Site uses cookies to provide basic functionality.

OK
II CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 4
II C MonKJV 4:1  Тиймээс бид өршөөлийг хүлээн авсныхаа дагуу энэ үйлчлэлтэй байгаа тул бид шантардаггүй.
II C MonKJV 4:2  Харин бид заль мэх дотор алхалгүйгээр, Эзэний үгийг завхруулалгүйгээр шударга бусын далдлагдсан зүйлсээс татгалзаж харин ч Шүтээний өмнө хүн бүрийн ухамсарт өөрсдийгөө үнэний илчлэлтээр таниулж байна.
II C MonKJV 4:3  Харин хэрэв бидний сайн мэдээ далдлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд далдлагдсан хэрэг.
II C MonKJV 4:4  Үл итгэгчдийн оюун бодлыг энэ дэлхийн шүтээн тэдний дотор сохолсон. Эс бөгөөс Шүтээний дүр төрх болох Христийн яруу алдарт сайн мэдээний гэрэл тэдэнд цацрах байлаа.
II C MonKJV 4:5  Учир нь бид өөрсдийгөө биш, харин Эзэн Христ Есүсийг тунхагладаг бөгөөд бид өөрсдөө Христийн төлөөх та нарын боолууд юм.
II C MonKJV 4:6  Учир нь харанхуйгаас гэрэл гэрэлтэхийг тушаасан Шүтээн бидний зүрх сэтгэлд Есүс Христийн нүүр царайн дахь Шүтээний яруу алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр гэрэлтсэн.
II C MonKJV 4:7  Харин энэхүү эрдэнэ бидэнд шавар савнууд дотор байдаг. Энэ нь хүч чадлын онцсайн байдал биднээс биш, харин Шүтээнээс байхын тулд юм.
II C MonKJV 4:8  Бид бүх талаасаа зовоогдсон боловч шаналж зүдрээгүй. Бид тэвдэж сандарсан боловч цөхрөөгүй.
II C MonKJV 4:9  Хавчигдсан боловч орхигдоогүй. Доош хаягдсан боловч устгагдаагүй.
II C MonKJV 4:10  Эзэн Есүсийн нас баралтыг биедээ үргэлж тээдэг нь бидний биеэр Есүсийн амьдрал ч бас ил болгогдохын тулд юм.
II C MonKJV 4:11  Учир нь амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд үргэлж тушаагддаг. Энэ нь Есүсийн амьдрал ч бас бидний үхэх махбодоор ил болгогдохын тулд юм.
II C MonKJV 4:12  Тийнхүү үхэл бидний дотор харин амьдрал та нарын дотор ажилладаг.
II C MonKJV 4:13  Би итгэсэн мөн тийм учраас ярьсан хэмээн бичигдсэний дагуу бидэнд итгэлийн тэрхүү сүнс байдаг тул бид ч бас итгэдэг мөн тийм учраас ярьдаг.
II C MonKJV 4:14  Эзэн Есүсийг босгосон тэрбээр биднийг ч бас Есүсээр дамжуулан босгож мөн биднийг та нартай хамт толилуулна гэдгийг бид мэддэг.
II C MonKJV 4:15  Учир нь бялхсан энэрэл олон хүний талархлаар дамжин Шүтээний яруу алдар луу бялхсан байхын тулд бүх зүйл та нарын төлөө байдаг юм.
II C MonKJV 4:16  Энэ шалтгааны улмаас бид шантардаггүй. Харин гадна хүн маань мөхөж байгаа ч, дотор хүн маань өдөр өдрөөр шинэчлэгдэж байдаг.
II C MonKJV 4:17  Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөө хэмжээлшгүй их бөгөөд яруу алдрын мөнхийн жинтэйг бий болгодог.
II C MonKJV 4:18  Бид үзэгдэж буй зүйлсийг бус, харин үл үзэгдэж буй зүйлсийг хараандаа авдаг. Учир нь үзэгдэж буй зүйлс нь түр зуурынх харин үл үзэгдэж буй зүйлс нь мөнхийнх юм.