Site uses cookies to provide basic functionality.

OK
I TIMOTHY
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 5
I Ti MonKJV 5:1  Настай эрийг бүү загна. Харин түүнд эцэг шигээ мөн залуу эрчүүдэд ахан дүүс шигээ,
I Ti MonKJV 5:2  настай эмэгтэйчүүдэд ээж шигээ, залуу бүсгүйчүүдэд бүхий л ариун байдлаар эгч дүүс шигээ ханд.
I Ti MonKJV 5:3  Үнэхээрийн бэлэвсэрсэн бэлэвсэн хүмүүсийг хүндэл.
I Ti MonKJV 5:4  Харин бэлэвсэн хэн нэг нь хүүхдүүд эсвэл ач зээ нартай бол тэд нар нь гэр дотроо хүндэтгэл үзүүлэхэд бас эцэг эхийнхээ ачийг хариулахад эхлээд суралцаг. Яагаад гэвэл энэ нь Шүтээний өмнө сайн бас тааламжтай юм.
I Ti MonKJV 5:5  Эдүгээ үнэхээр бэлэвсэн буюу ганц биеэрээ үлдсэн эмэгтэй Шүтээнд бат найддаг бөгөөд өдөр ч, шөнө ч хүсэлт ба гуйлтууд дотор үргэлжлүүлдэг.
I Ti MonKJV 5:6  Харин зугаа цэнгэлээр амьдардаг эмэгтэй амьдарч байгаа ч үхсэн хэрэг.
I Ti MonKJV 5:7  Тиймээс тэд буруутгалгүй байж болохын тулд тэдэнд эдгээр зүйлийг тушаа.
I Ti MonKJV 5:8  Харин хэн нэг нь өөрийнхөө мөн ялангуяа гэрийнхнийхээ хэрэгцээг хангадаггүй бол тэрбээр итгэлийг үгүйсгэж буй хэрэг бөгөөд үл итгэгчээс ч дор юм.
I Ti MonKJV 5:9  Жараас доош насны биш бөгөөд нэг эрэгтэйн эхнэр байсан бэлэвсэн эмэгтэй нь
I Ti MonKJV 5:10  сайн үйлсүүдээр гэрчлэгдэж, хэрэв хүүхдүүдээ өсгөсөн бол, танихгүй хүмүүст зочломтгой байсан бол, ариун хүмүүсийн хөлийг угаасан бол, зовсон хүмүүст тусалсан бол, сайн үйл бүрийг хичээнгүйлэн дагаж байсан бол тоонд оруул.
I Ti MonKJV 5:11  Харин залуувтар бэлэвсэн эмэгтэйчүүдэд татгалз. Учир нь тэд Христийн эсрэг хүсэл тачаалд автахдаа гэрлэхийг хүсдэг
I Ti MonKJV 5:12  бөгөөд тэд анхны итгэлээ үл хайхрах учраас ялтай болно.
I Ti MonKJV 5:13  Мөн үүний зэрэгцээ тэд ажилгүй байхыг сурч, айл айлаар хэсүүчилдэг. Тэгээд зөвхөн ажилгүй төдийгүй ярих ёсгүй зүйлсийг ярьдаг дэмий чалчигчид бас бусдын хэрэгт оролцогчид болдог.
I Ti MonKJV 5:14  Тиймээс би залуувтар эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлэн, өрх гэрээ төвхнүүлж, эсэргүүцэгч нэгнээр ёрын муугаар хэлэгдэх боломжийг олгохгүй байгаасай гэж хүсдэг.
I Ti MonKJV 5:15  Яагаад гэвэл зарим нь аль хэдийн Сатааны араас эргэжээ.
I Ti MonKJV 5:16  Хэрэв итгэдэг хэн нэг эрэгтэйд эсвэл эмэгтэйд бэлэвсэн хүн байгаа бол тэд нар нь тэдэнд туслаг. Тэгээд чуулганд бүү дарамт болог. Тэгвэл чуулган үнэхээрийн бэлэвсэн хүмүүст туслах болно.
I Ti MonKJV 5:17  Сайн удирддаг ялангуяа үг ба сургаал дотор хөдөлмөрлөдөг ахлагч нар хоёр дахин их хүндлэл хүртэх зохистойд тооцогдог.
I Ti MonKJV 5:18  Учир нь бичвэр, Буудай цайруулж байгаа шарыг бүү хошуувчил гэдэг. Мөн, Хөдөлмөрлөгч нь шан хөлсөө хүртүүштэй гэдэг.
I Ti MonKJV 5:19  Хоёр эсвэл гурван гэрчээр л биш бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээн ав.
I Ti MonKJV 5:20  Гэм үйлдэж байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь бас эмээх болно.
I Ti MonKJV 5:21  Эдгээр зүйлийг ямар ч алагчлал үйлдэлгүй, нэгнийг нөгөөгөөс нь ялгаварлалгүйгээр сахихыг Шүтээн ба Эзэн Есүс Христ бас сонгогдсон элч нарын өмнө би чамд даалгаж байна.
I Ti MonKJV 5:22  Хэн дээр ч яаран бүү гар тавь. Бас бусдын гэмүүдийн хамсаатан бүү бай. Өөрийгөө цэвэр байлга.
I Ti MonKJV 5:23  Цаашид ус битгий уу. Харин ходоодондоо бас байнгын өвчнүүддээ бага зэрэг дарс хэрэглэ.
I Ti MonKJV 5:24  Зарим хүний гэмүүд ил, шүүлт рүү түрүүлээд очиж байгаа бөгөөд заримынх нь араас нь дагадаг.
I Ti MonKJV 5:25  Үүнчлэн бас зарим хүний сайн үйлсүүд нь түрүүлээд ил байгаа бөгөөд өөр бусад нь нууцлагдаж чадахгүй.