Site uses cookies to provide basic functionality.

OK
II CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 13
II C MonKJV 13:1  Та нар луу гурав дахиа очих гэж байгаа минь энэ юм. Хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдана.
II C MonKJV 13:2  Би та нарт урьд нь хэлсэн бөгөөд хоёр дахь удаагаа хамт байсан шигээ та нарт урьдчилан хэлж байна. Тэгээд би одоо байхгүй байхдаа, Хэрэв би дахин очвол хэнийг ч хэлтрүүлэхгүй гэдгийг гэм үйлдсэн хүмүүс болон өөр бүгдэд нь бичиж байна.
II C MonKJV 13:3  Яагаад гэвэл миний дотор Христ ярьж буй эсэхийн нотолгоог та нар эрэлхийлдэг. Тэрбээр та нарын хувьд сул дорой биш, харин та нарын дотор агуу хүчтэй.
II C MonKJV 13:4  Учир нь тэр сул дорой байдалтайгаар цовдлогдсон хэдий ч Шүтээний хүч чадлаар амьдарч байгаа. Яагаад гэвэл бид ч бас түүний дотор сул дорой боловч та нар луу байдаг Шүтээний хүч чадлаар түүнтэй хамт амьдрах болно.
II C MonKJV 13:5  Та нар энэхүү итгэл дотор байгаа эсэхээ өөрсдийгөө шалга, өөрсдөдөө батал. Эсвэл та нар үл тэнцэгчид биш л бол Есүс Христ та нарын дотор хэрхэн оршдогийг та нар өөрсдөө мэддэггүй юм уу?
II C MonKJV 13:6  Харин бид бол үл тэнцэгчид биш гэдгийг та нар мэдэх болно гэж би бат итгэж байна.
II C MonKJV 13:7  Эдүгээ ёрын мууг та нар бүү үйлдээсэй хэмээн би Шүтээнд гуйлт хийдэг. Энэ нь бид тааламжтай харагдахын тулд биш, харин бид үл тэнцэгчид байлаа ч та нар шударга зүйлийг үйлдэхийн тулд юм.
II C MonKJV 13:8  Учир нь бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй харин үнэний төлөө чадна.
II C MonKJV 13:9  Яагаад гэвэл бид сул дорой мөн та нар хүч чадалтай байх үед бид баяртай байдаг. Мөн бид бас та нарын төгөлдөржилтийг, үүнийг л хүсэж байна.
II C MonKJV 13:10  Тиймээс Эзэний надад сүйрэл рүү биш, харин босгон байгуулалт руу өгсөн тэрхүү хүч чадлын дагуу би байхгүй байхдаа эдгээр зүйлийг бичиж байна. Эс бөгөөс би хамт байхдаа ширүүн байдлыг ашиглачих вий.
II C MonKJV 13:11  Эцэст нь ахан дүүс ээ, сайн сууж байгаарай. Төгс бай, урамтай бай, нэг санаатай бай, амар тайван дотор амьдар. Мөн хайр ба амар тайвны Шүтээн та нартай хамт байх болно.
II C MonKJV 13:12  Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндэл.
II C MonKJV 13:13  Бүх ариун хүн та нарт мэндчилж байна.
II C MonKJV 13:14  Эзэн Есүс Христийн энэрэл ба Шүтээний хайр мөн Ариун Сүнсний нөхөрлөл та бүхэнтэй хамт байг. Аминь.