Site uses cookies to provide basic functionality.

OK
I TIMOTHY
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 2
I Ti MonKJV 2:1  Тиймээс бүхний түрүүнд хүсэлтүүд, гуйлтууд, зуучлалууд, талархлуудаа бүх хүний төлөө,
I Ti MonKJV 2:2  хаад болон эрх мэдэлд буй бүгдийн төлөө өргөхийг би уриалж байна. Тэгвэл бид бүхий л сүсэг бишрэлтэй байдал ба шударга байдал дотор тайван бас амар амгалан амьдралаар замнах болно.
I Ti MonKJV 2:3  Яагаад гэвэл энэ нь бидний Аврагч Шүтээний мэлмийд сайн бөгөөд тааламжтай юм.
I Ti MonKJV 2:4  Тэрбээр бүх хүнийг аврагдаж улмаар үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг.
I Ti MonKJV 2:5  Учир нь ганц Шүтээн байдаг. Бас Шүтээн ба хүмүүн хоёрын хоорондох ганц зууч буюу хүмүүн Христ Есүс байдаг.
I Ti MonKJV 2:6  Тэрбээр өөрийгөө бүгдийн төлөө барьцааны төлбөр болгон өгсөн гэрчлэл нь зохистой цагт байна.
I Ti MonKJV 2:7  Үүний төлөө би номлогч бас төлөөлөгчөөр (би Христ дотор үнэнийг ярьж байна, худал хэлээгүй), Жүүд бусчуудын, итгэл болон үнэн доторх багшаар томилогдсон.
I Ti MonKJV 2:8  Тиймээс эрчүүд хаана ч бай ариун гараа өргөн, хилэгнэл ба эргэлзээгүйгээр гуйлт хийдэг байхыг би хүсч байна.
I Ti MonKJV 2:9  Үүнчлэн бас эмэгтэйчүүд өөрсдийгөө бүрэг ичингүй байдал ба биеэ захирахуйтайгаар зүй зохистой хувцаслалт дотор торлож сүлжсэн үс эсвэл алт эсвэл сувднууд эсвэл үнэтэй хувцсаар биш,
I Ti MonKJV 2:10  (энэ нь сүсэг бишрэлийг тунхагладаг эмэгтэйчүүдэд нийцдэг) харин сайн үйлсүүдээр чим.
I Ti MonKJV 2:11  Эмэгтэй хүн бүхий л захирагдахуйгаар чимээгүй байдалд суралцаг.
I Ti MonKJV 2:12  Харин эмэгтэй хүн эр хүнд заан сургахыг бас дээр нь эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрдөггүй. Харин чимээгүй байдалд байхыг нь зөвшөөрдөг.
I Ti MonKJV 2:13  Учир нь эхлээд Адаам, дараа нь Ээва хэлбэржүүлэгдсэн.
I Ti MonKJV 2:14  Тэгээд Адаам мэхлэгдсэн биш, харин мэхлэгдсэн тэр эмэгтэй хууль зөрчилт дотор болсон.
I Ti MonKJV 2:15  Харин эмэгтэйчүүд биеэ захирах байдалтайгаар итгэл, хайрлахуй, ариун байдал дотор үргэлжлүүлбэл хүүхэд төрүүлэлтээр аврагдана.