II CORINTHIANS
Chapter 7
II C | MonKJV | 7:1 | Тиймээс ийм амлалтууд байгаа тул, хайрлагдагсад аа, өөрсдийгөө махбодын болон сүнсний бүхий л бузар байдлаас цэвэрлэж Шүтээнээс эмээхүй дотор ариун байдлыг төгөлдөржүүлцгээе. | |
II C | MonKJV | 7:2 | Биднийг хүлээн авагтун. Бид хэнд ч бурууг үйлдээгүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч луйвардаагүй. | |
II C | MonKJV | 7:3 | Би та нарыг буруутгахын тулд үүнийг хэлээгүй. Учир нь та нар бидний зүрх сэтгэл дотор байдаг нь хамтдаа үхэж, хамтдаа амьдрахын тулд юм гэдгийг би өмнө нь хэлсэн. | |
II C | MonKJV | 7:4 | Та нартай ярих миний үг ярианы зоригтой байдал агуу их, та нарын талаарх бахархал минь ч агуу их. Би тайтгарлаар дүүргэгдсэн, өөрсдийн бүх зовлон бэрхшээл дунд ихэд баяртай байдаг. | |
II C | MonKJV | 7:5 | Учир нь биднийг Македонид ирсэн байх үед махбод маань амралтгүй байсан. Харин ч бид бүх талаараа зовлон эдэлсэн. Гаднаа тэмцлүүдтэй, дотроо айдсуудтай байв. | |
II C | MonKJV | 7:6 | Гэвч доош унагаагдагсдыг тайтгаруулдаг Шүтээн биднийг Тийтосын ирэлтээр дамжуулан тайтгаруулсан. | |
II C | MonKJV | 7:7 | Тэгээд зөвхөн түүний ирэлтээр ч биш, харин тэрбээр та нарын чин хүслийг, та нарын гашуудлыг, та нарын намайг гэсэн дүрэлзсэн сэтгэлийг бидэнд хэлэх үед та нарын дотор тэр өөрөө тайтгаруулагдсан тэрхүү тайтгарлаар бид тайтгарсан. Тиймээс би бүр их баярлан хөөрсөн. | |
II C | MonKJV | 7:8 | Учир нь хэдийгээр би захидлаар та нарыг харуусалтай болгосондоо харамссан боловч одоо харамсахгүй байна. Учир нь тэр захидал та нарыг харуусалтай болгосон хэдий ч энэ нь цаг зуурынх байсныг би харж байна. | |
II C | MonKJV | 7:9 | Эдүгээ та нар харуусалтай болгогдсонд биш, харин харууссан чинь гэмшин эргэлт рүү байсанд би баярлан хөөрч байна. Учир нь та нар биднээр дамжуулан ямар ч зүйлд хохирол амсахгүйн тулд Шүтээний дагуу харуусалтай болгогдсон. | |
II C | MonKJV | 7:10 | Учир нь Шүтээний дагуух харуусал нь аврал руу байдаг үл харамсах гэмшин эргэлтийг бий болгодог. Харин энэ дэлхийн харуусал нь үхлийг бий болгодог. | |
II C | MonKJV | 7:11 | Учир нь Шүтээний дагуу та нарын харууссан уг зүйл та нарын дотор ямар болгоомжлолыг, тийм ээ, ямар өөрсдийгөө цэвэрлэлтийг, тийм ээ, ямар эгдүүцлийг, тийм ээ, ямар айдсыг, тийм ээ, ямар чин хүслийг, тийм ээ, ямар дүрэлзсэн сэтгэлийг, тийм ээ, ямар өшөө авалтыг авчирсныг ажигтун! Уг асуудалд та нар өөрсдийгөө цэвэр гэдгийг бүх зүйлээр баталсан. | |
II C | MonKJV | 7:12 | Тийнхүү би та нарт бичсэн байлаа ч энэ нь бурууг үйлдсэн нэгнээс болоод биш, эсвэл бурууг хүлцсэн нэгнээс ч болоод биш, харин Шүтээний өмнө та нарт зориулсан бидний халамж та нарт харагдаж болохын тулд юм. | |
II C | MonKJV | 7:13 | Тийм учраас бид та нарын тайтгарал дотор тайтгаруулагдсан. Тийм ээ, Тийтосын баяр хөөрийн төлөө бид бялхсан ихээр баясан хөөрсөн. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээр сэргээгджээ. | |
II C | MonKJV | 7:14 | Учир нь хэрэв би түүнд та нарын талаар ямар нэг зүйл сайрхсан аваас ичихгүй байна. Харин бид бүх зүйлийг үнэн дотор та нарт ярьсанчлан, Тийтосын өмнө ярьсан бидний сайрхал ч мөн адил үнэн болох нь харагдсан. | |
II C | MonKJV | 7:15 | Тэгээд түүний дотоод сэтгэл нь та нар луу илүүтэй бялхсан байдаг. Тэр та бүгдийн дуулгавартай байдлыг, өөрийг нь хэрхэн айдас болон чичрэлтэйгээр хүлээн авсныг чинь санаж байдаг. | |