I TIMOTHY
Chapter 3
I Ti | MonKJV | 3:1 | Хэрэв эр хүн харгалзагчийн албыг хүсдэг бол тэрбээр сайн ажлыг хүсэж буй хэрэг гэдэг нь үнэн үг юм. | |
I Ti | MonKJV | 3:2 | Тиймээс харгалзагч хүн буруушаагдалтгүй, нэг эхнэрийн нөхөр, сонор сэрэмжтэй, эрүүл саруул ухаантай, зан авир сайтай, зочломтгой, заах чадвартай, | |
I Ti | MonKJV | 3:3 | дарсанд автаагүй, нударгалдаггүй, бохир олзонд шуналгүй, харин тэвчээртэй, зодоонч биш, шунахай биш, | |
I Ti | MonKJV | 3:4 | өөрийнхөө гэрийг сайн захирдаг, хүүхдүүдээ захирагдалтанд бүхий л хүндлэлтэй байлгадаг, | |
I Ti | MonKJV | 3:5 | (Учир нь хэрэв эр хүн өөрийнхөө гэрийг хэрхэн захирахаа мэддэггүй бол Шүтээний чуулганыг хэрхэн халамжлах вэ?) | |
I Ti | MonKJV | 3:6 | шинэхэн итгэгч биш байх ёстой. Эс бөгөөс тэр бардамнаж, элээний яллалт руу унах вий. | |
I Ti | MonKJV | 3:7 | Түүнчлэн тэрбээр элээний буруутгал ба урхинд уначихгүйн тулд гадна байгч хүмүүсээс сайн гэрчлэлтэй байх ёстой. | |
I Ti | MonKJV | 3:8 | Яг үүнчлэн диаконосчууд шударга, хоёр яриатай биш, дарсанд их автаагүй, бохир олзонд шуналгүй, | |
I Ti | MonKJV | 3:10 | Гэхдээ тэд бас эхлээд шалгагдаг. Дараа нь тэд буруушаагдалтгүй бол диаконосын албыг хашиг. | |
I Ti | MonKJV | 3:11 | Үүнчлэн тэдний эхнэрүүд шударга, гүжирдэгчид биш, эрүүл саруул ухаантай, бүх зүйлд итгэмжтэй байх ёстой. | |
I Ti | MonKJV | 3:12 | Диаконосчууд нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон өөр өөрсдийн гэрийг сайн захирдаг байг. | |
I Ti | MonKJV | 3:13 | Учир нь диаконосын албыг сайн хашдагууд нь сайн зэргийг бас Христ Есүс дотор буй энэхүү итгэл дэх агуу зоригтой байдлыг өөрсдөдөө авдаг. | |
I Ti | MonKJV | 3:15 | Харин энэ нь, хэрэв би удаан саатвал чи өөрийгөө Шүтээний өргөөн дотор хэрхэн авч явах ёстойгоо мэддэг байхын тулд юм. Энэхүү өргөө бол амьд Шүтээний чуулган, үнэний багана ба суурь юм. | |