн авсан. | |
Gala | MonKJV | 4:15 | Тэгээд та нарын яриад байсан тэр баяр жаргалтай байдал хаана байна вэ? Учир нь хэрэв боломжтой байсан бол та нар өөрсдийн нүдийг ухаж аваад, надад өгөхөөс буцахгүй байсан гэдгийг чинь би гэрчилнэ. | |
Gala | MonKJV | 4:17 | Тэд та нарт шаргуу нөлөөлдөг. Гэхдээ сайнаар биш. Тийм ээ, өөрсдөд нь та нар нөлөөлж магадгүй тул тэд та нарыг зайлуулахыг хүсдэг. | |
Gala | MonKJV | 4:18 | Харин зөвхөн намайг та нартай хамт байх үед ч бус мөн үргэлж сайн зүйлээр шаргуу нөлөөлдөг байх нь сайн юм. | |
Gala | MonKJV | 4:19 | Бяцхан хүүхдүүд минь, Христ та нарын дотор хэлбэржигдэх хүртэл би та нарын талаар дахиад төрөлтийн өвдөлттэй байна. | |
Gala | MonKJV | 4:20 | Би одоо та нартай хамт байж улмаар дууныхаа өнгийг өөрчлөхийг хүсэж байна. Учир нь би та нарын талаар эргэлзэж байна. | |
Gala | MonKJV | 4:21 | Хуулийн доор байхыг хүсээд байгаа та нар надад хэл. Та нар хуулийг сонсдоггүй юм уу? | |
Gala | MonKJV | 4:22 | Учир нь, Аврахаам хоёр хүүтэй байсны нэг нь шивэгчнээс, нөгөө нь эрх чөлөөт эмэгтэйгээс хэмээн бичигдсэн байдаг. | |
Gala | MonKJV | 4:23 | Гэтэл шивэгчнээс байсан нь махбодын дагуу, харин эрх чөлөөт эмэгтэйгээс байсан нь амлалтаар төржээ. | |
Gala | MonKJV | 4:24 | Эдгээр нь төлөөлүүлэл юм. Учир нь тэд бол тэрхүү хоёр гэрээ юм. Синай уулаас гаралтай нэг нь боолчлол руу төрүүлдэг. Тэр нь Хагаар юм. | |
Gala | MonKJV | 4:25 | Яагаад гэвэл Хагаар нь Араб дахь Синай уул бөгөөд одоогийн бас хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байгаа Иерусалимтай адилтгагддаг. | |
Gala | MonKJV | 4:27 | Учир нь, Хүүхэд тээдэггүй хүүсэр эмэгтэй чи баярлан хөөр. Төрөхөөр өвддөггүй чи тэсэр бас хашгир. Яагаад гэвэл эзгүйрсэн нь нөхөртэй эмэгтэйгээс илүү олон хүүхэдтэй хэмээн бичигдсэн байдаг. | |
Gala | MonKJV | 4:29 | Харин махбодын дагуу төрсөн нь Сүнсний дагуу төрснийг тэр үед хавчиж байсан шигээ одоо ч бас тийм. | |
Gala | MonKJV | 4:30 | Гэсэн ч бичвэр юу гэж хэлдэг вэ? Шивэгчинг бас түүний хүүг зайлуул. Учир нь шивэгчний хүү нь эрх чөлөөт эмэгтэйн хүүгийн хамт өв залгамжлахгүй. | |