Site uses cookies to provide basic functionality.

OK
I THESSALONIANS
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 2
I Th MonKJV 2:1  Учир нь бид та нарын дунд орсон нь дэмий байгаагүй гэдгийг ахан дүүс та нар өөрсдөө мэддэг.
I Th MonKJV 2:2  Харин та нарын мэдэж байгаачлан бид Фийлиппойд өмнө нь зовж, гутаан доромжлуулж байсан ч их тэмцэл дунд Шүтээний сайн мэдээг та нарт ярихын тулд бид Шүтээн дотроо зоригтой байсан.
I Th MonKJV 2:3  Учир нь бидний уриалга бол мэхлэлтээс биш бас бузар байдлаас ч биш мөн заль мэх дотор ч биш.
I Th MonKJV 2:4  Харин сайн мэдээ бидэнд даатгагдах нь Шүтээнээр батлагдсан дагуу бид хүмүүнд бус, харин бидний зүрх сэтгэлийг шалгадаг Шүтээнд нийцүүлсэн байдлаар ярьдаг.
I Th MonKJV 2:5  Учир нь та нарын мэдэж байгаачлан бид ямар ч үед зусар үгсийг бас шунахай байдлын нөмрөгийг ашиглаагүй. Шүтээн бол гэрч.
I Th MonKJV 2:6  Бас Христийн төлөөлөгчдийн хувьд бид ачаа дарамт болж болох байсан үедээ яруу алдрыг хүмүүнээс ч, та нараас ч бас өөр бусдаас ч эрэлхийлээгүй.
I Th MonKJV 2:7  Харин асрагч хүүхдүүдээ асран хүмүүжүүлдэг шиг бид та нарын дунд зөөлөн байсан.
I Th MonKJV 2:8  Ийнхүү та нар бидэнд эрхэм учраас та нарын хүслэн болдог бид та нарт зөвхөн Шүтээний сайн мэдээг бус, харин өөрсдийнхөө сэтгэлийг ч бас хуваалцахаар шийдсэн юм.
I Th MonKJV 2:9  Учир нь ахан дүүс та нар бидний хөдөлмөр болон хүчир ажлыг санаж байгаа. Яагаад гэвэл та нарын хэнд чинь ч бид дарамт болохгүйн тулд өдөр ч, шөнө ч хөдөлмөрлөж, Шүтээний сайн мэдээг та нарт тунхагласан.
I Th MonKJV 2:10  Итгэдэг та нарын дунд бид хэрхэн ариунаар, зөв шударгаар, гэм зэмгүйгээр байсны гэрчүүд нь та нар болон Шүтээн юм.
I Th MonKJV 2:11  Яг л аав нь хүүхдүүддээ мэтээр бид та нарын нэг бүрийг хэрхэн урамшуулж, тайтгаруулж бас сургамжилж байсныг та нар мэдэж байгаачлан байсан.
I Th MonKJV 2:12  Энэ нь та нар өөрсдийг чинь хаанчлал болон яруу алдар луугаа дуудсан Шүтээнийх гэгдэхүйцээр алхахын тулд юм.
I Th MonKJV 2:13  Энэ шалтгааны улмаас бид бас Шүтээнд тасралтгүй талархдаг. Яагаад гэвэл та нар биднээс сонссон Шүтээний үгийг хүлээн авахдаа хүмүүний үг мэтээр бус, харин үүнийг үнэн доторх, Шүтээний үг ёсоор нь хүлээн авсан. Энэ үг нь бас итгэдэг та нарын дотор үр нөлөөтэй ажилладаг.
I Th MonKJV 2:14  Учир нь ахан дүүс та нар Христ Есүс доторх Иудаиад буй Шүтээний чуулгануудыг даган дуурайгчид болсон. Яагаад гэвэл тэд Жүүдүүдээс зовлон эдэлсэн шиг та нар ч бас нутгийнхнаасаа адил зүйлсийг хүртсэн.
I Th MonKJV 2:15  Жүүдүүд Эзэн Есүсийг болон өөрсдийн эш үзүүлэгчдийг алсан бөгөөд биднийг хавчсан. Мөн тэд Шүтээнд үл таашаагддаг бөгөөд бүх хүмүүний эсрэг байдаг.
I Th MonKJV 2:16  Өөрсдийнхөө гэмүүдийг үргэлж гүйцэлдүүлэхийн тулд Жүүд бусчуудад аврагдаж болно гэж хэлэхийг бидэнд хориглосон. Гэвч хилэгнэл тэдэн дээр эцсээ хүртэл ирчихээд байна.
I Th MonKJV 2:17  Харин ахан дүүс минь, та нараас зүрх сэтгэлээрээ биш, оршихуйгаараа богино хугацаагаар хагацсан бид асар их хүсэлтэйгээр та нарын царайг харах гэж улам ихээр чармайсан.
I Th MonKJV 2:18  Тиймээс бид, бүр Паулос би хүртэл та нар луу очихыг нэг удаа бас хоёр дахиа хүссэн боловч Сатаан бидэнд саад болсон.
I Th MonKJV 2:19  Учир нь бидний найдвар эсвэл баяр хөөр эсвэл баяр баяслын титэм юу вэ? Бүр бидний Эзэн Есүс Христийн ирэлтээр түүний оршихуйд байх та нар биш үү?
I Th MonKJV 2:20  Яагаад гэвэл та нар бол бидний яруу алдар бас баяр хөөр юм.