I TIMOTHY
Chapter 6
I Ti | MonKJV | 6:1 | Буулган дор буй боол болгон өөрсдийнхөө эздийг бүх хүндлэлд зохистойд тооцог. Тэгвэл Шүтээний нэр ба сургаал доромжлогдохгүй. | |
I Ti | MonKJV | 6:2 | Улмаар итгэгч эзэнтэй нь тэднийгээ бүү дорд үз. Яагаад гэвэл тэд бол ахан дүүс юм. Харин ч тэд итгэмжит бөгөөд хайрлагдсан, энэхүү ашиг тусаас хүртэгчид учраас тэдэнд бүр илүүтэй үйлчил. Эдгээр зүйлийг заан сурга бас уриал. | |
I Ti | MonKJV | 6:3 | Хэрэв хэн нэгэн өөрөөр заан сургаж, эрүүл зөв үгст, бүр бидний Эзэн Есүс Христийн үгс ба сүсэг бишрэлтэй байдлын дагуух сургаалд ойр очдоггүй бол | |
I Ti | MonKJV | 6:4 | тэрбээр бардам, юу ч мэддэггүй атлаа атаархал, маргаан, доромжлолууд, ёрын муу хардалтууд гардаг асуултууд ба үгсийн маргалдаануудаар өвчилсөн, | |
I Ti | MonKJV | 6:5 | ашиг олох байдлыг сүсэг бишрэл гэж боддог завхарсан оюун бодолтой бас үнэний талаар хоосон юм. Ийм хүмүүсээс өөрийгөө татаж ав. | |
I Ti | MonKJV | 6:9 | Харин баяжихыг хүсдэг хүмүүс сорилт ба урхи руу бас хүмүүнийг сүйрэл болон мөхөлд живүүлдэг тэрхүү олон мунхаг бөгөөд хөнөөлт тачаал руу унадаг. | |
I Ti | MonKJV | 6:10 | Учир нь мөнгийг хайрлахуй нь бүх ёрын муугийн үндэс юм. Үүнийг хүсэмжилсэн зарим нь итгэлээс гажсан бөгөөд олон зовиураар өөрсдийгөө сүлбэсэн. | |
I Ti | MonKJV | 6:11 | Харин Шүтээний хүн ээ, чи эдгээрээс зугт. Тэгээд зөв байдал, сүсэг бишрэлтэй байдал, итгэл, хайр, тэвчээр, номхон байдлын араас мөшгө. | |
I Ti | MonKJV | 6:12 | Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнхийн амьдралыг өмчил. Үүн рүү чи бас дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн тунхаглалыг тунхагласан. | |
I Ti | MonKJV | 6:13 | Бүх зүйлд амь өгдөг Шүтээний мэлмийн өмнө бас сайн тунхаглалыг Поонтиос Пилаатосын өмнө гэрчилсэн Есүс Христийн өмнө би чамд тушааж байна. | |
I Ti | MonKJV | 6:14 | Чи энэ тушаалыг толбогүйгээр, буруушаагдахааргүйгээр, бидний Эзэн Есүс Христийн үзэгдэлт хүртэл сахь. | |
I Ti | MonKJV | 6:15 | Түүнийг тэрбээр өөрийнхөө цаг үеүдэд харуулна. Тэр бол ивээгдсэн бөгөөд цорын ганц Аугаа Захирагч, хаадын Хаан, эздийн Эзэн. | |
I Ti | MonKJV | 6:16 | Ямар ч хүн ойртон очишгүй гэрэл дунд оршдог түүнд л үхэшгүй байдал байдаг. Түүнийг ямар ч хүн хараагүй, харж ч чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнхийн хүч чадал байна. Аминь. | |
I Ti | MonKJV | 6:17 | Энэ дэлхийд баян байгаа хүмүүст, тэд ихэрхэхгүй байхыг бас тодорхой бус эд баялагт биш, харин баясуулахын тулд бүхнийг бидэнд бялхам өгдөг амьд Шүтээнд бат найдахыг, | |
I Ti | MonKJV | 6:18 | сайн үйлсүүдээр элбэг баян байж болохын тулд сайныг үйлдэхийг, тарааж өгөхөд бэлэн, хуваалцах хүсэлтэй байхыг, | |
I Ti | MonKJV | 6:19 | мөнхийн амьдралыг өмчилсөн байхын тулд ирэх цагийн төлөө сайн суурийг өөрсдөдөө нөөцлөхийг тушаа. | |
I Ti | MonKJV | 6:20 | Тимоотеос оо! Эрээ цээргүй ба хоосон яриануудаас бас шинжлэх ухааных хэмээн хуурамчаар нэрлэгдсэн эсэргүүцлүүдээс зайлсхийж, чамд даатгагдсан зүйлийг хамгаал. | |