I TIMOTHY
Chapter 1
I Ti | MonKJV | 1:1 | Бидний Аврагч Шүтээн ба бидний найдвар Эзэн Есүс Христийн тушаалаар Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос | |
I Ti | MonKJV | 1:2 | итгэл доторх миний жинхэнэ хүү Тимоотеост. Бидний Эцэг Шүтээн ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг. | |
I Ti | MonKJV | 1:3 | Би Македони руу явахдаа чамайг Ээфэсост үлдээч гэж хичээнгүйлэн гуйсан нь, өөр сургаал бүү заа гэж | |
I Ti | MonKJV | 1:4 | бас итгэл доторх Шүтээний дагуух босгон байгуулалтаас илүүтэйгээр маргаанд хүргэдэг үлгэр домог ба дуусдаггүй угийн бичгүүдэд анхаарлаа бүү хандуул гэж чи зарим хүнд тушаахын тулд юм. | |
I Ti | MonKJV | 1:5 | Эдүгээ тушаалын төгсгөл бол цэвэр ариун зүрх сэтгэл бас сайн ухамсар бас чинхүү итгэлээс байдаг хайрлахуй юм. | |
I Ti | MonKJV | 1:7 | Тэд хуулийн багш болохыг хүсдэг, юу ярьж байгаагаа бас юу батлах гээд байгаагаа ч ойлгодоггүй. | |
I Ti | MonKJV | 1:9 | Яагаад гэвэл хууль нь зөв хүнд биш, харин хуульгүйчүүдэд болон дуулгаваргүйчүүдэд, сүсэг бишрэлгүйчүүдэд болон гэмтнүүдэд, ариун бус болон эрээ цээргүй хүмүүст, эцгээ алагчдад болон эхээ алагчдад, хүн хороогчдод, | |
I Ti | MonKJV | 1:10 | янхантай явалдагчдад, бандилагчдад, хүний наймаачдад, худалч хүмүүст, худлаа амлагчдад бас эрүүл зөв сургаалын эсрэг байгаа аливаа зүйлд зориулагдсан гэдэг үүнийг мэддэг. | |
I Ti | MonKJV | 1:11 | Эдгээр нь ивээгдсэн Шүтээний яруу алдарт бас надад даатгагдсан тэрхүү сайн мэдээний дагуу юм. | |
I Ti | MonKJV | 1:12 | Тэгээд намайг чадвартай болгосон бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл тэр намайг итгэмжтэйд тооцон, энэ үйлчлэлд томилсон. | |
I Ti | MonKJV | 1:13 | Би урьд нь шүтээнийг доромжлогч бас хавчигч бас гутаан доромжлогч байсан. Гэвч би үл итгэхүй дотор эдгээрийг үл мэдэн үйлдэж байсан учраас өршөөл хүртсэн. | |
I Ti | MonKJV | 1:14 | Улмаар бидний Эзэний энэрэл нь Есүс Христ дотор байдаг итгэл ба хайраар хэмжээлшгүйгээр бялхаж байсан. | |
I Ti | MonKJV | 1:15 | Христ Есүс гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн гэдэг энэ нь итгэмжит үг бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрмөөр үнэ цэнэтэй. Энэ гэмтнүүдийн эн түрүүнд нь би байдаг. | |
I Ti | MonKJV | 1:16 | Гэсэн хэдий ч, мөнхийн амьдрал руу хожим өөрт нь итгэх хүмүүст жишээ болгох гэж Есүс Христ бүхий л тэвчээрийг эхлээд миний дотор харуулах гэсэн энэ шалтгааны улмаас би өршөөл хүртсэн юм. | |
I Ti | MonKJV | 1:17 | Эдүгээ мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэгч Хаан, цорын ганц мэргэн ухаант Шүтээнд хүндэтгэл ба яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
I Ti | MonKJV | 1:18 | Хүү Тимоотеос оо, чам дээр өмнө нь буулгасан эш үзүүллэгүүдийн дагуу эдгээрийн дотор сайн тэмцлээр тэмц гэдэг энэ тушаалыг би чамд даатгаж байна. | |
I Ti | MonKJV | 1:19 | Итгэл ба сайн ухамсартай бай. Үүнээс зарим хүн татгалзаж, итгэлийн тухайд сүйрсэн хөлөг онгоц болгосон. | |