Site uses cookies to provide basic functionality.

OK
I TIMOTHY
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 1
I Ti MonKJV 1:1  Бидний Аврагч Шүтээн ба бидний найдвар Эзэн Есүс Христийн тушаалаар Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос
I Ti MonKJV 1:2  итгэл доторх миний жинхэнэ хүү Тимоотеост. Бидний Эцэг Шүтээн ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг.
I Ti MonKJV 1:3  Би Македони руу явахдаа чамайг Ээфэсост үлдээч гэж хичээнгүйлэн гуйсан нь, өөр сургаал бүү заа гэж
I Ti MonKJV 1:4  бас итгэл доторх Шүтээний дагуух босгон байгуулалтаас илүүтэйгээр маргаанд хүргэдэг үлгэр домог ба дуусдаггүй угийн бичгүүдэд анхаарлаа бүү хандуул гэж чи зарим хүнд тушаахын тулд юм.
I Ti MonKJV 1:5  Эдүгээ тушаалын төгсгөл бол цэвэр ариун зүрх сэтгэл бас сайн ухамсар бас чинхүү итгэлээс байдаг хайрлахуй юм.
I Ti MonKJV 1:6  Энэхүү итгэлээс гажсан зарим нь хоосон чалчилт руу эргэжээ.
I Ti MonKJV 1:7  Тэд хуулийн багш болохыг хүсдэг, юу ярьж байгаагаа бас юу батлах гээд байгаагаа ч ойлгодоггүй.
I Ti MonKJV 1:8  Харин хэрэв хүн хууль ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн юм гэдгийг бид мэддэг.
I Ti MonKJV 1:9  Яагаад гэвэл хууль нь зөв хүнд биш, харин хуульгүйчүүдэд болон дуулгаваргүйчүүдэд, сүсэг бишрэлгүйчүүдэд болон гэмтнүүдэд, ариун бус болон эрээ цээргүй хүмүүст, эцгээ алагчдад болон эхээ алагчдад, хүн хороогчдод,
I Ti MonKJV 1:10  янхантай явалдагчдад, бандилагчдад, хүний наймаачдад, худалч хүмүүст, худлаа амлагчдад бас эрүүл зөв сургаалын эсрэг байгаа аливаа зүйлд зориулагдсан гэдэг үүнийг мэддэг.
I Ti MonKJV 1:11  Эдгээр нь ивээгдсэн Шүтээний яруу алдарт бас надад даатгагдсан тэрхүү сайн мэдээний дагуу юм.
I Ti MonKJV 1:12  Тэгээд намайг чадвартай болгосон бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл тэр намайг итгэмжтэйд тооцон, энэ үйлчлэлд томилсон.
I Ti MonKJV 1:13  Би урьд нь шүтээнийг доромжлогч бас хавчигч бас гутаан доромжлогч байсан. Гэвч би үл итгэхүй дотор эдгээрийг үл мэдэн үйлдэж байсан учраас өршөөл хүртсэн.
I Ti MonKJV 1:14  Улмаар бидний Эзэний энэрэл нь Есүс Христ дотор байдаг итгэл ба хайраар хэмжээлшгүйгээр бялхаж байсан.
I Ti MonKJV 1:15  Христ Есүс гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн гэдэг энэ нь итгэмжит үг бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрмөөр үнэ цэнэтэй. Энэ гэмтнүүдийн эн түрүүнд нь би байдаг.
I Ti MonKJV 1:16  Гэсэн хэдий ч, мөнхийн амьдрал руу хожим өөрт нь итгэх хүмүүст жишээ болгох гэж Есүс Христ бүхий л тэвчээрийг эхлээд миний дотор харуулах гэсэн энэ шалтгааны улмаас би өршөөл хүртсэн юм.
I Ti MonKJV 1:17  Эдүгээ мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэгч Хаан, цорын ганц мэргэн ухаант Шүтээнд хүндэтгэл ба яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
I Ti MonKJV 1:18  Хүү Тимоотеос оо, чам дээр өмнө нь буулгасан эш үзүүллэгүүдийн дагуу эдгээрийн дотор сайн тэмцлээр тэмц гэдэг энэ тушаалыг би чамд даатгаж байна.
I Ti MonKJV 1:19  Итгэл ба сайн ухамсартай бай. Үүнээс зарим хүн татгалзаж, итгэлийн тухайд сүйрсэн хөлөг онгоц болгосон.
I Ti MonKJV 1:20  Тэднээс Юменаиос, Александрос нарыг би Сатаанд тушаасан. Энэ нь тэд шүтээнийг доромжлохуйд суралцахгүйн тулд юм.