II CORINTHIANS
Chapter 2
II C | MonKJV | 2:2 | Учир нь хэрэв би та нарыг харуусалтай болговол намайг баяр хөөртэй болгох нь надаар харуусалтай болгогдсон тэр хүнээс өөр хэн байх вэ? | |
II C | MonKJV | 2:3 | Бас миний баяр хөөр бол та бүгдийнх ч байна гэж та бүгдэд бат итгэлтэй байсан тул би очих үедээ баяр хөөр авах ёстой хүмүүсээсээ харуусалтай болчих вий гэсэндээ энэ зүйлийг бичиж байсан. | |
II C | MonKJV | 2:4 | Учир нь би та нарт зүрх сэтгэлийн асар их шаналал, зовнилоос, их нулимстайгаар бичсэн. Энэ нь та нар харуусалтай болгогдох ёстой учраас биш, харин надаас та нар луу бүр ихээр бялхсан байгаа тэрхүү хайрыг та нар мэдэхийн тулд юм. | |
II C | MonKJV | 2:5 | Харин хэн нэгэн харуусал учруулсан бол тэрбээр намайг бүгдэд чинь хэт ачаа өгөх хэрээр биш, гэхдээ зарим талаар л харамсуулсан хэрэг. | |
II C | MonKJV | 2:7 | Тиймээс та нар эсрэгээр нь түүнийг уучилж бас тайтгаруулах нь дээр. Эс бөгөөс тийм нэгэн нь бүр их харуусалд залгиулж болзошгүй. | |
II C | MonKJV | 2:9 | Учир нь та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн баталгааг та нараас мэдэх гэсэн энэхүү төгсгөлийн төлөө бас би бичсэн юм. | |
II C | MonKJV | 2:10 | Та нар хэнд юуг уучилна, би бас уучилна. Учир нь би ямар нэг зүйлийг уучилсан бол үүнийг би тухайн хүнд та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан хэрэг. | |
II C | MonKJV | 2:11 | Эс бөгөөс биднээс Сатаан давуу тал олж авна. Учир нь бид түүний арга барилуудыг мэдэхгүй биш. | |
II C | MonKJV | 2:12 | Үүнээс гадна, би Христийн сайн мэдээг тунхаглахаар Троаст ирэхэд Эзэнээр нэгэн үүд надад нээгдсэн байлаа. | |
II C | MonKJV | 2:13 | Би Тийтос дүүгээ олоогүй тул сүнсэн дотроо амралтгүй байв. Харин би тэднээс салаад, тэндээс Македони руу явсан. | |
II C | MonKJV | 2:14 | Эдүгээ Шүтээнд талархлууд байг. Тэр үргэлж Христ дотор биднийг ялуулж, газар бүрт өөрийн мэдлэгийн үнэрийг биднээр дамжуулан ил болгодог. | |
II C | MonKJV | 2:15 | Учир нь Шүтээний хувьд бид бол аврагдсан хүмүүст бас мөхөж байгаа хүмүүст Христийн анхилуун үнэр юм. | |
II C | MonKJV | 2:16 | Нэгэнд нь үхэл рүү байдаг үхлийн үнэр, харин нөгөөд нь амьдрал руу байдаг амьдралын үнэр юм. Тэгээд энэ зүйлсийн хувьд хэн хангалттай чадамжтай вэ? | |