Site uses cookies to provide basic functionality.

OK
GALATIANS
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Gala MonKJV 4:1  Эдүгээ би хэлье. Өв залгамжлагч нь хүүхэд байхдаа бүгдийн эзэн байдаг хэдий ч боолоос юугаараа ч ялгардаггүй.
Gala MonKJV 4:2  Харин эцгийн товлосон цаг хүртэл хүмүүжүүлэгчид болон даамлуудын доор байдаг.
Gala MonKJV 4:3  Мөн яг үүнчлэн бид хүүхэд байхдаа дэлхийн зарчмуудын доор боолчлолд байсан.
Gala MonKJV 4:4  Харин мөнөөх цагийн биелэлт ирэхэд Шүтээн Хүүгээ илгээж, нэгэн эмэгтэйгээс бий болгож, хуулийн доор болгосон нь
Gala MonKJV 4:5  хуулийн доор байгаа хүмүүсийг чөлөөлөхийн тулд байсан. Энэ нь бид үрчлүүлэгдэлтийг хүлээн авч болохын тулд юм.
Gala MonKJV 4:6  Тэгээд та нар хөвгүүд нь учраас Шүтээн та нарын зүрх сэтгэл рүү Хүүгийнхээ, Аав, Эцэг минь гэж хашгирч буй Сүнсийг илгээсэн.
Gala MonKJV 4:7  Тиймээс чи цаашид боол биш, харин хүү мөн. Тэгээд хэрэв хүү аваас улмаар Христээр дамжуулан Шүтээний өв залгамжлагч мөн.
Gala MonKJV 4:8  Үнэндээ тэр үед, та нар Шүтээнийг мэдээгүй байхдаа угаасаа шүтээнүүд биш байсан тэдэнд үйлчилж байсан.
Gala MonKJV 4:9  Харин одоо, та нар Шүтээнийг мэдсэн буюу бүр илүүтэйгээр Шүтээнээр мэдэгдсэний дараа сул дорой бас гуйлгач зарчмууд руу та нар хэрхэн дахин эргэж, дахиад үүний боолчлолд байхыг хүснэ вэ?
Gala MonKJV 4:10  Та нар өдрүүд болон сарууд мөн цаг хугацаа ба он жилүүдийг тэмдэглэн сахидаг.
Gala MonKJV 4:11  Би та нар луу дэмий хөдөлмөрлөсөн байх вий хэмээн та нарын талаар айж байна.
Gala MonKJV 4:12  Ахан дүүс ээ, би та нар шиг учраас над шиг байхыг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. Та нар намайг огтхон ч шархлуулаагүй.
Gala MonKJV 4:13  Би анх сайн мэдээг та нарт махбодын дорой байдлаар хэрхэн тунхагласныг та нар мэддэг.
Gala MonKJV 4:14  Тэгээд миний махбодод байсан сорилтыг минь та нар жигшээгүй мөн эсэргүүцээгүй. Харин намайг Шүтээний элч мэт, бүр Христ Есүс мэт хүлээн авсан.
Gala MonKJV 4:15  Тэгээд та нарын яриад байсан тэр баяр жаргалтай байдал хаана байна вэ? Учир нь хэрэв боломжтой байсан бол та нар өөрсдийн нүдийг ухаж аваад, надад өгөхөөс буцахгүй байсан гэдгийг чинь би гэрчилнэ.
Gala MonKJV 4:16  Тиймээс би та нарт үнэнийг хэлж байгаа учраас та нарын дайсан болчихов уу?
Gala MonKJV 4:17  Тэд та нарт шаргуу нөлөөлдөг. Гэхдээ сайнаар биш. Тийм ээ, өөрсдөд нь та нар нөлөөлж магадгүй тул тэд та нарыг зайлуулахыг хүсдэг.
Gala MonKJV 4:18  Харин зөвхөн намайг та нартай хамт байх үед ч бус мөн үргэлж сайн зүйлээр шаргуу нөлөөлдөг байх нь сайн юм.
Gala MonKJV 4:19  Бяцхан хүүхдүүд минь, Христ та нарын дотор хэлбэржигдэх хүртэл би та нарын талаар дахиад төрөлтийн өвдөлттэй байна.
Gala MonKJV 4:20  Би одоо та нартай хамт байж улмаар дууныхаа өнгийг өөрчлөхийг хүсэж байна. Учир нь би та нарын талаар эргэлзэж байна.
Gala MonKJV 4:21  Хуулийн доор байхыг хүсээд байгаа та нар надад хэл. Та нар хуулийг сонсдоггүй юм уу?
Gala MonKJV 4:22  Учир нь, Аврахаам хоёр хүүтэй байсны нэг нь шивэгчнээс, нөгөө нь эрх чөлөөт эмэгтэйгээс хэмээн бичигдсэн байдаг.
Gala MonKJV 4:23  Гэтэл шивэгчнээс байсан нь махбодын дагуу, харин эрх чөлөөт эмэгтэйгээс байсан нь амлалтаар төржээ.
Gala MonKJV 4:24  Эдгээр нь төлөөлүүлэл юм. Учир нь тэд бол тэрхүү хоёр гэрээ юм. Синай уулаас гаралтай нэг нь боолчлол руу төрүүлдэг. Тэр нь Хагаар юм.
Gala MonKJV 4:25  Яагаад гэвэл Хагаар нь Араб дахь Синай уул бөгөөд одоогийн бас хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байгаа Иерусалимтай адилтгагддаг.
Gala MonKJV 4:26  Харин дээр оршдог Иерусалим нь эрх чөлөөт бөгөөд энэ нь бид бүгдийн эх юм.
Gala MonKJV 4:27  Учир нь, Хүүхэд тээдэггүй хүүсэр эмэгтэй чи баярлан хөөр. Төрөхөөр өвддөггүй чи тэсэр бас хашгир. Яагаад гэвэл эзгүйрсэн нь нөхөртэй эмэгтэйгээс илүү олон хүүхэдтэй хэмээн бичигдсэн байдаг.
Gala MonKJV 4:28  Эдүгээ ахан дүүс ээ, бид Ицхаак шиг амлалтын хүүхдүүд мөн.
Gala MonKJV 4:29  Харин махбодын дагуу төрсөн нь Сүнсний дагуу төрснийг тэр үед хавчиж байсан шигээ одоо ч бас тийм.
Gala MonKJV 4:30  Гэсэн ч бичвэр юу гэж хэлдэг вэ? Шивэгчинг бас түүний хүүг зайлуул. Учир нь шивэгчний хүү нь эрх чөлөөт эмэгтэйн хүүгийн хамт өв залгамжлахгүй.
Gala MonKJV 4:31  Тиймээс ахан дүүс ээ, бид шивэгчнийх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд юм.